Ирэх сард нэмэлт хоёр нислэг үйлдэхээр төлөвлөж байна
УОК-оосөгсөн чиглэлийн дагуухоёрдугаарсард гадаадаас эх орондоо ирэххүсэлтэйиргэдээ татан авах 4 удаагийн нислэгийг урьдчилсан байдлаар баталсан.Тухайлбал,2дугаар сарын 3болон 26-нд БНСУ-ын Сөүл,10-нд ЯпоныТокио, мөн сарын24-нд БНТУ-ын Истанбул хот руу нийт4 удаагийн нислэг хийнэ.
Өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш шууд нислэг үйлдээгүй тул, урьдчилсан байдлаар БНСУ, Япон, БНТУ-д байгаа 840 иргэнийг эх оронд нь ирүүлэх төлөвлөгөө гаргажээ. Түүнчлэн, дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөцтэйгөө уялдуулан,боломжтой тохиолдолдСөүл, Токиогийн чиглэлднэмэлт 2 нислэгийг ирэх сард хийхээр төлөвлөж буйгГадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигөнөөдөр ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Дээрх нислэгээр тухайлбал,11 дүгээр сард цуцлагдсанСөүлийн5 удаагийн нислэгт хамрагдажбайсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг, Япон улсаас эх орондоо ирэх өргөдөл гаргасан иргэдийгУОК-оос тавьж байгаа таван шалгуурыгхаргалзан үзэж авчрах аж. БНТУ-аасэх орондоо ирэх иргэд цөөнгүй байгаа. МөнЕвропын бүсэд байгаа нэн яаралтай ирэх хүсэлтэй иргэдийг Истанбулаар дамжууланавахаар төлөвлөжээ.
Эдгээр нислэгээр гадаад улс руузорчих хүсэлтэй иргэд байгаа.ГэхдээБНСУ хилээрээ зөвхөн тус улсад оршин суух албан ёсны эрхтэй болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүсийг нэвтрүүлж байна.
Харин "Япон улсын хувьд 2дугаарсарын 7 хүртэл онц байдал зарлан,гадаадын иргэнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа. Урьдчилсан байдлаар хилийн хязгаараа сунгах чигтэй байгаа тул одоогоор шууд нислэгээр Токио руу явах хүсэлтэй иргэдийн асуудал эцэслэн шийдэгдээгүй”-г Л.Мөнхтүшиг онцоллоо.
Тэрбээр, "Японы талаас гаргасан шийдвэрийг тухай бүрт нь танилцуулна. Япон улс хилээрээгадаадын иргэнийгнэвтрүүлэхгүй байгаа ч нислэг үйлдэх өдөр гуравдагч орон руу нислэг байгаа тохиолдолд Токиод дамжин нисэх боломжбий.МИАТ компанитайхамтран, тухай бүрт иргэдэд мэдээлнэ. Агаарын замаар иргэдээ авахаас гадна нутагтаа ирэх хүсэлтээ илэрхийлсэн ОХУ, БНХАУ-д байгаа цөөн иргэнийг шат дараатайгаар эх оронд нь ирүүлнэ” гэв.
Түүнчлэн,Сөүл хотоос 2дугаарсарын 26-ны өдөр ирэх нислэгээр гуравдагч улсаас цөөн тооны иргэдийг авчрахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Хилийн чанадаас нутагтаа ирэх иргэдийн тоо 11 дүгээр сарынхтай харьцуулахад нэмэгджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 8625 хүнэх орондооирэх хүсэлтэй байгаа бол нэн яаралтай, ойрын хугацаанд ирэх хүсэлт гаргасан хүн 2726байна.
УОК-ын шийдвэрээр2020оны нэгдүгээр сарын28-наас хойштусгай үүргийн 119 удаагийн нислэг үйлдэж, гадаад улсаас нийт 28359 иргэнийг эх орондоо ирүүлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.