Неймар, Гризманн хоёр хоорондоо багаа сольж магадгүй
Пари Сен Жермен багийн удирдлагууд эцэстээ довтлогч Неймарыг явуулья гэдэгтэй эвлэрэх болжээ. Гол нь хөлбөмбөгч өөрөө хүсэхгүй байгаа тул цаашид тогтоон барих нь утгагүй гэж үзсэн байна. Нөгөө талаар, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрэмд тоглогч өөрөө хүсвэл гэрээгээ цуцалж болох тухай заасан байдаг аж. Тиймээс Неймарыг алдахаасаа өмнө зарах шийд гаргах нь бараг л тодорхой болжээ.
Неймар "Барселона”-д буцаж очихыг хүссэн хэвээр байгаа. Тиймээс нийслэлийн баг довтлогчийг "Барселона”-д нь зарах магадлал өндөр байгаа аж. Энэ тохиолдолд франц довтлогч Антуан Гризманн гэрээний нэг хэсэг болон Парисын багт ирэх магадлал өндөр байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.