“Хар бараан дунд ч цэцэг ургадаг юм гэдгийг харуулна”

0

“Хар бараан дунд ч цэцэг ургадаг юм гэдгийг харуулна”

 

Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа "Эхиймаа” киноны найруулагч МУСТА  Д.Золбаяртай ярилцлаа.

 
-Таныг хос мэргэжилтэй гэж дуулсан, найруулагчаас өмнө эзэмшсэн мэргэжил тань юу вэ?
 
-Би чинь бүр гурван мэргэжилтэй хүн. Би цэргийн сургууль төгссөн. Цэргийн сургуульд хоёр мэргэжил эзэмшүүлдэг юм.  "Хилийн цэргийн командын офицер” гэдэг мэргэжилтэй. Харин энгийн мэргэжил нь Эрхзүйч. Би хүүхэд байхдаа кино найруулагч болохыг мөрөөддөг байсан. Орос руу киноны сургуульд цөөхөн хүн явдаг. Кино үйлдвэрт ажилладаг хүмүүс ч явж чаддаггүй үе байлаа. Аав маань хилийн цэргийн хүн байсан. Би сургуулиа төгсөөд "Хилийн цэргийн сургууль”-д орсон. Тэгээд 2-р курсээ төгсөөд дөнгөж хувийн сургуулиуд байгуулагдаж байхад."Бэрс” гэдэг хувийн сургуульд очиж бүртгүүлж байлаа. Тухайн үед миний орсон хувийн сургуулийн захирал чинь бөөн баяр болж байсан. Тэгсэн элссэн сургууль маань төлбөртэй байсныг мэдэлгүй орж. Аав ээж дээрээ очоод хэлж билээ. "Би сургуулиасаа гараад хувийн сургуульд элсчихлээ гээд” манай аав ээж хоёр нэг дорвитой үг хэлсэн юм. "За миний хүү, дээд сургууль төгсөнө гэдэг чинь, сэхээтэн хүн болно гэсэн үг. Сэхээтэн гэдэг чинь, боловсрол эзэмшиж байгаа юм. Чи юу ч гэсэн энэ сургуулиа төгсөөд сэхээтэн бол. Тэрний дараа яахаа чи өөрөө мэд” гэж хэлж байсан. Тухайн үедээ би "За” гэж хэлээд сургуулиа төгссөн. Цэргийн сургуулиа төгсөөд цол авах ёслолын үеэр өглөө нь би конкурс өгөх гэж байсан юм. Тэгээд залуучуудын соёлын төв дээр конкурс өгөх гэж байхад манай найз миний шинэхэн дэслэгч хувцасыг торонд хийгээд барьчихсан, тэгээд хоёулаа ариун цэврийн өрөөнд орж хувцасаа сольж өмсөөд гарч гүйгээд л сургууль дээрээ очиж цолоо авч байлаа. Яг тэгж давхцаж таарч байсан юм.
 
-Та багаасаа л кинонд дуртай байсан гэсэн. Кинонд дурлах болсон шалтгаан тань юу вэ?
 
-Ер нь л кинонд дуртай хүүхэд байсан. Намайг киноны хүн болох, кинонд дуртай болоход нөлөөлсөн хүн бол манай эмээ. Би уг нь хотод сургууль төгссөн хүн. Гэхдээ амралт болонгуут вагонд суугаад Эрдэнэт рүү явдаг байсан. Эрдэнэтийн наад талд Улаантолгойн сангийн аж ахуй байдаг. Тэнд Хангал суманд манай эмээ хэдэн үнээтэй, ганцаараа байдаг байлаа. Тэр үед нарны зай, зурагт, гэрэл гэж юу ч байхгүй. Тэгээд  өдөржингөө малтайгаа ноцолдоно. Сүү хөөрүүлж, тогоо нэрээд, эмээгийнхээ ажилд тусладаг. Тэрэндээ ч өөрөө дуртай. Орой үхрээ саагаад, сүүгээ хөөрүүлж, ажлаа дуусчихаад, лаагаа асаагаад "за эмээ хууч хөөрөөрэй” гэдэг. Манай эмээ бичиг үсэггүй, боловсролгүй малчин хүн байсан юм. Гэхдээ эмээгийн маань ярьж байгаа үг хэллэг бол үнэхээр тансаг. Тэр жилийн, тэр сарын, тэр өдөр бороо ороод тэнгэрийн хаяа харагдаад, манай солжир эвэртэй үнээ тэгээд гээд нүдэнд харагдтал ярьдаг. Ямар гоё ярьдаг гээч. Би эмээгээрээ дандаа л болсон юм яриулдаг байсан. Эмээгийн ммнь ярих чадвар намайг киноны хүн болоход нөлөөлсөн болов уу гэж боддог.
 
-Монгол киног үзэх, үнэлэх хүмүүсийн хандлага нэг үеэ бодоход шинэ шатанд гарч иржээ. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Ер нь их чөлөөтэй болчихлоо. Социализмийн үед кино найруулах эрх авдаг, кино хийх хөрөнгийг улсаас гаргадаг байсан. Гэхдээ тэр эрхийг хэн дуртайд нь өгдөггүй байсан. Одоо бол хэн дуртай нь хийж байна. Угаасаа бид үндсэн хуулиараа хэвлэн, нийтлэх эрхтэй.
Тэр эрхээ эдэлж байгаа юм.  Сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс кино их хийж байна. Гэхдээ үүнийг бид хорьж болохгүй. Тийм болохоор би мэргэжлийн хүнийхээ хувьд эмзэглэдэг ч гэсэн бид өөрсдөө мэргэжил гэж ийм байдаг юм гэж харуулах ёстой. Харуулж чадахгүй байж "чи болиоч ээ” гээд өөрөө юу ч хийхгүй суугаад байж болохгүй. Тийм болохоор мэргэжлийн хүний түвшинг харуулах хэрэгтэй.
 
-Таны сүүлд ажилласан "Эхиймаа” УСК тун удахгүй дэлгэцэнд гарах гэж байгаа гэсэн. Шинэхэн уран бүтээлийнхээ тухай мэдээлэл өгөөч?
 
-Жүжигчин Ц.Алдармаа манай "Монгол фильм” дээр ирээд "Би амьдралдаа алдсан тэр хүнд, хар бараан үеийнхээ тухай кино хийлгэх гэсэн юмаа” гэсэн. Бид түүний амьдралын тухай мэдэхгүй. Ингээд Алдармаатай нилээн хэд хоног ярилцсан. Найруулагч хүний хувьд Ц.Алдармаагийн амьдрал кино болоход тохирох юм шиг санагдсан. Тэгээд санаагаа гаргаад зохиолыг нь бичсэн. Гол нь адал явдалтай кино хийх ёсгүй юм байна. Энэ бол драм байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хүний дотоод сэтгэлийг харуулах хэрэгтэй гэж шийдсэн.Тэр дундаа эмэгтэй хүний, эх хүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьж ажилласан. Үзэгчид, ялангуяа эмэгтэй хүмүүс эх хүмүүс энэ киног үзээсэй гэж хүсч байна.
 
Анх кинондоо "Хаалга” гэдэг нэр өгч байсан. Нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга нээгддэг гэдэг утгаар. Кино төгсгөлийн шатандаа орох үед Алдармаа өөрөө "Эхиймаа” гэдэг нэр өгөх санал гаргасан. Энэ нэр их таалагдсан. Учир нь бид эх хүний тухай уран бүтээл хийж байгаа. Эх нь эх ундарга бүх юмны эх гэсэн үг. "Маа” гэдэг нь мөн л Төвдөөр эх гэсэн үг. Тэгээд "Эхиймаа” гэдэг нэр өгье гэдэг саналыг хүлээн аваад киногоо тэгж нэрлэсэн.
 -Эмэгтэй хүн, эх хүнтэй холбоотой эмзэг нандин мэдрэмжийг хөглөх бүтээл дээр ажиллах ямар байсан бэ?
 
-Янз бүрийн хүмүүс тэр шорон гэдэг газар ордог юм байна. Зарим нь санаатай ч хэрэг хийчихсэн байна, зарим нь санаандгүй гээд янз бүрийн хүн. Тэгэхээр энэ киноны зорилго нь хүн алдаа л биз, заавал алдах ёстой биш. Гэхдээ алдсан ч ард нь амьдрал байгаа гэж итгэл төрүүлэхийг хүссэн. Түүнээс биш чи бол муу амьтан, чи үхвэл таарна гэж хүнийг ад үзэж нийгмийг буруутгах биш алдсан хүмүүст урам зориг өгөх гэж энэ бүтээлээ хийсэн.
 
-Зарим хүмүүс "Тэртээ тэргүй хар бараан байгаа нийгэмд дахиад л хүчирхийлэл, азгүй явдлууд үзүүлэх гэлээ” гэж дургүйцэх байх. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
 
-Бид чинь одоо ардчилсан улсад амьдарч байгаа хүмүүс. Янз бүрийн ажил хийх ёстой. Миний өмнөх кинонууд гэгээлэг байсан. Харин энэ кино бол жаахан бараан талдаа. Гэхдээ  эмгэнэлт кино биш. Тэр хар бараан дотор ч гэсэн цэцэг ургадаг. Бадамлянхуа цэцэг шавар дунд ургадаг. Шавар дунд ургасан ч гоё сайхан хэвээрээ байдаг. Тэгэхээр тэр хэцүү газар ч сайн сайхан хүмүүс байгаа гэдэг санааг бид үзүүлэхийг зорьсон.
 
-Таны киног шимтэн үздэг олон хүн байгаа. Тэр хүмүүст хандаж та ярилцлагынхаа төгсгөлд уран бүтээлчийнхээ хувиар үг хэлнэ үү ?
 
-Хэрэв яг Д.Золбаярын киног үздэг хүмүүс байвал тэдэнд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд миний киног үзээрэй. Өмнөх кинонуудтай нь харьцуулж, дүгнэж үзээрэй. Гэхдээ  битгий шүтэж үзээрэй шүүмжилж үзээрэй гэж хүсэх байна.
 
 
Б.Оюунзул
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex