Аймаг нь “...Өрсөлдөх чадваргүй” үнэлгээтэй, Засаг дарга нь "найр"-нд найгүй дуртай
Хэд хоногийн өмнө, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг танилцууллаа. Энэ төвийнхөн Монгол Улсын 21 аймгийн хөгжлийг харьцуулан үнэлж, цогц байдлаар тодорхойлоод өрсөлдөх чадварын үнэлгээ, тайланг гаргадаг юм. Ингэхдээ 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судлахдаа эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна. Ийм тайланг 2012 оноос эхлэн жил бүр бэлтгэн танилцуулж буй юм. Нэг үгээр хэлбэл, аймгуудын чансааг эдний дүгнэлтээс харж болно.
Тэгвэл 2022 оны тайлангаар 21 аймгаас Дундговь, Завхан, Булган аймгууд сүүл мушгижээ. Энд онцлох Булган аймаг сүүлээсээ гуравт орсон байгаа юм. Судлаачид 21 аймгаас "...Дундговь . Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр таван аймаг "Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул” байгаа нь нийтлэг байна” гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 34 (7019)
Сэтгэгдэл байхгүй байна.