Токио-2020 олимпын бамбарыг танилцууллаа
Ирэх онд Токио хотод болох олимпын наадмын бамбарыг танилцуулах ёслол боллоо. Олимп, паралимпын наадмын бамбар нь япончуудын бахархал, гоёл болсон сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар тургих маягаар бүтээгджээ.
Фукушима мужийн J-Village хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпын наадмын галт бамбарын буухиа 2020 оны гуравдугаар сарын 26-нд цунами, цөмийн станцын тэсрэлт болсон газраас эхлэн Япон улсын 47 муж, 857 хот, тосгодоор дайран нийт 121 өдөр аялах аж.
Олимпын бамбарыг нэг хүн 200 метр газар барьж буухиалан гүйх бөгөөд 10 000 гаруй хүн буухианд оролцох юм. Урьдчилан тооцоолсноор 2020 оны зургадугаар сарын 24-нд бамбарыг авсан иргэн Үндэсний стадионд очиж Олимпын наадмын нээлтийг хийн стадионд байрлуулсан том бамбарыг асаалгана.
Сэтгэгдэл байхгүй байна.