"НУТГИЙН БУЯН ГРУПП" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.БАТ-ОРШИХ УИХ-ЫН Г.ГАНБОЛД, Л.ЭНХ-АМГАЛАН НАРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БАРИЛГААР БОСГОДОГ УУ

0

"НУТГИЙН БУЯН ГРУПП" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.БАТ-ОРШИХ УИХ-ЫН Г.ГАНБОЛД, Л.ЭНХ-АМГАЛАН НАРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БАРИЛГААР БОСГОДОГ УУ

 

Энэ зуны наадмаар "Нутгийн буян групп” гэх компани ихэд алдаршив. Түрүүлж, үзүүрлэсэн М.Бадарч, Ц.Бямба-Отгон хоёр хоёулаа нэг компанийнх буюу "Нутгийн буян групп” ХХК-ийн бөхчүүд байж таарсан тул Төв цэнгэлдэх хүрээлэнгээс энэ компанийн нэр л цуурайтсаар наадам дууссан. Наадмын дараа ч "Нутгийн буян групп” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Бат-Орших нэрийг нь нийтэд таниулсан хоёр бөхдөө таван өрөө хаус, Ланд-200 бэлэглэж, бярыг үзүүлсэн. Ар, Өвөр хангайнхан ч Л.Бат-Орших гэгчийг сайшааж, шагшаад сүйд. 
 
Харамсалтай нь, "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Орших гэгч нь бөхөд хайртай түмний сэтгэлээр "тоглолт” хийж, төрд орохоор горилж яваа нэгэн аж. Товч танилцуулбал, Л.Бат-Орших нь Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. Нэгэн цагт алтны компаниуд Уянга сум руу улайран дайрч, улаанаар нь эргүүлж байхтай зэрэгцэн Л.Бат-Орших "Буд-Ундрам” ХХК-ийг байгуулан, Өлтийн бүлэг ордыг бүхэлд нь авч, алт ухаж эхэлсэн. Улмаар ухсан алтныхаа мөнгийг угаахын тулд Улаанбаатар хотод "Нутгийн буян групп” ХХК-ийг байгуулан, барилга барьж эхэлжээ. Түрийвч нь түнтийгээд эхэлмэгц төрд ордог жишгээр АН-ын ҮБХ-ны гишүүн болж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан ч бүтэлгүйтсэн. Харин ирэх сонгуульд ихээхэн найдлага тавьж буй нь түрүү бөхдөө өгсөн бай шагналаас нь тодорхой байв. 
 
Хамгийн ноцтой нь, "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Орших өөрөө төрд санаархахын хажуугаар, төрийн түшээдийн сонгуулийн санхүүжилтийг барилгаар босгодог байж болзошгүй сэжүүрүүд байна. Л.Бат-Орших одоогоор Богд хан уулын Арцат, Зайсангийн аманд болон Төмөр замын төв вокзалын хажууд "Ochir city”, "Happy residence”, "River palace”, гэсэн тансаг зэрэглэлийн гурван хотхон зэрэг барьж буй. Мөн "Сүрлэг-Ордон” ХХК-ийн нэрээр Яармагийн дэнжид таван блок оффис, орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор барьж байгаа. Тэгвэл Л.Бат-Оршихийн дээрх оффис, орон сууцны хотхонуудын цаана УИХ-ын гишүүн Г.Ганболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар байдаг байж болзошгүй ноцтой сэжүүрүүдийг хөндөж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД "НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК-ИЙН ЭЗЭН Л.БАТ-ОРШИХИЙГ ТЕНДЕРЭЭР "ТЭЖЭЭЖ”, ХАРИУД НЬ ЯАРМАГТ БАРИЛГА БАРИУЛЖ БАЙГАА ЮУ

УИХ-ын гишүүн Г.Ганболд, "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Орших нар "Бандит ламтан” санг хамтран эзэмшдэг. Мөн хүүхэд ахуйн найзууд, хожим тендерийн хамтрагчид болсон гэдгээрээ Өвөрхангайд зартай аж. Үнэхээр ч УИХ-ын гишүүн Г.Ганболдыг 2016-2020 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга байх үед тус аймгийн бүхий л том тендерүүдэд Л.Бат-Оршихын "Нутгийн буян групп” ХХК ногоон гэрлээр шалгардаг байжээ. Зах зухаас нь дурдвал, Өвөрхангай аймгийн Засаг даргаар Г.Ганболдыг ажиллах байх хугацаанд Л.Бат-Орших "Нутгийн буян групп” ХХК-аараа Өвөрхангай аймагт 600 сая төгрөгөөр бага оврын экскаватор, 900 сая төгрөгөөр хогны автомашин "шахах”, Тарагт сумын 100 хүүхдийн дотуур байрыг 1.0 тэрбум төгрөгөөр барих зэргээр түрийвчээ түнтийлгэж амжсан баримт байна. 
Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн Г.Ганболд, "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Орших хоёрын тендерийн хоршил Өвөрхангай аймагт одоо ч үргэлжилж буй аж. Тодруулбал, энэ оны гуравдугаар сард Өвөрхангай аймгийн ИТХ-ын өмчит "Баянтээг” ХК-ийн "Баруун карьерын хөрс хуулалтын ажил гүйцэтгэх” 18.7 тэрбум төгрөгийн тендерт Л.Бат-Оршихын "Нутгийн буян групп” ХХК шалгарчээ. "Баянтээг” ХК-ийг Өвөрхангай аймгийн ИТХ эзэмшдэг гэх боловч 2016 оноос хойш Г.Ганболд эзэн суусан гэж нутгийнхан нь ярьцгаадаг. Баримт хөөвөл, УИХ-ын гишүүн Г.Ганболд 2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга болмогцоо "Баянтээг” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Сумъяасүрэн гэгчийг томилсон. Мөн Улсын бүртгэлийн санд Өвөрхангай аймгийн ИТХ-ыг төлөөлүүлж, "Баянтээг” ХК-ийн албан ёсны эзэмшигчээр О.Сумъяасүрэн бүртгүүлсэн. Гэтэл "Баянтээг” ХК-ийг аймгаа төлөөлөн эзэмшигч О.Сумъяасүрэн нь УИХ-ын гишүүн Л.Ганболд, "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Орших хоёрын дотнын найз, дээрээс нь дээр дурдсан Г.Ганболд, Л.Бат-Орших нарын "Бандит ламтан” сангийнх нь Гүйцэтгэх захирал ажээ. Цаашилбал, УИХ-ын гишүүн Г.Ганболд өөрийн найз О.Сумъяасүрэнгээр халхавчлан "Баянтээг” ХК-ийн уурхайн нүүрсийг Чойроор дамжуулан урд хөрш рүү гаргаж, их хэмжээний ашиг олсон байж болзошгүй хэргээр өдгөө АТГ-т шалгагдаж буй. Товчхондоо, "Баянтээг” ХК-ийн УИХ-ын гишүүн Г.Ганболд далдаас удирддаг, тиймдээ ч өөрийн найз Л.Бат-Оршихын "Нутгийн буян групп” ХХК-ийг хөрс хуулалтын 18.7 тэрбум төгрөгийн тендерт шалгаруулсан гэж харах, хардах хангалттай сэжүүрүүд байгаа юм. 
Ингэж 2016 оноос одоог хүртэл Өвөрхангайн тендерүүдийг хамтарч "өвөртөлсөн” УИХ-ын гишүүн Г.Ганболд, "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-орших хоёр хамтарсан компани байгуулж, тус компаниараа Улаанбаатар хотод барилга барьж эхэлсэн тухай яриа Өвөрхангайд гарах болжээ. Судалж үзвэл, Л.Бат-Орших 2020 оны есдүгээр сард буюу Г.Ганболдыг УИХ-ын гишүүн болсны дараахан "Сүрлэг ордон” ХХК-ийн нэр дээр Нийслэлийн Засаг даргын А/1152 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 8-р хороо, Наадамчдын зам дагуу 5.0 га газрыг 15 жилийн хугацаатай авчээ. Улмаар 2021 оны гуравдугаар "Сүрлэг ордон” ХХК-ийнхаа нэр дээр барилгын "А” даалгавар гаргуулж, орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний таван блок бүхий цогцолборыг барьж эхэлжээ. Хачирхалтай нь, "Сүрлэг-Ордон” ХХК нь өмнө нь газар эзэмшиж, барилга барьж байсан ямар ч түүхгүй атлаа гэнэт 5.0 га газар авч, таван барилга бариад эхэлжээ. Товчхондоо, УИХ-ын гишүүн Г.Ганболд өөрийн найз "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Оршихыг тендерээр "тэжээж” байсныхаа хариуд "Сүрлэг-Ордон” ХХК-ийн нэрээр барилга бариулж байж болзошгүйг хууль хяналтынхан нягтлах нь зөв биз ээ.  

"НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК-ИЙН ЭЗЭН Л.БАТ-ОРШИХЫН ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ БАРЬЖ БУЙ ТАНСАГ ХОТХОНЫ ХАМТРАГЧ НЬ БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН УУ

     Л.Бат-оршихын "Нутгийн буян групп” ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Зайсангийн толгойн зүүн хойно, Туул голын эргээс хэдхэн метрийн зайд "River palace” гэх 13 давхар тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон барьж буй. Тус хотхоны 1781000775 нэгж талбарын дугаартай, 4140м2 талбайтай газар нь "Монгол фармасютикал корпораци” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/292 тоот захирамжаар "Аялал жуулчлалын бааз” зориулалтаар "Монгол фармасютикал корпораци” ХХК-д олгосон аж. Тэгвэл "Монгол фармасютикал корпораци” ХХК нь 2012 онд байгуулагдсан боловч 2018 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс Ванданцэрэнгийн Баяржаргал, Александарын Эрдэнэдорж нар эзэмшдэг болжээ. Улмаар 2020 онд Туул голын эрэгт дээрх 4140м2 газрыг авчээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар "Монгол фармасютикал корпораци” ХХК-ийн нэр дээр Богдхан уулын Нүхт, Арцатын аманд тус бүр 4140м2 талбайтай газар ч байдаг аж. 
 
"Монгол фармасютикал корпораци” ХХК-ийг эзэмшигч Александарын Эрдэнэдорж гэгч нь "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Оршихын цэрэг ажээ. Тодруулбал, А.Эрдэнэдорж нь Л.Бат-Оршихын "Нутгийн буян групп” ХХК-ийн охин компаниуд болох "Оюуны хишиг” ХХК, "Хөтөлт номгон” ББСБ-ын Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг юм байна. 
 
Харин "Монгол фармасютикал корпораци” ХХК-ийг А.Эрдэнэдоржтой хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн Ванданцэрэнгийн Баяржаргал нь УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн эгчийнх нь хүү бөгөөд нагац ах Л.Энх-Амгалангийнхаа хувийн бизнесүүдийг нь хариуцдаг нэгэн. Тодруулбал, Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүн болсноос хойш өдий хүртэл түүний "Интергрупп интернэйшнл” ХХК, "Титэм блок” ХХК, "Үйлст зул тур” ХХК-уудынх нь Гүйцэтгэх захирлаар В.Баяржаргал ажиллаж байгаа юм. 
 
Өөрөөр хэлбэл, "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Оршихын цэрэг А.Эрдэнэдорж, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн цэрэг В.Баяржаргал нар 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр "Монгол фармасютикал корпораци” ХХК-ийг хамтран эзэмшигч болж, Зайсан, Нүхт, Арцатын аманд газар авсан. Харин одоо Зайсангийн амны Туул голын эрэг дээрх газарт нь Л.Бат-Орших өөрөө "Нутгийн буян групп” ХХК-аараа "River palace” хотхоныг барьж эхэлсэн гэсэн үг. Ингэж харвал, "Нутгийн буян групп” ХХК-ийн эзэн Л.Бат-Орших, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар "цэрэг”-үүдээрээ өнгөлөн далдалсан нууц хамтрагчид байж болзошгүй схем гарч ирж байгаа юм. 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex