Victoria’s Secret загварын шоуг албан ёсоор зогсоолоо
1995 оноос эхлэн жил бүрийн оны сүүлээр зохион байгуулагдаж ирсэн Victoria’s Secret дотуур хувцасны загварын шоуг зогсоож байгаагаа тус брэндийг эзэмшигч L Brands компани өчигдөр зарлалаа.
"Angels” хэмээн нэрлэгддэг топ моделиудыг оролцуулдаг тус шоуны үзэгчдийн тоо сүүлийн хэдэн жил дараалан буураад байсан юм. Өнгөрсөн оны шоуг 3.3 сая хүн үзсэн нь 2013 оны 9.7 саяас огцом буурсан үзүүлэлт болжээ.
L Brands компани уламжлалт шоугаа шинэчлэх тухай өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан ч бүрмөсөн зогсоох тухай санаа огт цухуйлгаагүй юм.
Тухайн үед компанийн гүйцэтгэх захирал Лес Векснер "шоуг телевизээр цацах нь үзэгчдэд хүрэх зөв арга зам биш болж байгаа” тухай ярьж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Сэтгэгдэл байхгүй байна.