Миний нийслэл-Миний гэр бүл” уралдааны ялагчид шагналаа авлаа
НИТХ-ынтөлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч Ж.Сандагсүрэнгийн санаачлагаар энэ сарын 1-8-ны өдөр "Миний нийслэл-Миний гэр бүл” видео бичлэгийн уралдаан зохион байгуулсан. Дэлхий нийтэд цар тахал тархаж, хөл хорио тогтоосон энэ үед нийгэмд эерэг уур амьсгал түгээх, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан уг уралдааны шалгаруулалт явагдаж, ялагчид тодорлоо. Уралдаан өрсөлдөөнтэй явагдаж, бүтээлүүд нийт 60 мянган хүний хүртээл болж, 40 мянган лайк цуглуулж, аз жаргал хүссэн 10 мянган сэтгэгдэлСандагсүрэн Жигжидсүрэн цахим хуудсанд иржээ. Эдгээр бүтээлээс хамгийн ихлайкцуглуулсан гурван бүтээлийг шалгаруулж, гарын бэлэг мөнгөн шагналаар урамшуулсан юм.
1.27 дугаартай оролцогч Н.Даваасүрэнгийн гэр бүл нэг сая төгрөг+гарын бэлэг
2.08 дугаартай оролцогч Д.Хүрэлчулууныгэр бүл 500 мянган төгрөг+гарын бэлэг
3.07 дугаартай оролцогч Б.Гантулгын гэр бүл 300 мянган төгрөг-гарын бэлэг
Уралдаанд байр эзэлсэн ялагчдын сэтгэгдлээс хүргэж байна.
Н.Даваасүрэнгийн гэр бүл: Шагналаасаа буян үйлдэж, үлдсэнийг нь хүүхдийнхээ хадгаламжид хийнэ
-"Миний нийслэл-миний гэр бүл” уралдааны удирдамжид гэр бүлийнхээ нандин дурсамжийг бусадтай хуваалцаж, мөнхлөөрэй гэсэн байсан нь таалагдаж, уралдаанд оролцох шийдвэрийг манай гэр бүл гаргасан. Ингээд гэр бүлийн амьдралын бодит түүхээ бичээдсошилдоруулсан нь санаанд оромгүй үр дүнд хүрсэн. Зарим хүмүүс итгэхгүй худал түүх гэх мэтээр шүүмжилж байсан. Ямартаа ч хоёр хүүхдийн минь бичлэг уралдаанд шалгарч, өнөөдөр шагналаа авч байгаадаа баяртай байна.Шагналын мөнгөний тодорхой хэсгийг нь сайн үйлсийн аянд зарцуулаад үлдсэнийг нь хүүхдүүдийнхээ хадгаламжид хийнэ. Ийм гэгээлэг уралдаан, зөв цагт зохион байгуулсан Ж.Сандагсүрэндаргадаа баярлалаа гэж хэлмээр байна.
Д.Хүрэлчулууныгэр бүл: Шагналын мөнгөөрөө гэртээ тавилга авна
Уралдаанд оролцсон сэтгэгдэл маш өндөр байгаа. Хэрэгтэй цагт, зөв уралдаан байсан. Оролцогч гэр бүлүүдийн дунд маш гоё эерэг энергитэй гэр бүл олон байсан нь сайхан санагдсан. Манай гэр бүлийн тухайд ам бүл 7-уулаа өнөр айл. Дөрвөндэрсхэнхүүтэй манай гэр бүл уралдаанд шалгарч, 500 мянган төгрөг, дээр нь хүүхдүүдийг минь баярлуулах ийм гоё бэлэг илгээж байгаад Ж.Сандагсүрэндаргад үнэхээр баярлаж байна. Бид ярилцаад шагналын мөнгөөрөө гэртээ тавилга авахаар шийдсэн. Байшингаа өнгөрсөн зун өргөтгөсөн ч тавилга нэмж чадаагүй байсан юм. Нийгэмд эерэг уур амьсгал түгээсэн, сайхан уралдаан зохион байгуулсан хүмүүст баярлалаа.
Б.Гантулгын гэр бүл:Сайхан уралдаан зохион байгуулсан Ж.Сандагсүрэндаргад баярлалаа
-Уралдаан их өрсөлдөөнтэй болсон. Олонлайкцуглуулахын тулд гэр бүлээрээ өдөр, шөнөгүйсошилдидэвхтэй байсан. Ийм гоё гэгээлэг, бүтээлч, дурсамжтай уралдаан зохион байгуулсан Ж.Сандагсүрэн төлөөлөгчид баярлалаа. Бид шагналын 300 мянган төгрөгөө хүүхдүүддээ зориулах болно. Тэд маань өөрсдийн дуртай даашинз, гутал гээд хүссэн зүйлээ авахаар болсон.
Мөн уралдаанд оролцсон нийт оролцогчид энэ жилийн өвлийн өвгөний анхныбэлгийгзохион байгуулагчдын зүгээс хүргүүллээ. Оролцогчид гэгээлэг уур амьсгалтай уралдаанд оролцсондоо сэтгэгдэл өндөр байгаагаа энэ үеэр хэлж байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.