Монголын цирк хэзээ ашиглалтад орох вэ?
Анх 2007 онд Асашёрюү Дагвадорж циркийг менежментийн хувьчлалаар 1.5 тэрбум төгрөгөөр авсан байдаг.
Тухайн үед : "Орон тоог хоёр дахин нэмэгдүүлнэ
Цалинг 2-3 дахин нэмэгдүүлнэ
Дэлхийн хэмжээнд аваачиж хөгжлийг тодорхойлно
Майхан циркийг барьж орон нутгуудаар үйлчилнэ” зэрэг амлалтыг өгч байсныг ажилчид нь хэлж байв. Гэвч өнөөдөр майхан цирк байтугай монгол циркийн хэвийн үйл ажиллагаа хэзээнээс явагдаж эхлэх нь тодорхойгүй байна.
Тухайн үед менежментийн шаардлагыг биелүүлж, амлалтаа хэрэгжүүлж, үр ашигтай ажилласан бол хоёр жилийн дараа дүгнэлт хийн хувьд нь бүрэн шилжүүлэх учиртай байсан ч хэдхэн сарын дараа циркийг Асашёрюү Дагвадоржид хувьчлуулсан гэдэг. Монгол цирк амьтан ангийн 40-өөд жүжигчин, 260-аад уран бүтээлчтэйгээр долоо хоног бүр хүүхэд багачуудад зориулан тоглолт тогтмол хийдэг байв. Харин өнөөдөр монголын үрс циркийн урлагаар цангаж байна.
2020 онд циркийг төмөр хашаагаар хаших үед иргэд нураах вий гэсэн хардлагаар Асашёрюү Дагвадоржид хандаж байв. Үүний хариуд Д.Дагвадорж "Цирк бүрэн засвар хийж бгаа шүү! Олон юм яншаад бгаарай!” хэмээн мэдэгдсэн.
2021 онд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазараас сэтгүүлчид дүүгийнх нь хувьчилж авсан Циркийн барилгын талаар асуухад ” Засвар нь хийгдэж л байгаа. Анхнаасаа циркчид өөрсдөө өвдөг сөгдөж гуйж өгчхөөд өнөөдөр олон юм ярьж байна” гэж хэвлэлд мэдээлж байв. Ах, дүү ээлжлэн Монголын циркчдийг загнасан юм.
Харин өнөөдөр монголын циркчид циркийн байргүй, монголын үрс циркийн урлаггүй ч баяраа тэмдэглэх гэж байна. Монгол циркийн барилгыг Румын улс хоорондын найрсаг харилцааны илэрхийлэл болгон 1971 онд буцалтгүй тусламжаар барьж өгч байсан юм. Тоног төхөөрөмжөөр тогтохгүй үүдний улаан хивсийг нь хүртэл зөвхөн циркийн урлагт зориулан захиалж байсан талаар тухайн үеийн циркийн найруулагч О.Машбат агсан ярьсан байдаг.
https://tsahiur.mn/n/s/14039
Сэтгэгдэл байхгүй байна.