НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА

0

НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.27/ Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Баянгол дүүргийн хувьд уулзалтад оролцсон иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, хүн хоорондын зайг баримталж уулзалтыг зохион байгуулав. Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "1990 оны ардчилал, хүний эрхийн төлөөх талбайн жагсаалд би өлгийтэй хүүхдээ тэврээд, эхнэртэйгээ оролцож байсан. Дуу хоолойгоо нэгтгэж байсан. Шударга ёсны төлөө ийнхүү жагсч байсан. Би шударга ёсны төлөө үргэлжлүүлэн тэмцэхээр, хариуцлагатай, ёс зүйт ардчилсан төрийг  цогцлоохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Эдийн засаг хүчирхэгжиж, чинээлэг хангалуун дундаж давхарга бий болох ёстой. Монгол хүн бүр эх орныхоо өгөөж баялгаас  тэгш, шударгаар хүртэж эхэлсэн. Ажил хөдөлмөртэй, ашиг орлоготой, чинээлэг хангалуун айл өрх байх ёстой. "Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет”, Багануур, Бор-Өндөрийн уурхайнуудыг улсын мэдэлд авлаа. Асгат, Салхит, Тост Тосон бумба, Гутайн даваа, Ноён уул, Хармагтайн ордыг төрийн мэдэлд авч, заримыг нь  дархан цаазат газар болголоо. Өнгөрсөн хугацаанд хууль бусаар олгогдсон   ашигт малтмалын  938 лицензийг цуцалж, 7.2 сая га талбайг чөлөөллөө. Орд газрын баялгаас 230 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад сая төгрөг олголоо.


Утааны төлөө бид сүүлийн 20 жил тэмцэж, 800 тэрбум төгрөг зарцуулсан. Бууруулж чадаагүй. Харин сүүлийн хоёр жилд эрчимтэй тэмцэж, сайжруулсан түлшний үйлдвэртэй болж ажилласнаар утааг  50 хувиар бууруулсан.  

Налайх дүүргийн автозамыг богино хугацаанд барьж  чадлаа. Дарханы замын ажлыг хийж эхлүүлсэн. Цаашид автозамуудыг сайжруулах, шинэчлэх ажил хийнэ. Цэвэрлэх байгууламжаа шинэчлэх гэж 30 жил ярьсан. Одоо шинэ Цэвэрлэх байгууламжтай болж байгаа. Миний бие 2018 онд АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ  шийдвэрлэсэн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхээр болсон. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын усны хангамж өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэдгийг онцолсон юм.  

Мөн тэрбээр "Бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг төр дэмжих ёстой. Тэд бол баялаг бүтээгчид. Тэднийг дэмжиж байж ажлын байр бий болно. Баялгийн сангийн хөрөнгөө бид үр хүүхдэдээ, үйлдвэр барихад зориулах хэрэгтэй. Үр хойчдоо өр биш өв үлдээмээр байна. Ойрын 4-10 жилд томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн паркийг ашиглалтад оруулж, 138 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж ажиллана” гэсэн юм.

Баянгол дүүргийн иргэд уулзалтын үеэр  шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхээр үйлдвэр барьж байгаа нь Монголын бүх иргэнд ач тустай үйл явдал юм. Ард түмний амьдрал хэцүү байна. Ард түмнээ харж шийдвэр гаргадаг, төр нь иргэдийнхээ аж амьдралыг тэтгэдэг, ажлын байр бий болгодог байх хэрэгтэй гэв. Мөн мөрийн хөтөлбөрийн 1.2.9-т "Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолыг нэмэгдүүлэн, шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ” гэж тусгасан нь нүдээ олсон заалт болсныг онцолж байлаа.  Уулзалтад хүрэлцэн ирсэн  зарим иргэний байр суурийг хүргэе.

Баянгол дүүргийн иргэн, Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр: - У.Хүрэлсүх шударга ёсны төлөө олон ажлыг эхлүүлсэн. Бидэнд сайн ярьдаг биш сайн ажилладаг хүн хэрэгтэй. Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн ажлуудаа Засгийн газартайгаа хамтарч цаашид хэрэгжүүлэхийг хүсье. Шатахууны үйлдвэрээ эхлүүлсэн, одоо барьж байгуулж дуусгаж чадвал ард түмэнд том тус болно. Цэвэрлэх байгууламжийн эхлүүлсэн ажлаа дуусгаж, утаагүй Улаанбаатар болгоорой. Төмөр замын талаар олон ажил эхлүүлсэн. Цаашид ч хэлж байгаачлан төмөр замаа барьж, улсдаа хөгжил авчирсан Ерөнхийлөгч байгаарай. Мэдээж дэмжиж байгаа хүмүүс бий. Мөн муулдаг хүмүүс ч бий. Шүүмжилсэн хүмүүсийн үгээр хурцлагдаж, улам бүр хичээж ажиллаарай гэж захих байна.

Өрхийн эмч  Түмэндэмбэрэл: - Би жирийн нэгэн эмч, ээж байна. Бид саяхан утаан дунд амьдарч, өглөө ажилдаа ирэхэд эмнэлгийн коридорт ханиалгасан хүмүүс угтдаг байлаа. Утааг маш богино хугацаанд бууруулж чадлаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүх  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа цар тахлаас ард түмнээ хамгаалах маш зөв шийдвэр гаргаж, халдвар алдаагүй 10 сарыг ардаа орхисон. Энэ хугацаанд эмнэлэг, эмч нараа бэлдэж амжсан тулдаа цар тахлыг өдий зэрэгтэй даван туулж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй.

Оюутан  Агваанцэрэн: - Өнөөдөр залуусыг  эцэг эхээрээ тэжээлгэдэг гэж шүүмжилдэг. Тэгвэл бид чөлөөт цагаараа ажил хөдөлмөр эрхэлдэг болмоор байна.  Төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа нь цаг зав хэмнэсэн зөв шийдвэр болсон. Залуучууд технологи инновацийн салбарын хөгжлийг дэмжиж байгаа. Мэдээлэл технологийн хөгжил бол залуучуудад их боломж олгож,  эх орноосоо гадаадын компанид  ажиллах боломж бүрдүүлнэ гэж боддог. Дэлхийд Монголын нэрийг гаргах монгол залуусын өмнөөс таны сонгуульд амжилт хүсье.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex