Гризманн “Евро-2016”-гийн шилдэг тоглогч болжээ
Францын довтлогч Антуан Гризманн "Евро-2016” хөлбөмбөгийн ЕАШТ-ий шилдэг тоглогчоор тодорчээ.
Өнгөрсөн ням гарагт болсон ЕАШТ-ий шувтаргын тоглолтод хэдийгээр баг нь Португалын шигшээ багт хожигдсон боловч Гризманн "Евро-2016”-гийн үеэр долоон удаа талбайд гаран зургаан гоол оруулсан амжилтаараа шилдэг тоглогч болсон байна.
"Евро-2016” тэмцээн зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10 хүртэлх хугацаанд Францын 10 хотод болж өндөрлөсөн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.