С.Одонтуяа: Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачласан

0

УИХ-ын 11 гишүүн чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор хуулийн төсөл өргөн барив.

Энэ талаар  УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Хууль тогтоогчийн хувьд улс орны хөгжлийн бодлого аль болох урт хугацааны үр дүнг харж, түүнийг чиглүүлж байх ёстой гэж боддог. Нийгэмд тулгамдаж буй аливаа асуудалд гал унтраах байдлаар хандаад ямар ч үр дүн гардаггүй. Олон улсын туршлагаас харахад боловсролын системд хийсэн өөрчлөлтийн үр дүн 5-10 жил, эрүүл мэндийн салбарын бодлогын өөрчлөлт түүнээс ч урт хугацаанд үр дүнд хүрдэг.

Энэ утгаараа хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгч болон бусад оролцогч талуудын эрх ашгийг хангахуйцаар хуулийн төсөл боловсруулагдлаа. Тодруулбал, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй чихрийн агууламжтай ундааны үнэнд өөрчлөлт орохгүй ба хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачласан” гэв.

Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн 2100 сурагчдын дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалсан судалгаанаас үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 2/3 нь чихэртэй ундаа эзэлж байна. Чихрийн хэт хэрэглээний 65 хувийг чихэрлэг ундаанаас авч буй нь асуудлын гол шалтгаан болж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2016 онд бүх улс орнуудад хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор хэт чихэрлэг ундаанд татвар ноогдуулах зөвлөмж өгсөн. Түүнчлэн чихэрлэг ундаа нь шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр халдвар бус өвчний нэг гол шалтгаан болдог.

М.БОЛОР


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex