Орхон гол “уйлж”, алтны уурхайнхан туйлах цаг ойртлоо

0

3_20220322092558-А.Энхбат: Архангай аймгийн Цэнхэр суманд алтны 11 тусгай зөвшөөрлийг цуцлуусан ч шүүхээс зургааг нь сэргээгээд байна-

Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч 1124 км урсаад Сэлэнгэ мөрөнд цутгадаг манай улсын хамгийн урт Орхон голын ай сав алтны уурхайнхны хөлд олон жил талхлагдаж байгааг та, бид олонтаа сонссон. Ялангуяа Орхон голын эх хэсэгт алтны компаниудын лиценз олгогдож, онгон дагшин байгаль нь сүйдэж, ойр орчмын хүн, малд халгаатай болсныг урьд нь бид мэдээлж байлаа. Өнгөрсөн хугацаанд Орхоны хөндийд ашигт малтмалын 13 лиценз олгогдсон байдаг.

Дээрх лицензүүдийг "Монгол газар” ХК эзэмшиж,”Батдөлгөөнмөрөн” ХК, "Эм Жи Эйч” ХК, "Алтан Дорнод Монгол” ХК, "Голден Хаммер” ХХК, "Алтай гоулд” ХХК, "Эрдэнэсийн хотхон” ХК, "Сэншивэемонголиа” ХХК зэрэг компаниуд алт олборлож байв. Тэд үржил шимт хангай нутгийн баялгийг хэрхэн цөлмөж, хүн ардыг нь гишгэх газаргүй, малыг нь идэх өвсгүй болгож болдгын эмгэнэлт түүхийг зохиогчид юм. Засгийн газраас гурван жилийн өмнө Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоож байсныг санаж буй биз.

Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байдаг ч өнөөдөр нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийсэн гэхэд тун хэцүү байдалтай байна. Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг. Гэвч өнгөрсөн гурван жилийн хугацаанд нөхөн сэргээлтийг хангалттай төвшинд хийсэн аж ахуй нэгж тун цөөхөн аж. Хамгийн гол нь Орхон голын эх дээр алт ухдаг компаниудын лицензийг 2019 оны наймдугаар сарын 21-нд БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу цуцалсан ч өдгөө ихэнх компаниуд нь шүүхээр лицензээ сэргээлгээд амжжээ. Энэ талаар БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат УИХ-ын чуулган дээр дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д уул уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай заасан байдаг. Энэ заалтад тусгай зөвшөөрөл цуцлах 11 үндэслэл байдгийн нэг нь байгаль орчинтой холбоотой. Энэ дагуу 2019 оноос хойш шалгалт явуулаад 32 аж ахуйн нэгжийн 43 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан.

Үүний дотор Архангай аймгийн Цэнхэр суманд найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл шүүхээс зургааг нь сэргээсэн. Тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн аж ахуйн нэгжүүд түрүүчээсээ үйл ажиллагаа явуулж эхлэх хүндрэл учраад байна. Тиймээс БОАЖ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг гарч нөхцөл байдалтай танилцана. Нөгөө талд бичил уурхайтай холбоотой асуудал бий. Улсын хэмжээнд хийсэн тооллогоор 30 орчим мянган га талбай уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн. Үүний 30 орчим хувь нь бичил уурхай, нинжагаас үүдэлтэй гэдэг дүгнэлт гарсан. Үүнээс үүдэн 2019 онд Засгийн газрын тогтоол гарч бичил уурхайнуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байгаа. Цаашид бичил уурхайн асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд тусгахаар ажиллаж байгаа. Цуцлуулсан тусгай зөвшөөрлийг сэргээж байгаа нь хариуцлагагүй уул уурхайн байгаль орчин сөрөг үзүүлэх байдлыг нэмэгдүүлж байна” гэсэн юм.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР БА СЭРГЭСЭН ЛИЦЕНЗҮҮД

 

Алтныхан улайрч, хайр найргүй сэндийчэж орхисон Орхон голын эхийг хангайн нурууны байгалийн цогцолборт газарт багтаасан байдаг. Төрийн тахилгат Суварга хайрхантай хаяа залган олгогдсон олон лицензүүд бий. Тэгвэл шүүхээр лицензээ сэргээлгээд урин цаг ирэхтэй уралдаад алт ухах бэлтгэлээ базааж буй зарим аж ахуй нэгжийн тухай баримт сөхье. Тэдний нэг бол  "Улз групп” ХХК. Тус аж ахуй нэгж нь  Архангай аймгийн Цэнхэр сум, "Өлийн гол 1” хэмээх газарт орших MV-020442 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөө шүүхээр сэргээлгүүлжээ.Түүнчлэн хүчингүй болголоо хэмээн зарласан дахин нэг лицензийг 2021 оны хоёрдугаар сарын 08-нд Дээд шүүхээс  сэргээжээ.

Тодруулбал Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алтны олборлолтын үйл ажилллагаа явуулж байсан "Голден хаммер” ХХК-ийн MV00004780 тоот, 738 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргэх нь тэр. Өөрөөр хэлбэл дээрх лицензүүдийг хүчингүй болгосон БОАЖЯ, АМГТГ буруутан болсон гэсэн үг. "Голден хаммер” ХХК-ийн хувьд уг лицензийг 2002 онд авсан бөгөөд 2032 он хүртэл эзэмшсэн байсан аж.

Үүнээс гадна  Цэнхэр сумын Орхон багийн нутагт "Монгол газар”, "Алтан дорнод Монгол”, "Алтай гоулд”, "БМНС”, "Голден хаммер” "Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30 орчим компанийн 1300 гаруй иргэн алт олборлосоор өдийг хүрсэн байдаг. Гэвч эцэстээ БОАЖЯ, АМГТГ шүүх дээр ялагдах болсон шалтгаан нь ердөө л өөрсдөө олгочихсон тусгай зөвшөөрөл учраас тэр. Өөрөөр хэлбэл БОАЖЯ, АМГТГ-аас албан ёсоор лиценз эзэмшүүлчихээд нэг л өдөр албан хүчээр, Ерөнхий сайдын тушаалаар шахуу цуцалчихаар тэр нь шүүх дээр очихоороо хууль бус болчихоод байгаа юм. Шүүгч нар хэргийг шийдэхдээ хуулийн заалтаа барихаас биш хүн ард, байгаль орчинд ямар хор хохирол учруулсан нь айдлаар ямар нөхцөлтаогтхон ч сонин биш. Ийнхүү алтны компаниудын хөлд нэрвэгдэж, уух ус ч үгүй болж байгаа орон нутгийн малчид, хөдөлмөрчдийг баярлуулан гомдоох нь энэ.

Ж.Эрдэнэдалай: "Монгол газар”-ын талбайгаас бусад нь сэргэсэн

Дээрх компаниуд шүүхийн шийдвэрүүд албажингууд олборлолтоо эхлэх нь тодорхой. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа талаар Архангай аймгийн Цэнхэр сумын байгаль орчны байцаагч Ж.Эрдэнэдалайгаас тодруулахад "Цуцлагдсан гээд байсан алтны лицензүүдийг шүүхээс  сэргээгээд эхэлсэн гэдэг нь үнэн. Уг нь 2019 онд 12 лиценз цуцалсан. Харин одоо бүгд сэргэсэн. "Монгол газар”-ын талбайгаас бусад нь бүгд сэргэсэн байгаа. Шүүхээр лицензээ  сэргээнэ гэдэг нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ л гэсэн үг. Одоогоор бол газар, ус бүгд хөлдүү байгаа болохоор нам гүм л байна. Ер нь лиценз сэргэсэн нь бол бодитой” гэсэн юм. Ийнхүү Монголын хууль гурав хоног гэгчээр саяхан л цуцлагдлаа хэмээн зарлагдаж байсан лицензүүдийг сэргээгээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тун удахгүй Орхон гол өнөөх л эмгэнэлт хувь тавилантайгаа учирч, алтны уурхайнхан туйлах цаг тун ойртлоо гэсэн үг.

С.ӨЛЗИЙБАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex