БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

0

БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт өрнүүллээ. 

Уулзалтаар "Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлт болон Налайхын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлэх, 100 мянган айлын орон сууц барих болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцсон юм.

Барилга, хот байгуулалтын яам иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, ажиллаж буй бөгөөд 100 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Төр, захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах нь чухал байгааг уулзалтын үеэр талууд онцоллоо. 

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг уялдуулж хэрэгжүүлэх, чөлөөлөгдсөн газраа ашиглах, цаашлаад нөхөн төлбөр олгож иргэдээс газрыг авах, хотоос зайдуу газруудад байгальд ээлтэй дэд бүтцийг нь бий болгож орон сууц барих зэрэг олон хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцов. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан "Манай яам, хотын захиргаатай хамтран 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлэн, зарим холбогдох асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлүүлэн ажиллах нь зүйтэй” гэдгийг хэллээ. 

Ингээд БХБЯ болон Улаанбаатар хотын захиргааг хамарсан өргөн хүрээнд ажиллах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар ахлахаар боллоо.

Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх хүрээнд баригдаж буй "Буянт-Ухаа” 2 хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцлоо. 

Хоёр талын уулзалтаар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж болон "Харгиа” цэвэрлэх байгууламж, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. 

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж барих ажил урагштай явж буй бөгөөд компаниа сонгож, гэрээгээ байгуулаад байна. Энэ нь урт хугацааны асуудал бөгөөд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэлх хугацаанд  олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх арга хэмжээ авч байгааг сайд Х.Баделхан мэдээллээ. 

Харгиа цэвэрлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлж, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөсөн ч Эмээлтэд хэзээ цэвэрлэх байгууламж барих, баригдаж ашиглалтад орох хүртэл "Харгиа” цэвэрлэх байгууламжийг хэрхэн ажиллуулах зэрэг шийдэл эрсэн олон асуудлаар ярилцаад ойрын хугацаанд зарим асуудлыг шийдэж, ажлыг эрчимжүүлэхээр боллоо.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex