Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд

0

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд

 

Жирийн л нэг бүс нутаг байсан газар кино кадрт гарсныхаа дараа жилд хэдэн зуун мянган жуулчдын зорьж очдог алдартай газар болсон түүх бишгүй олон. Аялал жуулчлалын салбарынхан кино урлагийн энэ давуу талыг ашиглаж овжин маркетинг хийж, их хэмжээний ашиг орлого олох боломжийг яахан алдах билээ. Хамгийн ойрын жишээ дурдвал, "Crash landing on you” цувралын хамгийн романтик үзэгдлийн зургийг Швейцарийн үзэсгэлэнт нуурын эрэг дээр хийсэн байдаг. Үүний дараа уг газарт солонгосын алдарт хос жүжигчид Сон Е-жин болон Хён Бин нарын зураг, киноны нэр бүхий жижиг пайз байршуулснаар жуулчдын хөл тасрахаа байсан түүхтэй. Угтаа тус киноны зарим зураг авалтыг Монголын үзэсгэлэнт байгальд, төмөр замын буудал дээр (төв вокзал), Дархан явах авто зам дээр хэсэгчлэн авсан байдаг. Тиймээс бидэнд ч бас дэлхийн жишгээр аялал жуулчлалын шууд маркетинг хийж, жуулчдыг татах боломж бий. Ингээд кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болсон газруудыг онцолж байна.

Харри Поттерын гүүр, Гленфиннан Виадук, Шотланд улс

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 1)

Уулсаар хүрээлэгдсэн Шотландын үзэсгэлэнт байгальд орших өвөрмөц архитектурын шийдэлтэй өндөр гүүрэн дээр утаа савсуулан давхих Харри Поттерын галт тэргийг санаж байна уу? Тэрхүү гүүрийг, мөн ойролцоох эртний сүмийг үзэх гэсэн жуулчдын тоо одоо хэр нь буураагүй л байна. Жуулчид уг гүүрний ойролцоох уулын энгэрт байх машины зогсоол дээр очиж зураг даруулдаг байна.

"Black Panther”, Бусан хот, Өмнөд Солонгос улс

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 2)

Өмнөд Солонгос улсын хоёр дахь том хот Бусаны "Gwangan” гүүрэн дээр "Black Panther” цувралын шинэ ангийн зураг авалтыг хийнэ гэсэн Marvel кино компанийн мэдэгдэл тус хотын төсөвт сайнаар нөлөөлж, Бусаныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн юм. Алдарт цувралын шинэ ангийн чухал эргэлтийн хэсэг энэ гүүрэн дээр хийгдсэнээс гадна "Jagalchi” хэмээх загасны зах ч кино кадрт мөнхөрчээ.

"Home alone”, Виннетка, Иллинойс муж, АНУ

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 3)

Жүжигчин Маколей Калкиныг алдрын оргилд хөтөлсөн "Home Alone” киноны байшинг бодох төдийд зул сарын уур амьсгал сэтгэлд тодордоггүй гэж үү? Уг киноны байшин 1920 онд баригдсан бөгөөд 1990 онд байшингийн эзэд болох Абэндшиений гэр бүл таван сарын турш кино зураг авалттай зэрэгцэн амьдарсан түүхтэй. 31 жилийн дараа буюу 2021 онд уг байшин олон нийтэд нээлттэй болж, мянга мянган жуулчдын насны дурсамжаа сэргээдэг түүхэн газар болжээ.

"Gladiator”, Марокко улс

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 4)

Марокко улсын зүүн өмнөд хэсгийн жижигхэн хотод Эйт Бен Хадду хэмээх хааны амьдарч байсан эртний жижиг суурин бий. Гайхалтай нь, уг сууринд "Mummy”, "Kingdom of Heaven”, "Gladiator”, "Prince of Persia” болон "Game of Thrones” зэрэг олон алдарт кинонуудын зургийг авч байжээ. Улаан элсэн цөлөөрөө алдартай энэ газар кино зураг авалтын орлогоороо бүс нутагтаа жин дарах төсөв бүрдүүлдэг гэнэ.

"Rain Man”, Цезарийн ордон, Вегас хот, АНУ

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 5)

Дастин Хоффман, Том Круз нарын шилдэг уран бүтээлүүдийн нэг "Rain Man” 1988 онд дэлгэцэд амилснаасаа хойш дэлхийн сонгодог кино жагсаалтаас буугаагүй л байна. Математикийн гоц ухаантан, аутизмтай ахтайгаа Лас Вегас хотод ирж, "Цезарийн ордон" гэх тансаг зэрэглэлийн казиног хоосолсон шөнөө Вегас хот тэр чигтээ харагдах гайхалтай харууцтай люкс өрөөнд хонодог хэсгийг үзээгүй хүн ховор биз ээ. Уг киног алдаршихтай зэрэгцэж "Цезарийн ордон" ч хүний хөлд дарагдах болжээ. Хожим "Hangover” киноны зураг авалт уг зочид буудалд хийгдсэн байдаг.

"Lord of the Rings”, Матамата тосгон, Шинэ Зеланд улс

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 6)

"Lord of the Rings”, "The Hobbit” цувралын ачаар хамгийн их алдаршсан кино зураг авалтын бүс бол Шинэ Зеланд улсын Матамата суурин юм. Энэ сууринд Хоббитуудын 44 жижиг нүхэн гэр, "Green Dragon” хэмээх бяцхан дэн буудал болон уушийн газар байдаг. Киноноос амилсан үлгэрийн ертөнц мэт энэ газарт "Hobbiton Movie Set” хэмээх нь 89-199 шинэ зеланд долларын үнэтэй жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр байдаг байна.

"The Twilight Saga”, Орегон муж, АНУ

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 7)

Алдарт "Бүрэнхий” цувралын үзэсгэлэнт ойгоор хүрээлэгдсэн манан будантай газар бол АНУ-ын Орегон хот юм. Белла Сван аавтайгаа хамт энэхүү хотод нүүж ирээд, таван унтлагын өрөө бүхий тохилог байшинд амьдардаг билээ. Тэгвэл уг байшин 2021 онд өндөр үнээр зарагдсан бөгөөд үүнээс өмнө Airbnb платформ дээр Twilight Swan House гэсэн нэрээр чамгүй үнэтэй түрээслэгддэг байжээ.

"Titanic”, Росарито хот, Мексик улс

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 8)

Кейт Уинслет, Леонардо Ди Каприо нарын учирдаг алдарт Титаник хөлөг онгоцыг кинондоо зориулж дахин бүтээхийн тулд найруулагч Жеймс Камерон Мексикийн Росарито хотын далайн эргийг ашигласан байдаг. Түүний бүтээсэн Титаник хөлөг онгоц эх хувилбараасаа 10 хувь л жижиг байсан бөгөөд уг аварга хөлгийг байршуулахын тулд 245 метрийн гүн усны танк ашигласан гэх мэдээ бий.

"Pretty Woman”, Беверли Вилшир зочид буудал, Лос Анжелес, АНУ

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 9)

Хөөрхөн хүүхэн Вивиан Уорд (Жулиа Робертс) чинээлэг жентельмэн Эдвард Льюис (Ричард Гир)-тай учирч хайрын романс үүсгэдэг газар бол Лос Анжелес хотын Беверли Вилшир зочид буудал юм. Кино дэлгэцнээ алдаршсан цагаас эхлэн одоог хүртэл уг зочид буудалд жуулчид ирж зураг даруулж, гол дүрийн жүжигчдийн байрласан тансаг зэрэглэлийн өрөөнд өндөр үнээр буудалласаар байна.

"La La Land”, Лос Анжелес, АНУ

Кино кадраас аялал жуулчлалын халуун цэг болж алдаршсан газрууд (фото 10)

Академийн наадмын шилдэг мюзикл шагналт ""La La Land”-ын 40 гаруй хэсгийн зураг авалтыг АНУ-ын Калифорни мужын Лос Анжелес хотод авсан байдаг. Алдарт "City of Stars” дуу амилсан, гол дүрийн жүжигчдийн анхны болзоот газар болох Холливүүд уулын ойролцоох "Cathy’s Corner” болон олон жилийн дараа дурлалт хосын дахин учирдаг "Smoke House” ресторан өдгөө жуулчдын сонирхлыг татсан газар болж хувирсан билээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex