Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод хөтөлбөр”

0

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод хөтөлбөр”

 

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон "Мод” хөтөлбөр апплейкшн 2022.02.04-ний өдөр буюу Усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

 

Мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн 5 ААН, ХААИС, ОХУ-ын Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран "Мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га талбайд, Улаанбаатар хотын Ар гүнтэд 38 га талбайд 10 жилийн хугацаанд 50 сая мод тарина. Мод үржүүлгийн ажил явагдах дээрх талбайнуудад эрчим хүч татаж, усалгааны систем, хяналтын камерыг суурилуулсан. Энэ хаврын мод үржүүлгийн ажлыг эхлүүлэх бэлтгэлээ бүрэн хангаад байна. ХААИС-ийн эрдэмтдийн туршиж гаргасан 98 хувийн үр дүнтэй бортоготой мод үржүүлгийн аргыг, уламжлалт мод үржүүлгийн аргатай хослуулан Монгол орноо ойжуулна.

Модыг ургуулж, арчилж, хамгаалахад хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг тул хүн бүр мод тарьж чаддаггүй. Харин "Мод” хөтөлбөр хамгийн хялбар аргаар, хамгийн хямд зардлаар мод тарих боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох юм. Та зөвхөн "Мод” хөтөлбөр апплейкшн болон бусад захиалгын сувгуудаар захиалга өгөхөд, таны захиалсан модыг мэргэжлийн баг хамт олон ургуулж, арчилж, хамгаална гэсэн үг.  Мод хөтөлбөрт нэгдэж, модны захиалга өгсөн хүн бүр урамшуулалд хамрагдах, захиалсан модноосоо эдийн засгийн өгөөж хүртэх боломжтой. Жишээлбэл: та 10 мод захиалсан тохиолдолд таны мод 2 дахин үржиж 20 болох юм. Үүний зэрэгцээ захиалсан модоо тухайн үеийн зах зээлийн ханшаар борлуулах эсвэл "Мод” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан ой нөхөн сэргээлтийн талбайд хандивлаж насан туршдаа өөрийн өмчлөлийн модыг ургуулна.

Мод тарьж эх орон, эх дэлхийгээ хамгаалах хүсэлтэй иргэн, албан байгууллагууд www.modhutulbur.mn веб сайт, "Мод” хөтөлбөр апплейкшн, "Мод хөтөлбөр” фэйсбүүк пэйж хуудас болон 70110021 дугаарын утсанд холбогдон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, модны захиалга өгөх боломжтой.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалж Монгол орны нийт нутгийн 76 хувь нь их, бага хэмжээгээр цөлжөөд буй энэ цаг үед газрын доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор "Мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн бүр "Мод” хөтөлбөрт нэгдэж, эх дэлхийдээ амьдрал бэлэглэхийг уриалж байна.

 Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, доктор Б.Мөнхбат "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод хөтөлбөрийн дагалдах хэсэг нь болж байгаа юм. Хөдөө аж ахуйн их сургууль дээр олон судалгаа хийгдэж байгаагийн нэг нь Мод хөтөлбөрт ашиглах хөрсөн бортог гэдэг зүйлд мод тарьж үрслүүлэх шинэ технологи байгаа.  Энэ технологи бол уламжлал технологиосоо хэд хэдэн давуу талтай байдаг. Нэгдүгээрт бол уламжлалт технологийг хүлэмжид үрслүүлээд тарьц суулгац болтолх хэмжээнд хүртэл 5-7 жилийн хөдөлмөр шаардагддаг. Амьдрах чадвар нь 40 орчим хувьтай байдаг.  Хөрсөн бортогт суулгац үрслүүлэх технологи нь 98 хувьтай гэдгийг судалгаагаар тогтоосон.  Жишээлбэл  заг мод говийнхоо хөрсөнд л таарсан. Говийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон байдаг.  Тэгэхээр манай хөрсөн бортгын хувьд ямар ч модны амьдрах орчныг нь  хөрсөнд нь бий болгож өгч байгаа юм.  Хөрсөн бортго нь хугацааны хувьд  давуу талтай. Мөн мод тарих хугацааг бид нар уртасгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч санаачилга гаргаад мод тарих өдөртэй болсон. Хавар, намартаа тарьдаг.  Энэ технологи нь газар гэсэхээс эхлүүлээд газар хөлдөх хүртэлх хугацаанд хэдийд ч мод тарьж болно. Бид нар хагас жилийн хугацаанд хөрсөн ботгонд суулгасан модоо шилжүүлээд суулгаад байж болох юм.  Тэрбум мод гэдэг үндэсний хөтөлбөр, 50 сая мод гэдэг дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжих  баталгааг бид өгч байгаа юм." гэлээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex