“Атлетико” Испанийн цомын шигшээд шалгарлаа

0

“Атлетико” Испанийн цомын шигшээд шалгарлаа

 

Испанийн цомын тэмцээний хагас шигшээд учраа таарсан "Барселона”-"Атлетико” багийн тоглолт дуулиан шуугиантай болж, нийслэлийн баг аваргын төлөө шалгарч үлдлээ. Тоглолтын эхний үед гоол ороогүй ч хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй залуу тоглогч Жоау Феликс одоогийн "хаан” Л.Месситэй шөргөөцөлдсөн нь үзэгчдийн цөсийг хөөргөсөн юм.

Тэрээр Хорди Альбаг тохойлдчих шиг болсон бөгөөд Хорди түүн дээр очоод хуруугаараа нүүрэнд хүрсэн юм.

Харин залуу тоглогч үүд ихэд бухимдан гарыг нь хүчтэй түхсэнээс маргаан эхэлсэн.

Гэсэн ч маргаан үүгээр дууссангүй. Эхний үе дуусч, шүүгч шүгэл үлээсний дараа Жоао дээр Л.Месси очиж ахын сургааль хайрлах гэж үзсэн.

Жоауд энэ нь таалагдаагүй тул хариу үйлдэл үзүүлснээр тэдэн дээр Пике, Томас хоёр гүйж очсон юм.

 

Улмаар Л.Суарес, Бускетс нар очиж бөөн юм болгосон. 

Энэ бужигнааныг харин Стефан Савич эцэс болгосон юм. Тэрээр Жоауг "бааварлаж” зогссон Л.Суарес руу гэнэт дайрсан бөгөөд хөндлөнгөөс харахад алах зорилготой мэт санагдаж байсан. Түүнээс айсандаа шүүг ч юу ч хийж чадаагүй. Шоокноосо гарсны дараа л Л.Суарес, Савич хоёрт шар хуудас харуулсан юм.  

Тоглолтын хоёрдугаар үед харин хоёр баг нийлээд таван гоол оруулсан ч ялагч нь шударга тодорсонгүй. Каталоны баг эхний үеийн цагийн 75 хувьд нь бөмбөг эзэмшиж, хаалга руу олон удаа цохисон ч гоол оруулж чадаагүй. Хоёрдугаар үед ч энэ байдал үргэлжилсэн. "Барса”-гийн нэг гоолыг ВАР тооцоогүйн дээр өөрсдөө маш олон боломжийг алдсан.

Боломжоо ашигласан бол дор хаяж дөрвөн гоол нэмж оруулах боломж байсан гээ. Энэ азгүйтлийг нь "Атлетико” өршөөсөнгүй. Сүүлийн 10 минутад хоёр гоол оруулан ялагчаар тодорлоо.     

Барселона – Атлетико 2:3 (0:0, 2:3)

Нэгдүгээр сарын 9 «King Abdullah Sports City» цэнгэлдэх

Гоол:

0:1 – 46 Коке, 1:1 – 51 Месси, 2:1 – 62 Гризманн, 2:2 – 81, пенальти Мората, 2:3 – 86 Корреа.

Барселона – Нето, Умтити, Альба, Пике, Серджи Роберто, де Йонг (Фати, 88), Видаль, Бускетс (Ракитич, 86), Гризманн, Месси, Суарес.

Атлетико – Облак, Лоди (Витоло, 67), Савич, Триппьер, Фелипе, Сауль, Эррера (Коке, 46; Льоренте, 72), Корреа, Томас, Жоау Феликс, Мората.

Шар хуудас:

Пике (31), Томас (35), Суарес (45), Савич (45), Фелипе (64), Льоренте (72), Видаль (77), Нето (80).

Eagle.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex