Нүдний үрчлээ болон хар хүрээг арилгах шилдэг маск
Нүд маш олон хүчин зүйлээс болж ядарч, үрчийж, хараа нь мууддаг. Харин гоо сайхантай холбоотой нүдний зовиурууд нь хар хүрээ, хаван, нүдний эргэн тойрон хавдар зэргийг агуулдаг. Хар хүрээ нь арилгахад хэцүү бөгөөд хэт ядарсан, стресс, хөгшрөлтийг илтгэдэг. Таньд санал болгох эдгээр маск нь байгалийн гаралтай бөгөөд химийн бодис агуулаагүй гэрийн эмчилгээ юм. Эдгээрийг хэрэглээд гайхалтай үр дүнг мэдрээрэй.
1. Сарнайтай маск
Энэ нь ядарсан нүдэнд хамгийн тохиромжтой. Цэвэр нойтон даавуун дээр 15 минутын турш тавь. Энэ нь мөн нүдний хаванг багасгаж болно.
2. Ханборгоцой маск
Нүдний үрчлээ, хар хүрээний хамгийн үр дүнтэй гэрийн эмчилгээ нь turmeric нунтаг, хан боргоцой шүүс зэргийг хольж, 2 долоо хоногийн турш нүд бүрт 30 минутын турш маскыг хэрэглэнэ. Энэ нь энгийн маск боловч хамгийн үр дүнтэй арга юм.
3. Almond тос
Almond тос нь арьсыг чийгшүүлнэ. Энэ нь хар уутыг арилгаж, үрчлээг багасгадаг. Зөгийн балны хольцтой бүйлсийн тосыг хослуулан шөнө болгон хэрэглэж болно.
4. Өргөст хэмх нүдний маск
Энэ нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг нүдний маск юм. Өргөст хэмх нь тайвшруулах, нөлөөтэй байдаг. Энэхүү маскыг байнга хэрэглэх нь таны нүдийг бүрэн сэргээж чийгшүүлж, цэвэр болоход тусална. Өргөст хэмхийг хирчээд хөргөгчинд хагас цагийн турш байлгаад 30 минутын дараа хүйтэн усаар угаана.
5. Наргил модны нүдний маск
Кокосын тос нь нүдийг тойрсон хар хүрээ, хүнд уутыг арилгахад хамгийн үр дүнтэй бөгөөд ашигтай байдаг. Нүдний дор хэдхэн дуслыг дусаахад харанхуйн тойргоос салах болно. Хурдан үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр үүнийг хийх хэрэгтэй.
6. Сүү болон содатай нүдний маск
Сүү нь ядарсан нүдэнд тустай. Үүнийг бэлтгэхийн тулд шинэхэн сүү 4 халбага, жигд сода 2 халбага. Цөцгийн тогтвортой байдлыг хангахын тулд сайн холино. Хөргөгчинд хийн хөргөөд 20-25 минутын турш нүдэн дээр байлгана. Дараа нь хүйтэн усаар угаана. Таны нүд дахин сэргэж, эрүүл чийрэг болсон байх болно.
7. Хандалдаг цайтай маск
Цайны уут, ногоон цай, хар цай, бусад ургамлын цай зэрэг нь ядарсан, үрчийсан, хөхөрсөн нүдийг эрүүлжүүлнэ. 5-10 минутын турш хөргөгчинд хөргөөд хандалсан цайны уутыг нүдэндээ тавьна. Дараа нь 10-15 минутын турш байдгаад харахад таны нүд гэрэлтэж байх болно.
Р. Цолмон
Emegteichuud.mn
Сэтгэгдэл байхгүй байна.