Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

0

Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

Цагаан сарын баярыг Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Дэлхийн улс орнууд тэр тусмаа Азийн орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Тэгвэл Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн, ямар онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг талаар хүргэж байна. 

Хятад

Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг улсын нэг бол Хятад улс юм. Тус улсад Цагаан сарын баяр 15 хоног үргэлжилдэг.  Цагаан сарын баярыг угтан хятадууд гэр орноо цэвэрлэж шинэ оноос өмнө муу муухай зүйлийг тоос шороотой хамтад нь зайлуулж буй хэмээн үздэг. Цэвэрлэж ариутгасан гэрээ улаан өнгийн цаасан хайчилбараар чимэглэх нь цагаан сарын салшгүй нэг хэсэг нь болдог. Эдгээр хайчилбар дээр хятад ханзаар "аз жаргал”, "баялаг”, "урт удаан амьдрал” зэрэг бэлгэдэлтэй үгсийг бичсэн байдаг аж. Цагаан сарын баярын ширээнд ногоогоор хийсэн хоол зонхилдог бөгөөд өөрийгөө цэвэршүүлж, шинээр төрж, ирэх жилдээ шинэ соргог байхыг бэлгэддэг аж. Хятад ард түмний баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл байдаг байна. Мөн тус улсын нэгэн гайхалтай онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд хийдгээрээ онцлог. Хятадад Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үзэж өргөн дэлгэр тэмдэглэдэг.

Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

Япон

Японы цагаан cap жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд болдог. Япончууд цагаан сараа "Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд гурав хоног үргэлжилдэг. Япончууд Цагаан сарын өмнөх өдөр нь их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн цагаан будааны боов хийдэг байна. Баярын ширээний үндсэн идээ, ундаанд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд зонхилдог. Тус улсын цагаан сарын нэг онцлог нь ил захидал илгээх уламжлал юм. Тэд хамаатан садан, найз нөхөд, танил хүмүүстээ баярласан сэтгэлээ илэрхийлж, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөдөг.

Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ? 

БНСУ

Азын орнууд дундаас Солонгосчууд мөн адил Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд гурван хоног үргэлжилдэг. Шинэ оны анхны өдөр үндэсний хувцас болох "Ханбуг" буюу "Солбим" өмсөн гоёдог. Цагаан сараар хуучин удсан хувцсаа хаяж, шинэ ондоо бүх зүйлийг шинээр эхлэн гэсэн утгаар үндэсний дээл болох ханбуг өмсөн тэмдэглэдэг. Солонгос үндэстэн Цагаан сарын баяраа ахмад настнаа хүндэтгэн, очиж шинэ оны мэндчилгээ дэвшүүлж эрүүл энхийг хүсэж мөргөж мэндчилгээ хүргэдэг. Мэндчилгээ хүлээн авсны хариуд ахмад настан үр хүүхэд, ач нартаа гарын бэлэг болгон бэлэн мөнгө тугтуунд хийн өгдөг уламжлалтай. Баярын ширээний зоогонд  "Тток", "Гаретток” хэмээх шарсан махыг заавал хийдэг бөгөөд жимс, загасаар ширээгээ чимдэг. Мөн банш болон "Токкук" хэмээх нэртэй шөлөөр зочдоо дайлан гаргадаг байна. Учир нь "Токкук”-ийг ууснаар амьдралд нь илүү нэг нас хайрладаг хэмээн үздэг.

Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

Вьетнам

Вьетнамчуудын цагаан сарын баярыг "Тет” хэмээн нэрийддэг. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүл эсвэл хоёрдугаар сарын эхээр тэмдэглэдэг. Гэрийн эзэн нь эхнэр, хүүхдүүддээ "Аз жаргал, баяр жаргап” гэсэн утгатай бийрийн уран бичлэг бэлэглэдэг уламжлалтай. Баярын ширээний гол идээ болох цагаан будааны бялууг дөрвөлжин, цилиндр хэлбэртэй хийгээд гадилын навчаар ороодог. Дөрвөлжин хэлбэр нь жилийн 4 улиралд хүнс өгдөг газар шороондоо талархаж буй. Харин цилиндр хэлбэртэй нь тэнгэрийг билэгддэг аж. Вьетнамчууд гэрээ цэцэг навчаар, ялангуяа тоорын цэцгээр чимдэг уламжлалтай. Шинийн 1-ний өдөр бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Үүнийгээ гал тогооны бурхан ирж шалгаад диваажингийн хаанд илтгэдэг хэмээн ярьцгаадаг байна. Мөн Вьетнамчууд шинийн 1-ний өглөө ирсэн анхны зочиндоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг аз жаргалыг авчрагч хэмээн үздэгтэй нь холбоотой. тэмдэг болдог. 

Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

Төвд

Төвдүүд билгийн тооллын шинийн 1-нд "Лосар” гэж Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.  "Ло" гэдэг нь жил, "Сар" гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг. Төвдүүд Цагаан сараар архи дарс ууж амсдаггүй. Хамгийн хүндтэй идээ нь гутук гэдэг олон зүйлийн орц найрлагаас бүрдсэн гоймон байдаг аж. Төвдийн Цагаан сарын нэг онцлог нь зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, хүмүүс түүнийг нь эрж хайж байж олдог уламжлал юм. Хэрвээ давс, ноос, будаатай гурил олбол ирэх онд аз хийморьтой байна хэмээн үздэг бол дотор нь нүүрс хийсэн гурил авбал муугийн ёр гэлцдэг. Харин халуун ногоотой гурил байвал ирэх ондоо их ярих нь гэдэг байна. Төвдүүд Цагаан сар болохоос сарын өмнө орон гэрээ цэвэрлэж ирэх онд цэвэр ариун байхыг билэгддэг.

Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

Лаос

Лаос цагаан сарыг "Лин” хэмээн нэрлэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэдэг бөгөөд тус баяр таван хоног үргэлжилдэг.

Тэд битүүний орой зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг. Харин шинийн 1-нд 40-өөс дээш насны эрчүүд ууланд гарч тахил ергөдөг уламжлалтай. Харин 50-аас дээш насны эмэгтэйчүүд 10-аас доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг. Баярын өдрүүдээр Лаосчууд гэр орон, сүм хийдүүдээ цэцэг болон янз бүрийн үнэртэнгээр баяжуулсан усаар угааж цэвэрлэдэг. Энэ нь өнгөрсөн жилийн хамаг муу муухай зүйлийг угааж, бүх зүйл шинээр эхлэхийг бэлгэддэг аж.

Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

Камбож

Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Тус улсад Цагаан сарын баяр гурван хоног үргэлжилдэг.  Камбожд шинийн хоёрны өдөр ядуу зүдүү орон гэргүй хүмүүст өглөг өгч буян үйлдэж, сүм хийдэд очиж мөргөдөг. Мөн төрөл бүрийн хүж, лаа асааж, сүм хийдийн хашаанд элсэн овоо босгож хүж, өнгө өнгийн дарцагаар чимэглэдэг. Хөгшид болон олон жил сүм хийдэд байсан бурхан тахилаа ариун усаар угаадаг уламжлалтай.

Азийн орнууд Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex