БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ, ИТХ-ЫН ДАРГА НАРЫН ТӨСВИЙН МӨНГӨ ТОНОЖ БУЙ ТЕНДЕРИЙН ТҮҮХҮҮД

0

        Эргэлт.мн мэдээллийн сайт "Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх баримтыг цувралаар хүргэж буй. Тэгвэл энэ удаагийн дугаарт Баянхонгор аймгийг дөрвөн жил удирдсан Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын төвсийн мөнгө тонож, тендер түүдэг баримтыг хүргэж байна.

     Баянхонгор аймагт Долгорсүрэнгийн Мөнхсайхан дөрвөн жил засагласан. Тэрбээр Баянхонгор аймгийн уугуул, ШУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлагаар дүүргэж, Удирдлагын академид суралцсан. Улмаар Аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцөөр ажиллаж, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад салбарын зохицуулагч, "Монгол шуудан” ХХК-ний салбарын захирал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, "Эрдэнэс Монгол” ХХК-нд санхүү хариуцсан захирлаар томилогдсон. МАН-ын намын гишүүнээр 1998 онд бүртгүүлж, намыэн бага хурлын гишүүн, Аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга аймгийн Зүүний хүчний холбооны тэргүүн гэх сонгуульт ажлыг хашсан гэх намтартай.

ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАНЫ ТЕНДЕРИЙН ТҮҮХҮҮД

     Д.Мөнхсайхан дөрвөн жил Засаг даргаар ажиллахдаа АТГ-т Авилгын эсрэг хууль зөрчсөн гэх асуудлаар шалгуулж байлаа. Түүнийг УИХ-ын дарга асан Г.Занданшатарын ойрын хүн гэх нь бий. Харин бизнесээрээ АН-ынхантай халаас нэгтэй гэж хэлж болно. Тодруулбал, Д.Мөнхсайхан "Хөвших” ХХК, "Хөвших-Од” ХХК, "Их богд зам” ХХК, "Унат” ХХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө орлоготоо мэдүүлсэн байдаг.  Ингэхдээ  "Ихбогд зам” компанийг эхнэр Дамдинсүрэнгийн Одсүрэн нарын таван хүнтэй хамт үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан гэх намтартай. Өдгөө тус компани Ганхуягийн Цогтбаатарын нэр дээр бүртгэлтэй.

         Түүний эхнэр Д.Одсүрэн нь Ардчилсан намаас УИХ-ын I тойрогт нэр дэвшиж, ялал байгуулсан Д.Жаргалсайханы эхнэр юм. Д.Жаргалсайханы хувьд  2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц ЕТГ-ын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож, 2019 онд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар дэвшиж байв. Улмаар Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга болмогцоо Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Х.Баттулгын шууд удирддага доор удирдаж эхэлсэн. 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр Д.Жаргалсайханы төрсөн эгч, Д.Одсүрэн, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын  "Их богд зам” ХХК нь тендергүйгээр шалгарч, 14.4 тэрбум төгрөг халаасалсан байгаа юм. Цаашлаад тэд "Их богд зам” компаниараа төсвийн тендерийг төвөггүй түүсэн зарим баримтыг хүргэж байна.

Тухайлбал,

  1. 2017 оны зургадугаар сарын 28- Аймгийн төвийн хатуу хучилттай авто замуудад засвар- 85.5 сая төгрөг
  2. 2019 оны тавдугаар сарын 15- Мазаалай паркаас аюулгүй тойрог хүртэлх, Татварын уулзвараас Байдраг кино театр хүртэлх, Нэгдэлчин буудлын уулзвараас захын ар талын замаар МТ колонк хүртэлх явган хүний зам хийх /3500м2/- 141 сая төгрөг
  3. 2018 оны зургадугаар сарын 22- Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын засвар хийх /нөхөөс/-40 сая
  4. 2018 оны наймдугаар сарын 24- Баянхонгор-Арвайхээр чиглэлийн авто замын огцом эргэлтийг өөрчлөх, хатуу хучилттай авто зам, 4.4 км /Баянхонгор, Өлзийт сум/- 3.4 тэрбум төгрөг
  5. 2018 оны долдугаар сарын 18- Явган хүний зам тавих /Баянхонгор/- 126 сая төгрөг
  6. 2018 оны есдүгээр сарын 17- Баянхонгор сумын төвд 1 км хатуу хучилттай автозам /Баянхонгор аймаг Баянхонгор сум/-380 сая
  7. 2018 оны долдугаар сарын 9- Ачаа, шуудан, тээврийн үйлчилгээний барилгын гадна ачаа, шуудан буулгах, ачих талбайн зураг төсөл боловсруулах, барилгын ажил Иргэний нисэхийн ерөнхий газар- 470 сая төгрөг
  8. 2017 оны зургадугаар сарын 5 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замуудад засвар /Баянхонгор/- 85 сая төгрөг
  9. 2019 оны долдугаар сарын 29- Хатуу хучилттай замын хажуугаар болон бусад шаардлагатай газарт явган хүний зам, дугуйн зам байгуулах Баянхонгор аймаг- 45 сая төгрөг
  10. 2019 оны арваннэгдүгээр сарын 1- Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төслийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаас Өргөн сум хүртэлх 18.25 км хатуу хучилттай авто зам /Дорноговь/- 408 сая төгрөг
  11. 2021 оны долдугаар сарын 22- Аймгийн төв доторх асбальтон хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээний засвар шинэчлэлт 25000у/м замд хийх- 30 сая төгрөг
  12. 2021 оны долдугаар сарын 21- "Есөн эрдэнэ" захын баруун талаас Хонгор хотхон хүртэлх 1200 м хатуу хучилттай зам дээр хучилт хийх- 514 сая
  13. 2022 оны наймдугаар сарын 8 Гол замын Ерөө-Орхон хоорондын 72-р км 9-р зуутад 57.24 у/м төмөр бетон гүүр, 2 талын ойртох замын хамт барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах -2.6 тэрбум төгрөг
  14. 2021 оны долдугаар сарын 21- Аймгийн төв доторх асфальтан хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээний засвар, шинэчлэлт хийх ажлын үлдэгдэл (25000у/м замд)- 30 сая төгрөг
  15. 2022 оны долдугаар сарын  1- Дунд голын арын Алтай хотхоны урд талын авто зам- 1.8 тэрбум төгрөг
  16. Мазаалай паркаас аюулгүй тойрог хүртэлх, Татварын уулзвараас Байдраг кино театр хүртэлх, Нэгдэлчин буудлын уулзвараас захын ар талын замаар МТ колонк хүртэлх явган хүний зам хийх /3500м2/- 140 сая
  17. 2021 оны дөрөвдүгээр сарын 26 Баянхонгор аймаг дахь зам хариуцагчийг сонгон шалгаруулах- 656 сая
  18. 2022 оны гуравдугаар сарын 31- Аюулгүйн тойргоос Нэгдсэн эмнэлгийн баруун хойд уулзвар хүртэл 900 метрт хатуу хучилттай авто замыг шинэчлэх- 501 сая төгрөг
  19. 2023 оны гуравдугаар сарын 6- Баянхонгор аймаг дахь зам хариуцагч- 921 сая төгрөг
  20. 2022 оны тавдугаар сарын 5- Баянхонгор аймаг дахь зам хариуцагч- 943
  21. Онцгой байдлын газрын уулзвараас Хүнс, хөдөө аж ахуйн газрын урд уулзвар хүртэлх 750 метр замд хатуу хучилттай авто зам хийх Баянхонгор- 415 сая
  22. Аймгийн төв доторх эвдэрсэн талбайд замын нөхөөс хийх-40 сая төгрөг
  23. Номгон хайрханы өврийн замын засвар /Баянхонгор, Баянхонгор сум/- 46 сая
  24. Оготнотой булаг орчмын тоглоомын талбайн 55 автомашины зогсоол- 40 сая төгрөг
  25. Аймгийн төв доторх эвдэрсэн талбайд замын нөхөөс хийх- 80 сая төгрөгийн тендерт шалгарсан түүхтэй.

ИТХ-ЫН  ДАРГА Э.ЭНХБАТЫН ТЕНДЕРИЙН ТҮҮХҮҮД

        Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Эрдэнээгийн Энхбат гэгч сонгогдон дөрвөн жил ажилласан. 2012, 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны аймгийн ИТХ-ын сонгуулиар дахин сонгогдож байсан. Тэрбээр жилийн орлого нь 49 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 27 сая, 120 сая төгрөгөө үнэлэгдэх хоёр орон сууцтай, 257 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, Бэст хонгор ХХК, Хашгоёо компанид хувьцаа эзэмшдэг гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдаг. Тэгвэл түүний хувьцаа эзэмшдэг Хашгоёо ХХК мөн л төсвийн мөнгө "хүүлж” төрийн тендер түүдэг юм байна.

Тодруулбал,

  1. Цэцэрлэгийн барилгын дуусгал /Баянхонгор, Баянхонгор сум/-758 сая төгрөг
  2. Сургуулийн барилга, 960 суудал /Баянхонгор, Баянхонгор сум, Номундалай сургууль/ 6.9 тэрбум төгрөг
  3. Сургуулийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум, Баян-Ойт сургууль/- 2.9 тэрбум төгрөг
  4. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Эрдэнэцогт сум/ 1.2 тэрбум
  5. Хүүхдийн эмнэлгийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/- 3.3 тэрбум
  6. УХААЛАГ ХУДГИЙН ИЖ БҮРДЭЛ- 40 сая
  7. Татварын хэлтсийн барилга /Баянхонгор аймаг, Баянхонгор сум/ 2.1 тэрбум төгрөг
  8. Цагдаагийн газрын барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ 2.1 тэрбум төгрөг
  9. Эрдэнэцогт сумын Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил- 60 сая төгрөг
  10. Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант багийн төвийн засварын ажил- 200 сая төгрөгийн тендер шалгарсан байна.

Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр байдлаа ашиглан хувийн компаниараа төсвийн тендерийг түүдэг баримтыг хүргэлээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.