Салхитын ордын авлигалын хэргээр шүүгч Б.Цолмонбаатар 5 жил, шүүгч Э.Халиунбаяр 3 жилийн хорих ял оноолоо

0

 

Салхитын мөнгөний ордын авлигалын хэргээр шүүгч Б.Цолмонбаатар 5 жил, шүүгч Э.Халиунбаяр 3 жилийн хорих ял авлаа

Шүүгчдийн холбогдсон Салхитын ордын авлигалын хэргийг ХУД-ын шүүх бүтэн 7 хоног хэлэлцэж байж шийдвэр гаргажээ. Өнөөдөр шүүгч нь шүүх хурлын танхимаас өөрийн биеэр дараах мэдээллийг өглөө.

Үүнд:

1.СХД-ийн ИХТ-ын Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар хахууль өгсөн, авсан хэргээр 5 жилийн хорих ял оноож, гэмт хэргийн улмаас олсон 60 сая төгрөгийг гаргуулах
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаярт бусдад хахууль зуучилсан гэх хэргээр 3 жилийн хорих ял
3. ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөх тасгийн дарга Г.Алтан-Очирт хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хийх ёсгүй үйлдийг хийсэн гэх үндэслэлээр 3 жилийн хорих ял, гэмт хэргийн улмаас олсон 50 сая төгрөг гаргуулах
4Салхитын лицензийг булаалдагч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт өөртөө болон бусдад давуу байдал олохын тулд хахуул өгсөн хэргээт тус бүрт нь 3 жил хорих ял оногдуулжээ
5Хахууль өгөгчдийн хамтрагч шүүгдэгч Гансүх нь Монгол улсаас гарч явсан учраас хэргийг шийдээгүй байна. Гансүх нь шүүгдэгч Өнөрцэцэгийн хүү бөгөөд Г.Жаргалангийн үеэл юм.
6. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг шинжлэн судлах явцад шүүгдэгч Өнөрцэцэгийн бие муудаж ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ. Өнөрцэцэг нь сэтгэцтэй холбоотой эмгэгтэй гэх хувийн мэдээлэл шүүхийн хавтаст хэрэгт авагдсан байсан учраас түүний хэргийг тусгаарлажээ. Өнөрцэцэг нь Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгч Сайханцэцэгт 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдоод байсан юм.
7Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмонг өмгөөлөгч Амгаланбаяраар дамжуулан 45 сая төгрөг , Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоожийг өмгөөлөгч Ш.Энхтөрөөр дамжуулан 10 сая төгрөг авсан гэх хэрэгт яллаад байсан . Гэвч шүүгч Д.Цолмон, Г. Цагаанцоож нар нь уг мөнгийг авсан нь тогтоогдоогүй учраас шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.Харин өмгөөлөгч Амгаланбаяр нь албан тушаалтны нэр барьж гэмт хэрэг хийсэн нь тогтоогджээ. Өмгөөлөгч Ш.Энхтөрийн үйлдлийг ч мөн нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
8. Шүүгчдэд хахууль өгөх ажлыг зохион байгуулсан Г.Жаргалан, Гансүх болон шүүгч Б.Цолмонбаатар нар бүгд төрсөн ах дүүгийн хүүхдүүд буюу үеэлүүд юм. Шүүгдэгч Өнөрцэцэг нь Гансүхийн ээж. Харин Г.Жаргалан нь Ш. Мөнгөншагайн дүү охинтой суусан хүргэн нь юм. Ш.Мөнгөншагай анх Салхитын ордын лицензийг авч, хүргэн дүүтэйгээ компани байгуулан эзэмшснээс үүдэн Г.Жаргалангийн хамаатан садангууд энэ хэрэгт холбогдсон түүхтэй.
9. Хахуул өгөгч Г.Жаргалангийн гэрээр бэлнээр олдсон 1,4 сая доллар буюу 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг улсын орлого болгохоор шийдсэн байна.

-Салхитын мөнгөний ордны авлигачдыг АТГ үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч буй бичлэг-

 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.