ЖОШУА ВОНГ-ТОЙ ЦАХИМААР НААДСАН НЬ

0

ЖОШУА ВОНГ-ТОЙ ЦАХИМААР НААДСАН НЬ

 

 

Economist сэтгүүлийн тусгай ярилцлага:

Хорин дөрөвхөн настай тэмцэгч Жошуагийн түүх ардчилал, эрх чөлөөний үнэ цэнийг дэлхийн залуучуудад ойлгуулж байна. Нүсэр тоталитар дэглэмтэй түүний удирдлага дор Хонгконгчууд бат тууштай тэмцэж байгаа билээ.

Монголын залуучууд харин ирээдүйнхээ төлөө юу хийж чадах вэ? Тэд өөрсдийнхөө эрх чөлөөт байдал, сайхан ирээдүйн төлөө хуруугаа ч болов хөдөлгөх чадвартай юу?

Жошуа Вонг-той цахимаар наадсан нь

Каролайн Картер, Саймон Кокс нар Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний нүүр царай болсон залуухан удирдагчтай хийсэн ярилцлага

Хонконгийн ардчиллын хамгийн алдартай тэмцэгч Жошуа Вонг тэнцвэрээ алдан найгангаа "Өө, новшоо” хэмээн дуу алдав. Тэр улбар туяат тэнгэр өөд шидэгдэн эргэлдэж, гараа алдлан, ямар ч хяналтгүйгээр хотын төвийн машины зогсоол уруу унах нь тэр. Гялс самбаачилж хүчээ аваад, дахин довтлохоор зэхэж буй дайсны зүг катана сэлмээ чулуудлаа.

Хятадын Коммунист нам Хонконгод тавих хяналтаа аажмаар чангаруулсаар байгаагийн эсрэг Вонг өнгөрсөн 10 жилийн турш тууштай тэмцэж ирсэн билээ. Харин тэр өнөөдөр арай өөр тулаанд оролцож байгаа нь "Gundam Versus” видео тоглоом дахь аварга роботуудын эсрэг юм. Тийрэлтэт хѳдѳлгүүр Вонгийн сонгосон машиныг виртуал Хонконгийн эзгүй хурдны замын дээгүүр чулуудаж, Викториа боомтод зогсох усан онгоцнуудын оронд байлдааны сүрт онгоцнууд сүлжилдэж, хотын гял цал цамхагууд руу лазер их буугаар буудах зураглал. Тоглоомын үй олон сонголтууд байхад Жошуа Вонг гагцхүү Хонконгийг тулалдааны талбар болгодог тоглоомыг сонгосонд гайхах нь илүүц биз. Тэр 23 настай, амьдралынхаа ихэнх хугацааг Хятад хэмээх нүсэр, ардчилалгүй улсын цор ганц ардчилсан хот болох Хонг Конгийн бие даасан автономит байдлын тѳлѳѳ тэмцэж ѳнгѳрѳѳсѳн юм.

2014 онд Жошуа удирдагчаа өөрсдөө сонгох эрхээ шаардан гудамжинд 79 хоног тэмцсэн мянга мянган Хонконгчуудын "Шүхэрт тэмцлийн” (Umbrella Movement) залуу нүүр царай болсон юм. Гудамжны жагсаал, суулт яваандаа нухчин дарагдахад Вонг шоронд орсон аж. Ѳнгѳрсѳн зун "Хэрэгтэн шилжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” хуулийн төслийг эсэргүүцсэн цуглаан нь Хонконгийн амьдралыг зогсонги байдалд оруулсан бѳгѳѳд олныг хамарсан энэ том эсэргүүцэлд Вонг бас л оролцсон билээ.

Зургийн тайлбар: Залуу удирдагч Жошуа Вонг 2020 оны эхний өдөр эрх чөлөөгөө хамгаалахаар боссон Хонгконгчуудын өмнө зогсож байна.

Жошуа Вонг улс төрөөр амьдардаг, амьсгалдаг. Цахим тоглоом нь хүртэл улс төрийн агуулгатай. 2017 онд шоронгоос суллагдмагцаа хоригдож байх хойгуур нь гарсан "Gundam Versus” цахим тоглоомоор тоглож байгаа зургаа нийгмийн сүлжээнд байршуулж, доор нь "Үзэлцэх үү, бүгдээрээ” гэж бичжээ. "Gundam Versus” тоглоом нь 40 жилийн өмнө Японд зохиогдсон, хүн төрхтэй аварга роботууд гардаг комик, цахим тоглоом юм. Жошуа болон түүний тэмцэгч нөхдийн сонирхлыг татсан хурц үйл явдалтай энэ тоглоом ирээдүйд өрнөх үйл явдлыг дүрсэлж, од гариг эрхэсүүдийг дамнан хөөцөлдөж, шат бүртээ улс төрийн нарийн түвэгтэй түүхийг дэлгэх аж.

Вонг цахим тоглоомд чамгүй авъяастайгаас гадна Хонконгийн өнөөгийн улс төрийн тэмцлийн агуулга, зорилгыг тайлбарлахдаа ч сайн аж. Гэхдээ тэр энэ хоёрыг нь зэрэг хийж чадахгүй. Биднийг асуулт тавихад "байзаарай, би төвлөрөх ёстой…” гээд хариулахаар завдах үед нь дайсны робот түүний роботыг лазераар дэлбэ шарчихав. Тоглоомын удирдлагын товчнуудыг Жошуа хурдан хурдан товшино. Эрхий, бусад хуруугаараа тодорхой дарааллаар товчыг дарахад, түүний робот дайсны бүсэлхий рүү бороохой чулуудаад дахин нэгийг гаргаж ирнэ. Вонг "яг” гэж орилох үед дэлгэцэн дээр цаг дуусахад 1 секунд дутуу байгааг зааж, дайсан нь дэлбэ үсэрч, Вонг арайхийн цээж дүүрэн амьсгаа авлаа.

Жошуа Вонг ялагдлыг тийм ч амархан хүлээн зөвшөөрдөг нэгэн биш. 1996 оны 10 сард буюу Их Британийн 150 жилийн колончилол дуусгавар болж Хонконгийг Хятад эргүүлэн авахаас жилийн өмнөхөн төржээ. Хятадын захиргаанаас өмнөх үеийн талаар түүний үеийнхэнд дурсагдах зүйлс бага ч, тэд төрөлх зөнгөөрөө Коммунист дарангуйллыг эсэргүүцдэг.

Сургуульд сурч байх үеэсээ Жошуа охидоос илүүтэйгээр видео тоглоомд дуртай жаал байсан. Тэднийг dokuo (毒男) гэх япон нэршилээр тодорхойлдог. Хэдий тийм боловч Вонг том зорилготой. Протестант итгэлтэй, вьетнам гаралтай эцэг, эх нь нийгмийн идэвх сайтай. Ээж нь 2003 онд Аюулгүй байдлыг чангатгах хуулийн төслийг эсэргүүцэн жагссан. Вонг эцгийнхээ хамт ядуу айлуудад тусламж тараадаг байжээ. 2011 оноос Хонконгийн захиргаа "эх оронч” боловсрол олгох нэрээр коммунизмыг дэмжсэн суртал ухуулгыг дунд сургуулиудад нэвтрүүлэх гэж оролдсныг эсэргүүцэн "Scholarism” гэх хөдөлгөөнийг Вонг өрнүүлж богино хугацаанд олны дэмжлэгийг авч байлаа. Энэ хөдөлгөөн амжилтад хүрч эх оронч хичээлийг сонгохгүй байх эрхийг сурагчдад олгосноор 14 настай Жошуа Вонг эгээ л рок-одын адил алдар цууд гарчээ. 2014 оны Шүхэрт тэмцэл эхлэхэд Вонг зүй ёсны удирдагчаар тодорсон юм. Харамсалтай нь Шүхэрт тэмцэл бүтэлгүйгээр төгсөж, Хонконгчууд Иргэдийн Хуралд өөрсдийн төлөөллийг нэмэгдүүлж чадаагүй, оюутны хөдөлгөөн нь ч тэгэсхийгээд бутарсан юм.

Цахим тоглоом тоглогчдоо бахдам ялалтыг ѳгдѳг. Гэхдээ Жошуа Вонгийн хувьд Gundam тоглоомоор наадах нь тулаанаас илүү гүн шалтгаантай. Гариг хоорондын дипломат бодлогын "уйтгарт” түүхийг тэр сонирхох аж. Түүнд хамгийн сонирхолтой хэсэг нь Ангарагийг 300 жил ноёрхсон Дэлхийн колончлолын эсрэг "Төмөр цуст өнчидийн” бослогын түүх гэнэ. Авлигад идэгдсэн удирдагчид бяцхан хүүхдүүдийг байлдаанд хүчээр хөөн оруулдаг. Залуучууд бол "дэлхий ертѳнцийн дарангуйлалтай орчинд тѳрж ѳссѳн цэргүүд бѳгѳѳд, тоглоомын баатрууд бидний зовлон нэг юм” гэж цахим тоглоом дахь Ангарагийн тусгаар тогтнолын удирдагч Вонг хэлэв.

Уг нь Жошуа Вонг Хонконгийг хятадаас тусгаарлахын тѳлѳѳ тэмцээгүй. Тэр илүү бие даасан, илүү ардчилсан тогтолцоог хадгалж үлдэхийг л хүсч байгаа гэлээ. Цахим тоглоомын тѳгсгѳл маш хоржоонтой: Баатрууд нь бүгд амь үрэгдэх боловч мөхөж буй дэглэм өөрөө ардчилсан шинэтгэлийг эхлүүлдэг нь Жошуад учиргүй таалдагддаг аж.

17 насандаа Time сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулсан Жошуа Вонг тун даруухан залуу хэвээрээ. Бидэнтэй ярилцах үедээ PlayStation удирдлагыг зөөлөн чиглүүлэн ярих нь дүр эсгэгч биш сурган хүмүүжүүлэгчийг санагдуулам. Нүдний шилний хүрээ нь багадаа зүүж асан шилнийхээс нимгэн болж, үсээ богиносгон, духаа ил гаргаr үсэндээ бага зэрэг гел түрхсэн нь анзаарагдна. Алдар хүндийг тэр ѳмчлөхөөсөө илүүтэй үүрэг хариуцлага хэмээн хүлээн авдаг бѳгѳѳд алдар нэр нь үзэл бодлоо тод илэрхийлэх, Хонконгийн асуудалд дэлхийн анхаарлыг татахад нэмэр болдог үздэг аж.

Зургийн тайлбар: Жошуа Вонг 2014 онд Time сэтгүүлийн оны хүнээр шалгарч, дэлхийн нөлөө бүхий өсвөр насны хүүхэд хэмээн тодотгосон билээ.

Тоглоомоо завсарлаад Вонг маскаа сөхөн зүсэм пицца үмхэв. Ноднин Хонконгийн удирдагчид зөвшөөрөлгүй эсэргүүцлийг хязгаарлахын тулд маск зүүхийг хориглодог байсан. Даажинтай нь энэ жил ковид цар тахлын улмаас хүн бүр маск зүүх ёстой болсон билээ. Жагсагчид болон Хонконгийн цагдаагийн хооронд хүч хэрэглэсөн мөргөлдөөнд гарах нь олширсон эсэргүүцлийн хөдөлгөөн цар тахлаас шалтгаалан түр тасалдсан байгаа. Зарим ажиглагчид жагсагчдын зүгээс хүч хэрэглэсэн явдлыг буруутгаагүйд нь Жошуаг шүүмжилдэг.

Жошуа Вонг цагдаа руу халдсан, бензинээр бөмбөг хийсэн эсэргүүцэгчидтэй уулзсан тухайгаа дурдав. Дайсны роботыг цохисны дараа Вонг тоглоомоо түр завсарлаад бодит амьдрал дээр хүч хэрэглэж буй явдлыг тайлбарлана. Тэр өөрөө хүч хэрэглэхийг уриалахгүй боловч, хүч хэрэглэсэн үйлдлийг буруушааж чадахгүй гэв. Учир нь би суурь шалтгааныг нь ойлгож байна, надаас залуу шинэ мянганы иргэд цөхрөнгөө барж байгаа нь л тэр.

Ковид 19 тархах үед эсэргүүцэгчид Хятадын засаглалыг эсэргүүцэх шинэ хэлбэр олсон юм. Олуулаа цуглах боломжгүй болсон тул цахим тоглоомыг виртуал эсэргүүцэл болгожээ. Шинэ тоглоомд Хонконгчууд хийн маск зүүж, аватар хувцастайгаар Хонконгийн гудамжинд засгийн газрын эсрэг графити, уриагаар буддаг тоглоом юм. Бидэнтэй ярилцлаахаас 2 хоногийн өмнө Жошуа Вонг тэр тоглоомыг татаж авчээ. Хэдэн хоногийн дараачаас Хятадын засгийн газар "Animal Crossing” тоглоомыг эх газрын хятадад борлуулахыг хориглосон байна.

Зургийн тайлбар: Жошуа цар тахлын хөл хорионд байхдаа animal crossing тоглоомоор тоглож, "Free Hong Kong, revolution now” гэсэн уриа бүхий дэлгэцийн зургийг Twitter-т байршуулжээ

Овоо хэдэн үед ялсан ч эцэст нь Вонг компьютерт ялагдахдаа айхтар бухимдсангүй. Тоглоом доторх машин, хэрэгсэл, төхөөрөмжүүд нь сүйдсэн байдалтай харагдна. Вонгийн улс төрийн карьерт ч засвар, цэнэг шаардлагатай. Чанга яригчаар уриалдаг арга нь хуучирсан. Өнгөрсөн зуны эсэргүүцлийн үеэр хэн нэгэн манлайлагч тодроогүй. Вонг гадаад тѳрхийн хувьд хэрсүүжсэн ч, байр сууриа илүү тодорхой болгох шаардлага үүсчээ.

"Unfree Speech” гэх сүүлийн номондоо Жошуа Вонг өөрийгөө дэлхийн нөлөөлөгч хэмээн тодорхойлсон. Гэхдээ одоогоор тэр шүүхийн зөвшөөрөлгүй гадагшаа явах эрхгүй. Долоо хоногт хоёр удаа цагдаад бүртгүүлэх ёстой. Бас их сургуулийн сургалт гацаж, эрүүгийн хэрэгт бүртгэгдсэн нь ажилд орох боломжийг нь нилээд хэмжээгээр хязгаарлаж байгаа. Ял эдэлсэн гээд 9 сард болох Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн сонгуульд өрсөлдөж бас чадахгүй. Түүний үүсгэн байгуулсан улс төрийн нам нь нэр дэвшүүлэх эрхээ хаалгасан. Учир нь Засгийн газар Demosisto намыг салан тусгаарлах зорилготой, Үндсэн хуульд харш гэж дүгнэсэн юм. Угаасаа 9 сард сонгууль явуулахад хэцүү. Яагаад гэвэл Gundam тоглоомын шинэ хувилбар нь 9 сард гарна. Сонгуулийн сурталчилгаа хийхэд сэтгэл хоёрдохын нэмэр хэмээн Жошуа хошигнов.

Бидний яриа ирээдүйг чиглэхэд Вонг тоглоомын удирдлагыг бидэнд өгч, түвшинг нь хялбар тохиргоонд оруулав. Тоглох зуур бидэнд зааварчилгаа өгнө.

"L1-ийг дар,” амархан байгаа биз гэж хэлнэ.
"L1 гэдэг нь аль нь вэ?”
"Тэр нь, пөөх, лаг юм аа, ха ха!” гэж бидэнд ялах урам өгөн инээнэ.

Жошуа Вонг тэмцэл нь цааш үргэлжлэх ёстойг мэдэхээс гадна ялалт нь том эрсдэл дагуулж байгааг ч гадарлана. Төмөр цуст өнчидийн адил үйл хэрэг нь яллаа ч амь нас нь эрсдэж болохыг журмын нөхөддөө тэр байнга сануулдаг аж. Ангараг дээр өсвөр насныхан олон тулаанд ялж болох ч, эрх мэдлийг гартаа авч засаглаж эхлэх үедээ үй олон дотоод зөрчилд автдаг. Эсэргүүцлийн хөдөлгөөн ч ийм асуудалтай тулгарна гэж Вонг боддог. "Олон хүмүүс ардчилсан шинэчлэл гэхээр тогтолцоогоо эргүүлж авна, тэгээд болоо гэж боддог. Гэтэл Хонконгчууд Ангарагийнхны туулсан хямралд өртөхгүй гэсэн баталгаа байхгүй”

Эдгээр болгоомжит үгнүүдээс нь Жошуа Вонг тэмцэлдээ итгэж байгаа нь тод харагдна. Амьдрал үзсэн ажиглагчдын нүдээр Хонгконгод бүрэн ардчилал сэргэн тогтоно гэдэг хэт холын зорилт шиг санагдна.

Харин туйлын ѳѳдрѳг хүн, ялангуяа залуу хүн ардчилал сэргэн тогтсны дараа юу болохыг эргэцүүлэн сууна. Мѳрѳѳдлийн оронд амсах гашуун амтыг одооноос бодож тѳлѳвлѳнѳ гэдэг онцгой тѳрлийн итгэл үнэмшил юм даа. Нэгэнт тоглоомд ялагдсан бол, тоглоомоо ахиад шинээр эхлүүлэх л хэрэгтэй.

ЖОШУА ВОНГ-ТОЙ ЦАХИМААР НААДСАН НЬ

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex