Казахстаны супер од Димаш Кудайбергенов 30 нас хүрлээ

0
4 мин

Казахстаны дуучин Димаш Кудайбергенов 30 нас хүрлээ. Түүний од болох зам 2015 онд Беларусын "Славянский базар" наадмаас эхэлсэн бөгөөд 2017 онд Хятадын "I'm a Singer" шоугаар дэлхийн тавцанд гарснаа зарлан тунхагласан юм. Димаш "Азийн Грэмми" шагнал хүртэж, Азийн хамгийн алдартай дуучин болж, "Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу" жагсаалтад багтаж байгаа. Түүний гайхамшигтай хоолойг шүтэн биширдгээ Лара Фабиан, Жеки Чан, Ева Лонгория зэрэг одод илэрхийлээд байгаа билээ. Ингээд түүний тухай хэдэн баримтыг танилцуулья.

Димаш Кудайберген (бүтэн нэр - Динмухаммед Канатович Кудайбергенов) 1994 оны тавдугаар сарын 24-нд Актоба хотод урлагийн гэрбүлд төрсөн. Ээж Светлана Айтбаева мэргэжлийн дуучин бөгөөд Актоба хотын филармонид олон жил ажиллаж байна. Аав Канат Айтбаев "Жібек" хамтлагийн дуучин байсан, 2016 онд Мужийн Соёл урлагийн газрын дарга болсон ч хүүгийнхээ замналд амьдралаа зориулахаар шийдэн, ажлаасаа гарчээ. Одоо Димашийн продюсер.  

Димаш 2 настайдаа анх тайзан дээр гарч, 5 настай байхдаа хөгжмийн сургуульд элссэн. 2014 онд А.Жубановийн нэрэмжит хөгжмийн коллеж төгссөн. Дараа нь Астана хотын Казахстаны Үндэсний их сургуульд элссэн. "Men's Health", "Southern Metropolis Daily", "Chic Teen" сэтгүүлүүдийн нүүрэнд зураг авахуулж байв. 2017 онд Хятадын нисэхийн нэгэн компани онгоцоо түүний зургаар чимсэн байлаа. Энэ онгоц Шанхай - Бээжингийн чиглэлд ниссэн.

Димаш Кудайберген нэгэн ярилцлагадаа Майкл Жексон, Ермек Серкебаев, Селин Дион, Лара Фабиан, Лучано Паваротти нарыг шүтдэг гэж хэлж байв. 2019 онд оролцсон "The World's Best" уралдаан бол түүний сүүлчийн тэмцээн байлаа. Димаш хагаш шигшээд Казахстаны бяцхан охин Данэлия Тулешоватай учраа таараад, өөрийн хүслээр тэмцээнийг орхин одсон юм. Уг нь нэг сая ам.долларын шагнал түүнийг хүлээж байлаа.  Дашрамд дурдахад тэр ганц бие хэвээр. Одоо Димаш Хятадын зах зээлд амжилттай уран бүтээлээ туурвиж байна. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex