Завхан-Улаанбаатар чиглэлийн автобус микротой мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж хөдөө орон нутгаас нийслэлийг зорих тээврийн хэрэгслийн урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан, орон нутгийн замд зам тээврийн осол гарах нь ихэсчээ. Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Рашаант сумын нутагт Завхан-Улаанбаатар хотын чиглэлд явж байсан "Kia Granbird” автобус, "Hyundai Grace” микро автобустай мөргөлдөж хүний амь эрсэдсэн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас микро автобусны жолооч, Сүхбаатар дүүргийн 15-р хороонд суух суух 26 настай эрэгтэй Д, зорчигч Төв аймаг Зуунмод сумын харъят 31 настай эрэгтэй Б нар нас барсан байна. Тус хэргийг Булган аймгийн цагдлаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.