УИХ-ын гишүүний найз, нэг захирлынх нь нууц амраг гэх багш эмэгтэй МУИС-д эзэн суужээ

0

 

Монгол Улсын Их Сургууль харсан бүхнээ харцаараа хөдөлгөдөг "хатантай” болжээ. Тодруулбал, тус сургуулийн захирлуудын ихэнхи нь нэр бүхий нэгэн багш эмэгтэйн атганд орж, хэлсэн үг бүрийг нь ёсчлон биелүүлж, харцных нь аясаар бөхөлздөг болсон гэнэ. Тэр эмэгтэй сүүлийн нэг жилийн хугацаанд улс даяараа цар тахалд бүх анхаарлаа хандуулж буйг ашиглан ийнхүү МУИС-д өөрийн ноёрхлыг тогтоож амжсан аж.

Жирийн нэгэн багш байтлаа жилийн дотор найз эмэгтэй багшийгаа дарга болгож чадсан даам гарсан уг эмэгтэй УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүнтэй удам гарал нэгтэй юмсанж. Мөн МУИС-ийн нэр бүхий нэг захиралтай янаг амрагийн харилцаатай гэнэ. Тиймдээ ч хууль ёсны дарга, захирал сэтэртэй биш боловч захирлуудаас дээгүүр эрх ямба эдэлж, МУИС-ийн сургалтын албаныханыг амралтын өдөр дуудаж, үүрэг чиглэл өгөх замаар хичээлийн хуваарийг өөрчилөх, хэнийг халж, хэнийг ажиллуулах, хэнд чөлөө өгөх, хэний цалинг нэмэх гэхчлэн бүгдийг толгой мэдэн шийдэж чадах болсноо бусдад сайрхан ярьдаг болсон ажээ.

УИХ-ын гишүүний удам гарал нэгт, нэг захирлын нууц амраг ингэж үндэсний хэмжээний хамгийн том их сургуулийг бүхэлд нь базаж, бүх шийдвэрийг дангаараа гаргах болсноор тус сургууль хөл толгойгоо алдаж эхэлсэн байна. Уг багш эмэгтэйг эсэргүүцсэн хэн боловч "толгойгүй” болох учраас түүний эл ноёрхлыг нь чимээгүй тэвчиж буй бололтой.

Хагас сар орчмын дараа МУИС-ийн танхимын хичээл эхлэнэ. Гэтэл тус сургуулийн удирдлагууд нь ганцхан эмэгтэйн атган орсонтойгоо холбоотойгоор оюутнуудаа хүлээж авах, танхимын сургалт явуулж эхлэх бэлтгэл ажлууд ч цалгардаж байгаа гэнэ. Үндсэндээ МУИС-ийн ойрын ирээдүй арын хаалганы ганц эмэгтэй багшаас шууд хамааралтай болчихоод байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex