ОДООГООР 15 МЯНГАН ТОНН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦЛӨӨД БАЙНА
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар, баруун үйлдвэрийн 2-4 шугамыг ажиллуулна. Шахмал түлш нөөцлөх ажил тавдугаар сараас эхэлсэн, аравдугаар сарын 1 гэхэд 100 мянган тонн түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. Одоогоор 15 мянган тонныг нөөцлөөд байна” гэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.