Сүрьеэгийн 30 эмч, мэргэжилтнийг Бээжин хотод сургалтад хамруулна
Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна. Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдэд зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулах гэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.