ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, ОРШИН СУУГЧДАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЛОО

0
Говь-Алтай аймагт 120 айлын орон сууцны барилгын ажил дуусаж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн боллоо

Барилга, хот байгуулалтын яам нь иргэдийг орон сууцаар хангах, Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон сайдын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд буй. 

Одоогийн байдлаар 1510 айлын түрээсийн орон сууц бий бөгөөд энэ жил 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар болон дөрвөн аймагт орон сууцны барилга баригдаж байгаагийн нэг нь Говь-Алтай аймаг юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоол, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт баригдсан 120 айлын орон сууцны барилга байгууламжийн ажил бүрэн дуусаж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн боллоо. 

Хоёр блок бүхий 40 автомашины зогсоолтой 120 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 29-ны өдөр Алтай хотод болж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм болон ерөнхий гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч ААН, байгууллагуудын төлөөлөл, нутгийн иргэд оролцлоо.

Тус орон сууцны барилга нь Барилгын тухай хуулийг дагалдан гарсан дүрэм журам, барилгын норм дүрэм, стандартуудын шаардлагыг бүрэн хангаж баригдсан бөгөөд одоо улсын комисс хүлээн авахаар ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан уг орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр "Хөх бүрдний эх” ХХК, Зураг төсөл зохиогчоор "Гандирс-орд” ХХК ажиллажээ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex