Тэд “гэрчлэв”, шүүх нотлов, тарах үлдэв
Ц.Сандуй бол ганц л хүн. Гэтэл түүнийг ялласан зүйл анги нь нэг хүн, хэдхэн хүн ч хийж чадахааргүй сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэж буй юм.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд хэвлэлийн бага хурал зарлаж "…Өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлмээр байна. тэр 60 тэрбумын бичлэг үнэн шүү. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бол эвлүүлэг биш гэдгийг батлан хэлье. Монголын төрийн албан тушаалыг ингэж хууль бусаар зарж мөнгөжих гэсэн оролдлогыг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бичлэг дээрх яриа бол үнэн. Харин хэрэгжүүлсэн эсэхийг би сайн мэдэхгүй. Тэрийг хууль хяналтын бййгууллагынхан тогтоох байх гэж бодож байна. Ийм яриа хийснээрээ М.Энхболд огцрох ёстой” гэж байлаа.
УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны наймдугаар сарын 2-нд энэ тогтоолын хариу болгож МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд бичгээр өгсөн тайлбартаа "…Намынхаа нэр хүндийг 60 тэрбумын асуудалд холбогдуулсандаа туйлын харамсч байна” гэсэн байдаг.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "…Ер нь бол 60 тэрбумын асуудлыг ярих ёстой. Нэг тийш болгох ёстой. Тэгж байж дараагийн сонгуульд орох ёстой” гэж 2018 оны наймдугаар сарын 6-нд МАН-ын Бага хурлын үеэр хэвлэлд ярьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.