УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЖЭЭ

0

УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЖЭЭ

Баян-Өлгий аймгийн уугуул Ботахара-Нура омгийн Казыбайн Байтемир агсны мэндэлсний 75 жилийн ойд зориулсан бэсрэг наадам өчигдөр Баян-Өлгий аймагт болов.

Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, "Ховд" дэвжээний бөх Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий долоо даван түрүүлж "Parado 120” маркийн автомашинаар шагнуулсан бол Баян-Өлгий аймгийн Дэнлүүн сумын харьяат
"Өлгийн хүчтэн" дэвжээ,, "Туран Ворлд" ХХК-ийн бөх аймгийн арслан Н.Мустафа 6 даван үзүүрлэж "Pruis 30” маркийн автомашинаар шагнуулжээ. 


4-ийн даваа

1.У.ав Н.Батсуурь - М.Еркебулан а.а 
2. У.а П.Бүрэнтөгс- Н.Мустафа а.а 
3. У.г Б.Гончигдамба- Л..Цээсүрэн а.а 
4. У.з Э.Соронзонболд- Н.Батсайхан а.а 
5. У.х Н.Батзаяа- Б.Баянмөнх а.х.а 
6. У.х Б.Бат-Өлзий- Б.Серик у.н 
7.У.х Д.Анар- Б.Чимэдвандан у.н 
8. У.х О.Хангай- Гантулга у.н

5-ын даваа 

1. У.г Б.Гончигдамба- Б.Соронзонболд у.з 
2. У.х Б.Батөлзий- Б.Баянмөнх а.х.а 
3. У.х О.Хангай- Б.Чимэдвандан у.н 
4.А.а Н.Мустафа- М.Еркебулан а.а

6-ийн даваа 

1. У.г Б.Гончигдамба- Н.Мустафа а.а 
2. У.х Б.Бат-Өлзий- О.Хангай у.х

7-ийн даваа 

1. У.х Б.Бат-Өлзий- Н.Мустафа а.а үлджээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.