Л.Жавзмаа: Тагнуулынхан миний хүүг анх барихдаа л дарамтлах хүн, өрөөг бэлдсэн байсан
Соёлын гавъяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Г.Жамъян С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар бичсэн "Улс төрийн аллага №2” нийтлэлээ өнгөрсөн лхагва гаригт манай сониноор дамжуулан уншигчид, олон нийтэд хүргэсэн билээ. Энэ нийтлэлийн талаар уншигчид санал бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Нийтлэлтэй холбоотойгоор бид Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцахаар төлөвлөж байсан юм.
Энэ хэргийг зохион байгуулагчид нь ТЕГ, прокурор, шүүхийнхэн шүү дээ. Хэргийг нуун дарагдуулж байгаад эгэл жирийн иргэдэд үүрүүлж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн эмгэнэлт жүжгийг тавьсан. Тэрийг нь ард түмэн маань харин ойлгож байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна.