Бие даагч ба айсуй сонгуулийн зураглал ах намуудыг сандаргаж байна

0

Бие даагч ба айсуй сонгуулийн зураглал ах намуудыг сандаргаж байна

2020 оны сонгууль хаяанд ирж хаалга тогшлоо. 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентынхан нүдээ нээж, ард түмнээс сонгогддог гэдгээ одоо л ухаарч популист амлалт, агаарын мөрөөдлөөр ард түмнийхээ тархийг угааж эхэллээ. Гэвч өнгөрсөн 3 жилийн турш тэд юу хийлээ!? Ард түмэн альцгеймерийн өвчинд нирвэгдээгүй учир зах зух байтугайг нь санаж байгаа байх. ЖДҮ-ийг дэмжих санг цөлмөсөн, тендер будилуулсан, концесс хусна, оймсондоо боодол доллар хадгална, төрийн сайд явсан хүн төрийнхөө ордонд амиа алдана, төр захиргааны байранд удаа дараа хүн амины хэрэг гарна гээд ер нь нийгэмд байж болох хамгийн дорд хэргүүд өнгөрсөн 4 жилд гаарч бүр дотоожоо хүртэл айлд мартлаа шүү дээ.  


МАН сүүлийн хэдэн сар "Мөнгө цагаан нүд улаан” гэх зарчмыг барьж тувт популист шийдвэр гарган ард түмэнд тал засаж байгаа бол Ардчилсан намынхан хоосон тэчьядахаас өөрийг хийх тэнхэлгүй болтлоо сөхөрч байгаа нь эртний өстнүүдтэйгээ эвлэрч байгаагаас нэвт шувт харагдаад эхэллээ. Бүр галзуугийн эмнэлэг рүү цөлчих гээд байсан О.Баасанхүүгээр намаа шинэчлүүлнэ ч гэх шиг... Шинэчлүүлж чадна гэдэгтээ ч итгэж сүр дуулиантай хүлээн авалт хийж байгаа сэлтээс харвал хөгшин, залуу хоёр нам эрх мэдлийн төлөө чөтгөртэй ч гэрээлэхэд бэлэн байгааг гэрчилж байгаа биз.

Ялагдал ойрхон бий гэдгийг эрт мэдэрсэн МАН тоглоомын дүрмээ өөрчилж, томсгосон тойргоор сонгуульдах өөрт ашигтай хувилбарыг баталсан. Ингэснээр намууд үзэл бодлын өрсөлдөөнөөр биш зөвхөн ард иргэдийн санал авах, нэр дугуйлахад чиглэсэн популист амлалтын уралдаан болж МАН ч үүнийгээ хэрэгжүүлж байгаа. Халамж амлаж байна, хайр зарлаж байна. Тэтгэвэрийн зээлийг тэглэнэ л гэнэ, эрдэнэсийн хувь хүртээнэ л гэнэ. Андлалын хөшөөг хэдэн тэрбумаар босгож халтуурдана л гэнэ. Ахиулж бариад 400 сая жуулчин авна л гэнэ. Ноолуур 100 мянгаар авна л гэнэ, ноднингийн нэмэгдсэн татварууд 4 сарын 1-н байсан шүү түмээн л гэнэ. Нэг биш халамжийн амлалтууд нь нидэр дээрээ эдийн засгийн алуур болж байгаа юм.

Гэтэл тэдний тооцоонд огт ороогүй гадны давагдашгүй хүчин зүйл бий болсон нь корона вирустай холбоотой эдийн засгийн хямрал. Тэтгэврийн зээлийг чөлөөлөх 780 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол” компанид үнэт цаас гаргах, Хөгжлийн банк түүнд нь баталгаа гарган, арилжааны банкинд өгч өрийг чөлөөлөх схем батлуулсан ч хүчтэй савлаж буй инфляци, ам.долларын өсөлт, импорт, экспортын барааны эргэлт, худалдан авах чадвар, коронагийн эсрэг гарч буй бүхий л зардал гээд бүх зүйл дээрх амлалтын эсрэг эргэлээ. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр дэлхийн эдийн засаг өдрөөс өдөрт унаж байгаа нь манай популистуудад коронагаас илүү хүндээр тусаж байна. Тасралтгүй уруудаж байгаа рейтингийнхээ хойноос хөөцөлдөж байгаа ч ард түмний хандлагыг харвал мөддөө баригдах янзгүй дүр зураг харагдаж байна. Товчхондоо МАН-АН-гийн рейтинг газрын уруу тормосгүйгээр шааригдчихлаа.

Одоо яах вэ!?. Сонголт өөрчлөгдөх үү?

"Томсгосон тойрог дээр зөвхөн том намуудын том зодоон болно. Жижгүүд, тэр тусмаа шинэ хүмүүс, эмэгтэйчүүд ялалт байгуулах боломж бага” гэж тооцож байсан МАН-АН-гийн зураглал нь ч яг эсрэгээрээ эргэлээ. Энэ эргэлтийг Хэнтий аймгийн тойрог дээр жишээлэн авч үзье.

ХЭНТИЙ АЙМГИЙН СОНГОГЧИД ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 2000, 2004 онд Хэнтий аймгаас сонгогдсон ч 2008, 2012, 2016 нэр дэвшээгүй нь зүгээр ч нэг тохиолдол биш. "Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийн асуудал түүний хойноос чангааж, аавын хаалга ч татаж магадгүй байсан учир эхнэрээ эмчлүүлэх "нэрээр” гадагшаа явж байдал намжсан хойно баатарын дүрээр эргэн ирсэн. Энэ цаг үед У.Хүрэлсүхийн рейтинг өсөж, намын удирдлагыг гартаа авсан ч төд унаж 2018, 2019 оны нөхөн сонгууль гэхэд ялах чадваргүй болтлоо буусан юм. Нөхөн сонгуулийг хойшлуусан нь түүний рейтингийн судалгаа ямар байсныг л харуулсан. Одоо түүний эцсийн хувилбар халамжийн хур буулгах үхэр буу л байна.

Хэнтий аймаг нийт 50 000 сонгогчтой. Тэднээс 20 000 сонгогчийн саналыг авахад хангалттай. Харин 20 мянган сонгогчийн санал хэрхэн яаж авах вэ? Энэ бол "Ноолуур” ажиллагаа. 20 мянган сонгогчийнхоо ноолуурыг 100 мянган төгрөгөөр авахаар тохирсон тухай шум бий. Үлдсэн 30 000 сонгогч сонгуульд оролцдоггүй идэвхгүй хэсэг. Тиймээс илүү зардал гаргах шаардлагагүй гэж тооцсон бололтой юм билээ.

"Ноолуур”-т найдсан МАН-ын багаас Б.Бат-Эрдэнэ хасагдах магадлал өндөр бий. Түүнийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр буланд шахаж байгаа. Харин түүний оронд Засаг дарга Н.Ганбямба, нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал н.Батбаяр 2-ын нэгийг сугалана. Б.Бат-Эрдэнэ аваргын тухайд дахиад 1 сонгуулийн шанс бий хэмээн зүтгэж байгаа сурагтай ч намаасаа дэмжлэг авахгүй байх хувилбар илүү давамгай байна. Л.Оюун-Эрдэнийн тухайд андлалын хөшөөнд хэдэн тэрбумыг зарцуулж салхинд хийсгэсэн, дээр нь 400 сая жуулчин гэх агаарын үлгэр ярьснаар Хэнтийд үү, хотод уу гэх хувилбар яригдаад эхэлсэн нь эргэлзээ үүсгэсэн гэсэн үг. Ингээд Хэнтийд чихэлдсэн МАН-ын 5-аас шигшигдсэн 3-ын зөвхөн нэгэнд нь гарах шанс зураглагдаж байгаа юм.

Ардчилсан нам: Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Ж.Осгонбаатар, Т.Пүрэвхатан нарын нэрс дуулдаж байгаа. Гэхдээ эд бол хэн хэн нь сул өрсөлдөгч. Томсгосон тойргийн аюул нь нэг нэг сул нь нөгөөгөө татаад унагачих магадлалтай. Ж.Оюунбаатарын хувьд Засаг дарга байхдаа их зүйл хийсэн гэдэг ч өмнө нь 2 ч удаа өвдөг шороодсон барианд ордоггүй амны бөх л дөө. Тиймээс итгэл нь нэлээн суларч өнгөрсөн 4 жил сумдаараа ч яваагүй, намдаа ч ажиллаагүй юм билээ. Ж.Осгонбаатарын хувьд өнгөрсөн жил ҮБХ-ны гишүүн болсон гэсэн түүхтэй. Т.Пүрэвхатан тойрогт огт ажиллаагүй, он гарснаас хойш ганц удаа тойрсон гэсэн товчхон намтар бий.

МАХН: МАХН-аас С.Ононбаяр гэдэг залуу уйгагүй явж байна. Бусад дэвшигчийн нэрс эцсийн байдлаар тодроогүй ч Засаг дарга асан н.Жаргал, начин Б.Одхүү нар дэвшихээр намдаа хүсэлтээ илэрхийлсэн сурагтай. С.Ононбаяр уйгагүй явж байгаа ч намынх нь нэр хүнд муу, рейтинг сул учраас яаж ч мэрийсэн МАН, АН-ы өмнө гишгэхгүй. Тэгэхээр 2 намаас хойш дараалалтай байна гэсэн үг.
Дүгнэлт:  Өнгөрсөн долоо хоногийн судалгаагаар МАН 13%, АН 11%, МАХН 5%, Шинэ 4 хувьтай байна. Тэгэхээр намууд нийлээд 33. Үлдсэн 67 хувь нь саарал бюу хэнд саналаа өгөхөө мэдэхгүй нөхдүүд. Энэ орон зай бие даагчид үлдэж байгаа нь тодорхой. Иргэд ч нам биш хүн сонгоно гэдгээ 2016 оны сонгуулиас хойш ярьж байгаа.

АН-ын үнэнч гишүүд Ж.Оюунбаатартаа өгсөн ч нөгөө 2-ыг нь тоохгүй. Нэгэнт нам сонгохгүй хүн сонгоно гэсэн хатуу байр суурьтай иргэд МАН, МАХН-аас нэр дэвшигчийн нэрийг дугуйлахгүй бие даагчид дугуйлна.

МАН-ын үнэнч гишүүд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэд өгсөн ч Н.Ганбямба 3 удаа, Б.Бат-Эрдэнэ 4 удаа сонгогдоод юу ч хийгээгүй  гэх өгүүлэмжтэй учир санал авна гэдэгт найдалтгүй бие даагчид өгнө.

МАХН-ны үнэнч гишүүдийн хувьд С.Ононбаяр даргадаа өглөө ч н.Жаргал, Б.Одхүү нарт өгнө гэдэг нь бас л эргэлзээтэй. Эндээс нийлээд нийлээд 34 хувьтай харагдаж байгаа намуудаас тойрсон санал бие даагчид очно. Энэ тохиолдолд бие даагч шууд ялалт байгуулна. Харин бие даагч МАН, АН-ын саналыг их "зулгаавал”  МАХН-аас дэвшигч 1 хүн дээшээ гарах магадлалтай. 

НАМУУДЫГ ТҮЙМЭРДЭХ ХҮЧ БУЮУ БИЕ ДААГЧ   

Ганцхан буруу үйлдэл, хазгай гишгэлт намуудын төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлнэ. Тэртэй тэргүй рейтинг нь унаж гал тавибал хуурай өвс шиг шатаад дуусах намуудын цорын ганц айдас нь бие даагч. Эндээс дүгнэвэл МАН-аас 1, бие даагч 1, МАХН-аас 1, эсвэл МАН, бие даагч, АН гэсэн хувилбар харагдаж байна. Гэхдээ бие даагч 1-ээр биш юм гэхэд 2-оор бол баараггүй гэдэг нь харагдаж байна. Харин гурав дахь суудал дээр АН, МАХН "алалцана” гэсэн үг. МАН-ын хувьд 2 ба 3 дахь суудлаа хамгаалж үлдэнэ гэвэл бие даагчтай тулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бие даагчийн нэрийг татуулж байж 2, 3 дахь суудлаа авах боломжтой. Энэ хувилбарыг сонгоогүй тохиолдолд 2, 3 дахь суудлын нэг нь бие даагчийнх, нөгөөхийг нь аль сайн ажилласан 2 намын нэг авна.  

Харин АН-ын хувьд бие даагч гэх галыг намдаа оруулах буюу нэрийг нь татуулахгүй бол 1 ч суудал авч чадахгүй 3-уулаа шатаж мэдэх зураглал харагдаж байна.

МАХН-ын хувьд бие даагч бол боломж. Бие даагч бол МАХН-ы аврал. Бие даагчийг намдаа элсүүлэх бус тусдаа явах тусам МАН, АН-ын саналыг хувааж МАХН 1 суудал авчих боломж гарч магадгүй зураглалтай. Ингэхээр Хэнтийн сонгуульд бие даагч гол тоглогч, намуудыг шатаах гал болох дүр зураг харагдаж байна.     

ӨРСӨЛДӨГЧГҮЙ БИЕ ДААГЧ: Өнгөрсөн оны нөхөн сонгуульд Хэнтийн тойрогт 8 хүн бие даахаар үндэсний аудитын газар материалаа өгсөн ч хуульч Л.Батжаваас бусад нь тойргийн хорооноос дэмжигчдийн маягтаа авч, сонгогчдын гарын үсэг зуруулаагүй гэсэн мэдээлэл бий. Бодвол нөхөн сонгуулиар ялахгүй ч нэрээ зарлуулах нь чухал байсан байж мэдэх юм. Хуульч Л.Батжавын хувьд 2017 оны нөхөн сонгууль зарлагдсанаас хойш 4 жилийн турш Хэнтий рүү тасралтгүй "гүйсэн”, хууль санаачлах эрхтэй 3 субъектын хуулийн хэлтсийн даргаар ажилласан, хууль боловсруулах ажилд нухлагдсан, туршлагатай хуульч, эрдэмтэн гэсэн давуу талтайгаараа бусад нэр дэвшигчдээсээ онцгойрч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газарт хуулийн хэлтсийн дарга хийж байсан гэх намтар нь нэр дэвшихээр горилогчдын дээр жин дарж, зангарагтай бууж байна гэхэд буруудахгүй. Одоогоор Хэнтий аймгийн 23 сум, тосгонд штабаа байгуулж байгаа гэсэн мэдээллээс үзвэл бэлтгэл ч сайн байна гэсэн үг. Сүүлийн үед бие даагчдыг нэгтгэсэн платформд голлох байртай оролцож байгааг нь үзвэл дээр тодотголууд нь бие даагчид гэсэн бүлгийн фон болж массыг бүхэлд нь савуулах тактик байхыг үгүйсгэх аргагүй. Жижиг тойрог байхад бие даагч бараг байхгүй байсан бөгөөд одоо тойрог 3 дахин томорсон тул өөр бие даагч дэвшихгүй.  Тийм ч учраас Хэнтий аймагт өөр бие даагч сонсогдохгүй байгаа нь шанс байгааг төвөггүйхэн ойлгож болно. Ер нь л Хэнтийн нэр дэвшигчдээс нэгээр үү, хоёроор уу гэсэн таамаг байгаа нь бие даагч төлөөллийн хүчтэй өрсөлдөгч болж зураглагдан АХ намуудыг санадаргаж байна.

Эх сурвалж: Olloo.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex