Венесуэлийн Ерөнхийлөгч Умард Солонгост айлчлахаар төлөвлөж байна
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро БНАСАУ-д удахгүй айлчлах гэж байгаа тухайгаа төрийн телевизийн сувгаар мэдэгджээ.
"Тун удахгүй би Умард Солонгост очно. Үүнд итгэлтэй байж болно” гэж Мадуро хэлсэн байна.
Венесуэлийн төрийн тэргүүн мөн тус улсын Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельод есдүгээр сарын сүүлчээр БНАСАУ-д айлчилсанд нь талархаж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.