Б.Булгаа: Мөрөн дээрээс минь улсын цолтон олон төрсөн

0
 

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг засуулгүйгээр төсөөлөхийн аргагүй. Засуул сайн байж, тухайн бөхийг урмаар тэтгэж, зааж зөвлөж өгвөл  зассан бөх нь өрсөлдөгчөө давах магадлал өндөр гэдэг. Тиймээс "Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын зочин”-оор Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын засуул Б.Булгааг урьж, ярилцлаа.

 

-Та 13 жил бөхийн засуулаар ажиллаж байна. Мэдээж дэвжээн дээр засуул хамгийн хариуцлагатай хүний нэг байх. Энэ спорттой анх хэрхэн холбогдож байсан бол?

-Би багаасаа л бөхөд дуртай байсан. Анх 2010 оноос бөхтэй холбогдож байлаа. Холбоондоо ирж шалгуулаад засуул болсон түүхтэй. Эхлээд жил гаруй хугацаанд сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд засуулаар ажилласан. Ингээд 2012 онд Үндэсний  бөхийн  Улсын засуул хэмээх цолыг хүртэж, улсын цолтны барилдаан, бусад наадмуудад засуул хийж эхэллээ. Мөн 2016 онд бөх цоллоочдын улсын уралдаанд өөрийгөө сорьсон удаатай. Үүнээс хойш тасралтгүй бөхийн  цол дуудаж байна даа.

-Анх бөхийн засуул болохдоо хэнд шавь орж  байв?

-Миний багш Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат улсын тонж манлай засуул Д.Цогзол гэж хүн. Засуулуудаас анхны гавьяат болсон. Багшаасаа суралцаж, заавар зөвөлгөөг нь дагасаар өдийг хүрлээ. Харин цол дуудах тал дээр гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндавга, ахлах засуул бөх цоллооч Т.Хэнбат нараасаа суралцаж байна. Би засуул болсноор олон танилтай болсон. Тухайлбал, 700 сумын заан барилдахад 500-г нь мэддэг байх жишээтэй.Тиймээс засаж буй бөхөө сайн мэдэхийн тулд цаг үргэлж судалдаг.

-Энэ хугацаанд таны мөрөн дээрээс олон улсын цолтон төрсөн байх даа?

-Би Төрийн наадмын тавын  давааны 16 засуулд гардаг. Эхний найм нь том цолтой бөхчүүдээ засна. Миний мөрөн дээрээс олон начин төрсөн. Тухайлбал, Н.Жаргалбаяр зааны начны даваанд нь засуулаар ажилласан. Тэр жил харцага болж байлаа. Мөн Ш.Мөнгөнбаатар харцагын тавын даваанд би засуулаар нь ажилласан. Тэр жилийн наадам их дурсамжтай санагддаг. Учир нь зассан бөхчүүд маань улсын наадамд харцага цолтой болоод байхаар их бэлгэшээсэн. Мөн Увс аймгийн Тэс сумын харьяат Ж.Ням-Эрдэнэ миний мөрнөөс начин цол хүртсэн. Харин өнгөрсөн жил миний зассан Увс аймгийн Тэс сумын харьяат  О.Түмэн улсын начин цол хүртлээ. Үүнээс гадна Баянхонгор  аймгийн өсөх идэр начин Б.Эрдэнэхүү  маань цолоо баталж байлаа. Засуулын хувьд бөхөө давахад өөрөө давсан мэт хамт  баярлана шүү дээ.

-Улсын наадам жилдээ нэг удаа л болдог. Харин заалны барилдаан тогтмол болж байгаа харагдах юм. Энэ хоёр барилдаан дүрмийн хувьд хэр ялгаатай вэ?

-Дүрмийн хувьд ижилхэн. Харин барилдааны  чансаа нь  ялгаатай. Төрийн наадам нь жилд нэг удаа болдгоороо онцлог. Монгол түмэн их сүсэг бишрэлтэй. Тиимээс мэдээж улсын наадмаа илүү үздэг. Мөн цолоо ахиулсан, шинэ цол авсан бөхийг  гар нийллээ гэж  бэлгэшээдэг.

-Бөхтэйгөө сэтгэл зүйгээрээ хамт барилдаж, сэтгэл зүрхээрээ нэг байдаг гэж ойлгодог. Зөв үү?

-Цаг ямагт зассан бөх маань амжилттай барилдаасай гэж бодно. Цол авахад нь дагаж догдлоод, унахад нь хамт байж таны хэлснээр сэтгэл зүйгээрээ нэгдмэл болчихдог. Барилдааны үеэр засаж буй бөхтэйгөө зөвлөлдөнө. Өрсөлдөгч бөхийн давуу болон сул талыг ярих жишээтэй. Тухайн бөхөд өөрт нь хийхээр төлөвлөсөн   мэх гэж бий. Түүн дээр нь нэмж зөвлөгөө өгнө гэсэн үг. Засуул хүн ер нь дэвжээн дээр дасгалжуулагчийн үүрэгтэй ажилладаг. Холбооноос гаргасан дүрмийн дагуу шаардлагаа ч тавина. Их хариуцлагатай ажил. Багагүй хугацаанд засуулаар ажиллахад бөхчүүдийн барилдааны онцлог, мэхийг нь мэддэг болчихдог юм билээ. Мөн малгайг нь бариад зогсох биш  хөдөлгөөнтэй байх учиртай. Гурван бөх заслаа гэхэд  тэдгээр бөхчүүдтэйгээ зэрэг ажиллах шаардлага гардаг. Мөн хоёр бөх  зэрэг унахад засуул хэн түрүүлж өвдөг тохой хүрснийг нь харсан байх үүрэгтэй. Үүнээс гадна ямар ч барилдааныг үнэн зөв засах л сайхан. Сайн засуулыг  үзэгчид л тодорхойлох байх. Мөн бөхийн хүрээнийхэн дүгнэдэг. 

-Энэ цаг үед бөхийн засуул болох хүсэлтэй залуус хэр нэмэгдэж байна. Тэдний бэлтгэх тусгай сургалт гэж  байдаг уу? 

-Үндэсний бөх бол Монголын чухал өв соёлын нэг. Энэхүү соёлыг тээж яваа  хүний хувьд монгол бөхөө хөгжиж, түгээн дэлгэрүүлэх нь чухал гэсэн бодолтой явдаг. Цаг үеэ дагаад хүмүүс Бөхийн өргөөнд сууж үзэхээсээ илүү цахим болон телевизээр үзэх болжээ. Гэтэл яг дэргэдээс нь үзэх ямар сайхан мэдрэмж гэж санана. Харин жил өнгөрөх тусам засуул болох сонирхолтой залуус нэмэгдэж байгаа нь ажиглагддаг. Одоогоор хэдэн сайхан залуу байна. Бөхийн засуул 65 нас хүрээд хүндэт засуул болсноор гавьяаны амралтдаа гардаг.  Мэдээж  цол дуудах сургалт гэж бий.  Үүнийг холбооноос явуулдаг.

-Мэх хийсэн, хөдөлгөөнтэй, уран барилдаанд үзэгчид дуртай байдаг. Одоогоор мэхээ уран, даацтай хийдэг бөх гэвэл та хэнийг онцлох вэ?

-Уран мэхийг уралдуулсан барилдаан үзэгчдэд цэнгэлийн дээдийг мэдрүүлдэг. Одоогоор ганган барилдаантай бөх олон байна. Жишээлбэл, Ө.Даваабаатар харцага их сайхан барилддаг. Мөн ховордоод буй өмсөх мэхийг Дундговийн А.Алтанхуяг начин  сайхан хийж байна. Б.Сосорбарам начин ч гар ачих мэхэнд дадсан. Хүмүүс барилдаж буй бөхчүүдийг удаан байна л гэдэг. Энэ нь үндэсний бөх хөгжиж байгаатай холбоотой. Бөх бүр бэлтгэлээ сайн хийж байгаа учир бяр тэнхээ, мэх нь тэнцүү байна. Тиймээс ижил тэнцүү хоёр бөх давалцахад хугацаа шаардана шүү дээ.

-Бөх хүн ямар ёс зүйтэй байх хэрэгтэй гэж та боддог вэ?

-Аливаа спорт хүнийг  төлөвшүүлж, хөгжүүлдэг.  Гэсэн хэдий ч хүн бүр өөрийн араншинтай. Ялангуяа спортынхонд хор шар гэж байна. Гэхдээ бөхчүүд их цайлган. Зарим тохиолдолд барилдааны үеэр ямар нэг зүй бус  үг, үйлдэл гаргалаа ч удалгүй  инээлдээд явж байдаг хээгүй монгол зантай улс.

Эх сурвалж "Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 67 (7052)


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex