"Vogue" сэтгүүлийн хамгийн өндөр настай модель

0

"Vogue" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг 106 настай шивээсчин эмэгтэй чимжээ. Апо Ван-Од нэртэй тус филиппин эмэгтэй "Vogue" сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн өндөр настай хүн болж байна.

Ван-Од буюу Мариа Оггэй нь өсвөр наснаасаа эхлэн аавынхаа сургаснаар шивээс хийсэн. Тэрбээр нийслэл Манилагаас хойд зүгт 15 цагийн зайтай орших Калинга мужийн Бускалан уулын тосгонд амьдардаг. Түүнийг Филиппиний хамгийн эртний уламжлалт Калинга шивээсчин гэдэг.

Нутгийн уугуул дайчдын үүсгэсэн энэ шивээсийг хийхийн тулд хулсан саваа, модны өргөс, ус, нүүрс ашигладаг. Өдгөө түүний үйлчлүүлэгчдийн дийлэнх нь гадаадын аялагчид байдаг аж. Калинга шивээсний онцлог нь ур чадвараа зөвхөн цусан төрлийн хүндээ өвлүүлж, сургаж үлдээх ёстой юм. Ван-Од сүүлийн хэдэн жилийн турш хоёр ачаа энэ эрдэмд сургаж байна.

"Мөр зэрэгцэн шивээс хийж байсан найз нар минь бүгд нас барсан. Би л ганцаараа амьд сэрүүн шивээсээ хийсээр байна. Би хойч үеэ бэлдэж байгаа учраас энэ уламжлал тасрана гэхээс айхгүй байна. Хүмүүс шивээс хийлгэсээр байгаа цагт уламжлал үргэлжилсээр байх болно. Миний нүд юм харж байгаа цагт би шивээсээ хийсээр л байх болно. Нүдний хараа бүрэлзэж эхлэх тэр цагт би болино" гэж Ван-Од ярьжээ.

"Vogue" сэтгүүлийн ерөнхий редактор Беа Валдесын хэлснээр редакцийн хамт олон Ван-Одын зургийг нүүрэн дээрээ гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Гоо сайхны тухай ойлголт хувьсан өөрчлөгдөж, олон янзын царай төрхийг илэрхийлэх болсон гэдгийг энэ шийдвэр илэрхийлнэ. Сэтгүүлийн хамт олон хүн төрөлхтөний гоо үзэсгэлэнг илэрхийлэхийг зорьжээ.

Ван-Одоос өмнө жүжигчин Жуди Денч 85 насандаа "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн өндөр настай хүн болж байв.

Эх сурвалж: CNN


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex