Абэ Иран улсад ирэх долоо хоногт айлчилна
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Иран улсад ирэх долоо хоногт айлчилна. Ойрхи Дорнодын тус орон болон АНУ-ын хурцадмал байдал өсөн нэмэгдсээр байгаа энэ үед уг айлчлал болж байна.
А.Шинзо зургадугаар сарын 12-ноос эхлэх гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани, Дээд удирдагч Аятолла Али Хаменеи нартай уулзана. Энэ талаар Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Японы Ерөнхий сайд хурцадмал байдлыг намжаах хийгээд 2015 оны цөмийн хэлэлцээг хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж, бүс нутагт тогтвортой байдлыг бий болгохыг Ираны удирдагчдад уриалах ажээ.
"Сүүлийн 41 жилийн хугацаанд Японы Ерөнхий сайд Иран улсад анх удаа айлчилж буй нь энэ бөгөөд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү айлчлал хоёр талын урт хугацааны найрамдалт харилцаа улам хөгжихөд хувь нэмрээ оруулна” гэж Е.Суга хэлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.