ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Шог 2024/12/17 0 Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан орон нутгийн эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж санал солилцлоо. Энэ хүрээнд аймгийн БОЭТ-ийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулах тал дээр яамнаас онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байгааг илэрхийлж, аймгийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгаж өгөх хүсэлт тавив. Цаашлаад хилийн боомтуудыг эмнэлэгтэй болгох нэн шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд илэрхийллээ. Үүний хариуд эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Аймаг орон нутгийн төсвөөрөө эрүүл мэндийн салбарт маш их хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж, эмнэлгийн бүтээн байгуулалт ихээр хийсэн байгааг сайшааж, БОЭТ-ийн үйл ажиллагааг сайжруулах, бодлогоор хангаж ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ. 0
Сэтгэгдэл байхгүй байна.