Хөгжлийн банкны 33₮ тэрбумын Х.Ганхуяг гишүүн болох "ТУЙЛЫН ХҮСЭЛ"-тэй
ЭнЭ парламентын сүүлийн хуралдаан өчигдөр боллоо. Энэ дотор "худалч, хулгайч, жүжигчин, ширлэсэн нүүртэй, ширэв татсан” хэдэн гишүүн бий. Тэдний нэгээр Х.Ганхуяг нэрлэгддэг.
Х.Ганхуяг 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд ялагдсан байдаг. АН-аас нэр дэвших эрхийн төлөө "авлигадаж” гүйгээд бараагүй. Эцэст нь 2020 онд МАН-аас нэр дэвшиж, АН-ыг "муулах” ажлыг "гардаж” хийсэн хүн.
Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг дээ. Бие дааж үзлээ, АН-аас дэвших гэж нэг үзлээ, аргаа бараад МАН-д орлоо. Ямар ч итгэл үнэмшил, өөрийн үзэл байхгүй Х.Ганхуягийн хүсэл ингэж биелж ГИШҮҮН болов оо.
Гэтэл мань хүн ямар хүн байв?
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай нийлж, Г.Амартүвшинтэй хавсарч хуйвалдаад 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас "ЦОХИЧИХСОН”. Ингэхдээ эгч Х.Хашчимэгийнхээ "Вертекс майнинг партнер" компаниар дамжуулаад давуу эрхтэйгээр зээл авсан байдаг. Эгч нь захирал нь ээж нь компанийнх нь эцсийн өмчлөгч нь.
Ингэж гурван гишүүн хавсарч 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас авч яллагдагчаар хүртэл татагдаж явсан нэгэн. Харин энэ хооронд гэнэт мөнгө хэрэгтэй гээд зээл авсан "Вертекс майнинг партнер" зээлээ бүрэн төлөөд дууссан гэх. Мөнгөтэй байж зээл авсан ч байх.
Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.2.1,3 мөн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэг буюу, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх. Хамтрагч Г.Амартүвшин ажлаа өгсний хэдхэн хоногийн дараа зээл данс руу шилжсэн байдаг юм.
Нэгэнт зээлээ төлөөд дууссан тул Х.Ганхуяг их "том” байгаа. Банкны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй нөхдүүд намайг гүтгэж, харлуулж ч үзлээ гэж аархаж ч буй. Ажлаа хийж чадахгүй бол зайлцгаа гэж ах нараа дуурайж загнана.
"Хөгжлийн банкны хулгайч”-дийн нэг Х.Ганхуяг бас зальтай, залилагч нөхөр байх нь. Хөрөнгө оруулагчдын хуулийг санаачлагчийн нэг Х.Ганхуяг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц агуулга, заалтыг тус хуулийн төсөлд тусган оруулж ирэн нэг хэсэг шуугиан тарьж байлаа.
П.Анужин, Д.Өнөрболор нараар гарын үсэг зуруулсныхаа дараа өөрт ашигтайгаар хуулийн төслийг өөрчилсөн гэж тэр үед гишүүд мэдэгдэж байсан. УИХ-ын гишүүн болонгуутаа хийсэн ажил нь Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад ямар нэгэн босго, хязгаар тавихаа больж, Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгохоор тусгасан явдал.
Нэг тийм гишүүн л болохоор "УЙЛАЙРАГЧ”. Ийм л хүн энэ парламентад 4 жил суулаа. Харин одоо дахин гишүүн болох хүсэлтэй нэр дэвшиж явна.
Сэтгэгдэл байхгүй байна.