ГААЛИЙН БАЙЦААГЧДЫН ҮНЭН ДҮР ТӨРХ ИЙМ Л БАЙНА Матрын булан 2019/09/16 0 Сүүлийн үед гаалийн байцаагчидтай холбоотой элдэв мэдээлэл их гарч байна. АТГ-аас Замын-Үүд дэхь гаалийн байцаагчид хэрхэн авлига авдаг байсан бичлэгийг нь олон нийтэд дэлгэсэн юм. Тэгвэл олон нийтийн сүлжээнд байцаагчдын үнэн дүр төрхийг нь нэгэн залуу илчилжээ. Хилээр бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийн тулд авлига авч хөрөнгөждөг гэсэн ойлголт үнэнийн ортой бололтой. Үнэн дүр төрхийг нь илчилсэн залуу ийнхүү бичжээ. Тэрбээр "Сайн байна уу байцаагчаа би тань руу ачааны мэдээллээ шивээд илгээчихлээ. - Юу? За гэж дурамжхан нүдний шилэн дээгүүрээ харсанаа, чангаар хэхэрсэнээ, чи яахаараа үүнийг бэлдэц гэж шивдэг юм. Чи сэлбэг гэж бичих ёстой. Бэлдэц, сэлбэг хоёрын чинь татвар нь өөр мэд үү. - Уг нь энэ ч бэлдэц л дээ. - Чи parts гэсэн үг харж байна уу? Энэ үг бол сэлбэг гэсэн үг. - Эгчээ энэ зүгээр л зүлгүүр шдээ. 100 айл дээр зардаг зүлгүүр байгаам. 2 шуудай зүлгүүр. -Чи явж зас л даа яах гээд байгаа. Хэсэг хугцааны дараа засаад илгээчихээд: - Байцаагчаа засчихлаа. Би сэлбэг гээд зассан. - Би сая гарч үзсэн, гол төмөрнүүд буюу энэ чинь бэлдэц байна. Чи бэлдэж гэж бич. Ингээд бэлдэцээр нь дахин шивээд иртэл -За миний дүү татвараа төлчих. Ингээд татвараа төлөөд, хяналтын байцаагч дээр очлоо. Тэгсэн хяналтын байцаагч, яахаараа сэлбэгийг бэлдэц гэж бичдэг юм гээд өмнөх байцаагчруу буцаалаа. Өмнөх байцаагч маань. -Хэн та нарыг дур мэдэн шив гээд байгаа юм бэ? Ингээд би гаалийн кодны номыг гаргаж ирээд хэрхэн шивэх тухай үзүүлтэл: - За за юу гэж ч шивсэн танай ачааг өнөөдөр гаргахгүй. - Яагаад эгчээ? -Яагаад гэвэл танай ачааны захиалгын хуудсан дээр 57,000$ гэж байсан. Гэтэл одоо 18.000$ л ачаа ирсэн байна. Үлдсэн ачаа нь хаана байна? - Ирээгүй байгаа шүү дээ эгчээ. Удахгүй ирнэ. -Хэн нотлох юм бэ? Угаасаа л наадах чинь өндөр дүнтэй ачааг бага дүнээг үнэлүүлээд байгаа юм шиг харагдаад байгаа биз дээ? - Удахгүй ирнэ шдээ. - Гар чи. Чиний ачааг гаргахгүй гэж байна. Чаддын бол чи үйлдвэрлэгч улсаасаа албан бичг аваад ирээрэй за. Ингээд би гялс нөгөө улсын үйлдвэртэй холбогдож факсаар албан бичиг хүлээж аваад эргээд орлоо. Энэ үед намайг 3 өдөр гүйлгэсэн болхоор ахлах байцаагч нь: -Чи энэ хүүхдийн ачааг өгөхгүй яагаад ингээд дахин дахин гүйлгээд байгаа юм бэ? пороткол бичээд, хурдан ачааг нь гаргаж өгөө. -Хөөе наашир. Чи энэ өрөөг цэвэрлээд, бэлэн гоймонгийн савыг хаячаад ир. Жаахан зарагдана чи. Чи энэ савыг хаячаад, хажуугийн өрөөний хяналтын байцаагч дээр ороод ачаагаа гаргах бичиг авч бай. Ингээд ачаагаа гаргах сураг сонссон болхоор хогийг нь хаячаад хажуу талын хяналтын байцаагчын өрөөлүү нь орсон чинь: -Чи шивэлтээ засаад, протколоо бичээд аваарай ирээ. Эгч нь бол гаргаад өгнө. Наад өмнөх байцаагч чинь залхуураад байна за. Дүрэм нь ийм миний дүү. - Ингээд би өмнөх байцаагч дээрээ эргээд ортол: - Заза заавал протокол бич гээд байна уу? Ядааргаатай. Хүн шартаад үхэх гээд байхад чинь: Тэгээд нөгөө эгч маш удаан бөгөөд нэг нэг үсгээрээ шивлээ. Зургаан өгүүлбэр бичих гэж 30 минут болохоор нь өөрөө ард нь зосгож байгаад юу гэж бичих ёстойг нь зааж өглөө. Яг бичээд дуусдагийн даваан дээр ахлах байцаагч нь: - Чи гар. Яагаад дураараа ширээний ард ирээд хүний ажил заагаад байгаа юм? - Энэ эгч шивж чадахгүй байна. - Хэн шивж чадахгүй байна гэж. Даварцан чацга вэ гар чи. За ингээд 1 цагийн дараа арай гэж зургаан өгүүлбэр шивж дуусаад өгөхдөө, -Өө миний дүү чи өнөөдөр ачаагаа авч чадахгүй юм байна. Танайх чинь татвараа төлөөгүй байна шдээ. - Төлсөөн эгчээ. Би төлсөн баар код нь энэ байна. - За хуцаад бай. Би чиний төлөө хэлж байна. Чи татвараа төл. Чи тэр төлсөн банктайгаа очиж уулзаарай. Чаддагын бол төв гаалийн газрын нягтлантай холбогдоорой. -Танд утасны дугаар нь байна уу? -Байхгүй гар. Ингээд гадаа гарсан чинь бөөн тамхи татсан байцаагч нар сууж байна. Харин арай зовлон ойлгох болов уу гэмээр нэг байцаагч эгч утсаа гаргаж ирээд бүр өөрөө ярьж, нягтлантайгаа холбогдоод, миний 0.9 мөнгөний зөрүүнээс болж шивэгдээгүй татварын дүнг засч өглөө. Ингээд нөгөө байцаагч дээрээ очсон чинь: -За татвар ч төлөгдсөн байна. Гэхдээ ачааг чинь гаргахгүй. Танайх ямар ч үйлдвэр юм. Энэ протколтой чинь хавсаргах ёстой. Би очиж судална. - Эгчээ би өөрөө бичлэг хийгээд, танилцуулга зураг дараал аваал ирье гээд гялс Багшийн дээд рүү явж CD бичлэгийн газар захиалагч компанийнхаа вэб сайтруу орж байгаад бичлэгийг нь хуулаад, зураг нь бас хуулж аваад альбом болгож хэвлүүлээд, аваачиж өгөв. Намайг гаалийн шивэлт хийдэг эгч нар өрөвдөж, чи гялс 500 цаас өгөөд л ав л даа гэв. Үнэндээ 500 мянган төгрөгтөө биш, жилд 1 тэрбум гаруй татвар төлж, сардаа гаалийн 40 сая төгрөний татвараа шударгаар төлдөг үйлдвэр байж, энэ муу зүв зүгээр сууж байгаа байцаагчид яах гэж 500 мянган төгрөг зүгээр өгөх билээ гэж шүд зуун тэмцсэн. Ингээд бүх зүйлээ бүрдүүлж өгөхөд аргагүй эрхэнд миний ачааг өгсөн дөө. Уг нь гаалийн байцаагч хүн угтаж үйлчилж, инээмсэглэж, түргэн шуурхай асуудлыг шийдэж өгнө. Гял цял болон хүний нүдэнд тусах ямар нэгэн гоёл чимэглэл зүүсэн байх ёсгүй биздээ. Тийм хувцастай, ийм үстэй гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл "Rolex” цагтай, "Tiffany Go”- гийн бугуйвчтай, биеэ үнэлэгч шиг судалтай тирко өмссөн байсан. Нээх үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүн гээд том том төслүүд хэрэгжүүлээд байдаг. Гаалиа цахимжуулж, хүмүүсийг нь хуйгаар нь халж, бүтцийн өөрчлөлт хийх цаг нэгэнт болжээ” гэж үнэнийг бичжээ. О.Гэрэл Оллоо.mn 0
Сэтгэгдэл байхгүй байна.