“Реал” энэ зун 400 саяар тоглогчид авна
Испанийн "Реал” баг Европ дахь ноёрхлоо эргүүлэн олж авахаар маш өргөн хүрээтэй төлөвлөгөө боловсруулжээ. Дасгалжуулагч З.Зиданаа эргүүлж авчирсан багийн удирдлага энэ зун багаа шинээр босго хэмээн 400 сая еврогийн төсөв баталж өгсөн талаар Испанийн хэвлэлүүдэд бичиж эхэллээ. Угаас З.Зиданы эргэж ирэх болсон шалтгаан нь багийг дахин хүчирхэгжүүлэхэд хангалттай их мөнгөний эрх мэдэл байсан гэж хэвлэлүүүдэд бичиж байна. Тоо хэмжээний хувьд /400 сая евро/, хэрвээ үнэн бол "Реал” өмнө нь хэзээ ч ийм их хэмжээний мөнгийг нэгэн зуны солилцоонд зарцуулж байгаагүй юм.
Тэд энэ зуны солилцоогоор довтолгоонд Эден Азар /”Челси”-гээс/, Лука Йович /Айнтрахт/, Родриго /Сантос/, хамгаалалтад Милитао /Порту/ авчраад байгаа бөгөөд 250 сая еврог баттай зарцуулаад буй. Тэгвэл тэдэн дээр нэмж хагас хамгаалалтад Поль Погба, Кристиан Эриксений аль нэгийг, хамгаалалтад "Лион”-ы Ферлан Мендиг авчрахаар хэлэлцээр хийж байна. Бүтсэн тохиолдолд П.Погба, К.Эриксений үнэ 100 сая еврогоос багагүй, Ф.Мендигийнх 50-55 сая евро боллох юм байна.
"Реал” 2009 оны зун Криштиану Роналду, Кака, Бензема, Хави Алонсо, өөр хэд, хэдэн од тоглогч аврахдаа ч ийм их мөнгө үрж байгаагүй юм /258.5 сая евро, дээд амжилт/.
Сэтгэгдэл байхгүй байна.