Венесуэлийн асуудлаархи Оросын тогтоолын төслийг баталсангүй
Венесуэлийн асуудлаархи Оросын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл батлаагүй байна. Оросын санал болгосон уг тогтооолын төслийг 7 улс эсэргүүцсэн бол 4 улс төсөлд түдгэлзсэн санал өгчээ. Харин Орос, Хятад, Экваторын Гвиней, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс тогтоолын төслийг дэмжсэн байна.
Оросын санал болгосон тогтоолын төсөлд "Венесуэлд үүссэн хямралыг ард иргэд нь шийдвэрлэх ёстой бөгөөд тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдах, цэргийн хүч ашиглах аюул учруулах нь байж боломгүй явдал юм" хэмээн тусгажээ. Түүнчлэн улс орны нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэх ёстойг баримт бичигт онцлон дурдаж, хүмүүнлэгийн тусламж хүргэх асуудлаар Венесуэлийн эрх баригчидтай зөвшилцөхийг Орос улс уриалсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.