Чингэлтэйчүүдийн итгэлийг хөсөрдүүлж, эв эвдэгч дөрөв

0

Чингэлтэйчүүдийн итгэлийг хөсөрдүүлж, эв эвдэгч дөрөв

 

Монгол Ардын намын сэтэртэй хэн боловч нэр дэвшсэн УИХ-ын сонгуульд 2016 онд өрсөлдөгчөө ялахаар байв. Эдийн засаг муу байхад эрх баригч намын нэр хүнд унаж, нийгмээрээ "зүхэх” хандлага гаргадаг. Энэ жишгээр 2012-2016 онд парламентад олон суудал авч, засаглаж байсан АН-ын рейтинг муу байв.

Ингээд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, өнгөрсөн дөрвөн жилд сайн, муугаараа дуудуулан барин төрийн эрхийг барьж, хоёр сар гаруйн дараа ард иргэдээр дүнгээ тавиулах гэж байна. Ийм үед  хууль тогтоох байгууллагад сонгогдон иргэдийн өмнөөс төр түшилцсэн түшээдийг тойрогтоо хэрхэн ажилласан талаар манай сонин цувралаар хүргэж буй. Энэ удаа Чингэлтэй дүүргээс сонгогдсон Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарыг онцолж байна.

ПАРЛАМЕНТ ПОП ГИШҮҮНЭЭР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭВ

Т.Аюурсайхан өмнө нь хууль тогтоох байгууллагыг гаднаас нь харж байв. Түүнд 2016 онд чингэлтэйчүүд итгэл хүлээлгэн өөрсдийнхөө өмнөөс төр барилцах эрхээ өгсөн ч тэр дорвитой ажиллаж чадсангүй. Эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрч, өөр намын нөхөдтэй нийлэн хууль тогтоох байгууллагын даргаа огцруулж явсан түүх нь хуучраагүй байна. Бүр улайран дайрч, жагсаал цуглаан хийж, явсныхаа хүчээр тэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын гуншин зүүх болов.  

УИХ-д шинэ гишүүн ч заргачаараа алдартай нэгэн. Өөрийнх нь эрх ашигт нийцэхгүй зүйл ярьвал огцруулна, асуудлыг ярина гэж "амаараа айлгадаг” гэх. Оны өмнөхөн тэр Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга болох гэж мөн л зүтгэсэн. Хэдий санаа байсан ч сачий нь хүрээгүй. Мөн л зарга хийсээр яваа аж. Сонгууль дөхөөд байсхийгээд тойргоороо эргэлдэж буй ч түүнд чингэлтэйчүүд дахин итгэл хүлээлгэх эсэх нь тодорхойгүй. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд хэд хэдэн удаа хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласнаас өөрөөр Т.Аюурсайханы гэх тодотголтой хууль, тогтоолын төсөл бараг байхгүй. 

 

ХЭДС, ЖДҮХС-Д НЭР ХОЛБОГДОЖ, ХӨРӨНГӨ ОРЛОГО НЬ ОГЦОМ ӨССӨН ГЭЖ "БАЙЦААГДАЖ” ЯВСАН М.ОЮУНЧИМЭГ

Тэрбээр сэтгүүлзүйн салбараас улс төрд орсон ч эрх ашгаа зөв эрэмбэлж чадаагүй нэгэн. ХЭДС-аас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн гэх хэрэг нь өдгөө ч АТГ-т хав дараастай бий. Хэвлэл мэдээллийнхний өмнө нэг зүйл ярьж, хөшигний ард өөр зүйл ярьдаг тэрбээр Байнгын хорооны хуралдааны үеэр "боов” идэж, инээж буй бичлэг нь цацагдангуут "З.Нарантуяа гишүүн ч гэсэн ааруул идээд суудаг байдаг” гэсэн барьцсан мэдээллийг сэтгүүлчдэд хэлж, гомдоллож байв. Түүний нэр ЖДҮХС-гаас бага хүүтэй зээлийг зуучилж, авч өгсөн гэдэгт холбогддог ч өөрөө үгүйсгэж байсан ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг зарим эх сурвалж хэлж буй юм. 
УИХ-д анх удаа сонгогдсон хэр нь Өргөдлийн байнгын хорооны даргаар хоёр жил орчим ажиллаж, тайлангийн хурлаа хийхдээ үр дүн гарсан ажил бүрийг өөртөө наадаг зуршилтай нэгэн. Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойргоос сонгогдсон тэрбээр тойрогтоо багагүй ажил хийсэн гэж өөрийгөө магтуулж, хэвлэлээр гарах дуртай. Ээлжит сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулах учир тэр дүүргийн хэмжээнд өрсөлдөнө гэдгээ мартчихсан юм биш биз.

ТОЙРГОО СОЛЬЖ, ТӨВИЙГ САХИСААР УЛС ТӨРД УДСАН Ч ДОРВИТОЙ АЖИЛ ХИЙСЭНГҮЙ

Тойргоо хоёр дахь удаагаа сольж, Ж.Мөнхбат гишүүний хэлснээр "Манай намын ах нар албан тушаал гэхээр хөл нь хөнгөрөөд, ахынх нь сүүлийн боломж” гээд өрөө хэсээд гүйчихдэг хэмээн тодорхойлогдож байв. Тэр М.Оюунчимэгтэй адил сэтгүүлзүйн салбараас улс төрд орсон ч салбарынхаа асуудалд төдийлөн анхаарал хандуулдаггүй нэгэн. Одоо Шадар сайдын алба хашиж л хэвлэлээр ил гараад байгаа болохоос өөрт нь ашиггүй зүйлд тэр сэтгүүлчидтэй "найзлаад” байдаггүй, аминчхан.
Эрх баригч намын гал тогоог барьж, цаашлаад намын дарга, УИХ-дахь бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гээд хариуцлагатай ажил хийж явсан ч тэр хэдэнтээ сонгогдсон хөвсгөлчүүдийнхөө төлөө дорвитой ажил хийгээгүй гэдгийг нутгийнхан нь ярьдаг юм билээ. Энэ удаагийн парламентад тэр чингэлтэйчүүдийг төлөөлж, төр түших эрхтэй болсон. Гэхдээ тойрогтоо цөөхөн ажиллаж, Шадар сайдын албаараа хэвлэлээр гарсаар дахиад сонгогдон гэх бодолтой яваа гэх. УИХ-д 2000 оноос хойш сонгогдож, сайн, муу дундуур туучихдаа төвийг сахисаар иржээ. Энэ удаагийн парламентад сул гишүүн байж байгаад, Шадар сайд болсон учир олон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт багтаагүй, сонгогдсон дүүргийнхээ сонгогчдыг мартчихсан яваа гэх юм билээ. Сонгуулийн үеэр хадаг бариад очиход нь чингэлтэйчүүд юу гэх юм бол доо. 

ТАНИГДАЖ АМЖИЛГҮЙ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАЖ БУЙ ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн Засаг даргын сэнтийгээс хууль тогтоох байгууллагад орж ирсэн Д.Ганболдыг олон нийт тийм ч сайн танихгүй. Төр түшилцэх дөрвөн жилдээ "сул” гишүүнийг үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно.    

Түүний улс төрийн тоглолт сул, лидерүүдээ аялдан дагах аястай байдаг гэх. МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялагдсан ч Чингэлтэйд олонх болж, засаглах эрхтэй болсон. Ингэснээр тус дүүргийн Засаг даргаар Д.Ганболдод итгэл хүлээлгэсэн ч ажлын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр дүүргийнхээ ИТХ-ын шийдвэрээр огцрох дээрээ тулж байсан юм. Гэхдээ ажлаа үргэлжлүүлж хийсээр 2016 онд УИХ-ын 66 дугаар тойргоос чингэлтэйчүүдийг төлөөлж, парламентад сууж буй.

Тэрбээр УИХ-д сонгогдсон даруйдаа ажлын хэсгийнхээс асууж байгаа асуулт нь үнэхээр "жул” байсан. Уйгагүй уншиж судалсан уу, эсвэл сайн зөвлөх авсан уу бүү мэд, ямартай ч тэр сүүлийн үед чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ зарим асуудалд даацтай дуугарч харагдсан. Гэхдээ УИХ-ын дөрвөн жилд танигдаж амжилгүй, сул гишүүн байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Д.Ганболдын гэх тодотголтой хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэлгүй энэ удаагийн парламент отгон хаврын чуулганаа хийж байна. 

Нийслэлийн хойд хэсэг Чингэлтэйгээс сонгогдсон түшээдийг зураглахад ийм байна. Тэд бүгд 65-ын бүлэг хоёр талцахад аль нэгнийх нь талд орж, албан тушаалын тохироо хийж, итгэл, эв эвдэж явсан нөхөд. Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Чингэлтэйчүүд сонголтоо дахин бататгах уу, эсвэл өөр сонголт хийх үү гэдгийг харах л үлдлээ. 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex