Угсармал орон сууцыг дулаалах замаар 231 мян.тонн СО2-г бууруулах зорилт тавьсан
Барилгын салбарын ХХЯ-ыг бууруулах үндсэн арга хэмжээний нэг нь угсармал орон сууцыг дулаалах замаар 231 мян.тонн СО2-г бууруулах зорилт тавьсан юм. Энэ зорилтын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, НАМА Фасилити хамтран Угсармал орон сууцны шинэчлэл төслийг хэрэгжүүлж барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зах зээл, бодлогын орчныг сайжруулах, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд /2027 он хүртэл/ угсармал орон сууцны 375 блок барилгыг дулаалж, хөрөнгө оруулалтыг нөхөх Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нэгж байгуулж, дулааны эрчим хүчний хэрэглээнд суурилсан, зах зээлийн үнэлгээнд нийцсэн тарифыг нэвтрүүлэх бодлого, төлөвлөгөө боловсруулах, дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгдсөн.
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 9-р сарын 12-ны өдрийн 214 тоот тушаалаар дулаан-техникийн шинэчлэлийн арга хэмжээний үр дүнд угсармал орон сууцны барилгуудад гарах дулааны эрчим хүчний бодит хэмнэлтийг тооцоолох, хэмнэгдсэн дулааны эрчим хүчээр дулаан-техникийн хөрөнгө оруулалтыг нөхөх, дулааны эрчим хүчний тарифын зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд дулаан хангамжийн тооцоолол хийх төлөвлөгөө, өгөгдлийг тохиролцох зорилгоор БХБЯ, ЭХЗХ, ОСНААУГ, УБДС ТӨХК, GIZ-ээс ажлын хэсэгт орсон гишүүд уулзалт хийж санал солилцон Эрчим хүчний Сайдад хүргүүлэх ажлын хэсгийн тайлан, тооцолол, тогтоолын төслийг боловсруулан ажиллалаа.
Уг төслөөр ХХЯ-ыг 219,553 СО2 бууруулж, 14,068 айл өрх, 53000 гаруй оршин суугчдын амьдрах орчин барилгын гадаад үзэмж сайжирч, ашиглалтын хугацаа уртач, иргэдийн хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна.