Харвардад сураад ч боловсроогүй коммунист

0
Харвардад сураад ч боловсроогүй коммунист

УИХ-ын Боловсрол, соёл, шинэжлэх ухаан, спортын байнгын хороо өчигдөр /2025.01.14/-нд хуралдаж, Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Дээд боловсролын байгууллага бол Монгол Улсын ирээдүйг тодорхойлж байдаг хамгийн том сүнс нь болсон салбар. Энэ асуудалд яалт ч үгүй менежментийн томоохон шинэчлэлт хийх ёстой. Санхүүжилт байхгүйгээс болоод болохгүй байна гэсэн хариулт л өгөөд байна. Үнэхээр хоцрогдсон байна шүү. Нэг том зүйл хаягдаад байгаа нь ялангуяа төрийн өмчит зургаан их дээд сургуулиудад карер хөгжлийн том төвүүд байх ёстой. Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах ёстой. Төгсөгч нартаа ажил олж өгөх гээд хөөцөлддөг байх хэрэгтэй байна. Харин төгсөгч нар нь буцаад хандивын журмаар бусад сурагчдыг ажилд оруулж өгөх байдлаар эргэх холбоотой ажиллах ёстой. Гадаадын улс орнуудыг аваад үзсэн ч энэ чиглэл рүү орж байна. Санхүүжилтийн эх үүсвэр нь төгсөгч нар өөрсдөө байдаг. Төгсөгчдийг зөвхөн дипломтой болгоод төгсгөх бус ажилд оруулж эргэх холбоотой байлгах нь чухал. Энэ мэт эргэх холбоо ажиллахгүй байхаар аав ээж нар аргаа бараад өөрсдөө хүүхдүүддээ ажил олж өгөх гээд гүйдэг" гэж мэдэгдэв. Монгол орны баруун хязгаар нутаг Ховдоос хэрхэн дэлхийн хамгийн нэр хүндтэй сургууль болох Харвардад суралцсан тухай өөрийн туулсан амьдралын замнал, дурсамжаа хуваалцах, хүүхэд залууст сурах, хөгжих санаа сэдэл өгөхийн тулд "Ховдоос Харвард руу” гэх ном хүртэл бичиж амжсан эрхэм төрийн түшээгийн хэлсэн үг үнэний ортой. Тэр нь Монголын дээд боловсролын байгууллага хоцрогдсон байна” гэсэн өгүүлбэр.

Монголын бүх шатны боловсролын байгууллагын сургалт, сургалтын арга барил, онол арга зүй, хэрэглэгдэхүүн, багш нарын ур чадвар дэлхийн боловсролын байгууллагуудаас хоцрогдсон гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Гэлээ гэхдээ дэлхийн шилдэг их сургуульд боловсрол эзэмшиж ирсэн хууль тогтоогч "төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн захирал төгсөгчиддөө ажил олж өгөх хэрэгтэй” гэж ярих хүртэлээ боловсролын доройтолд орчихоогүй л баймаар.

Угтаа Ховдоос Харвард хүрээд ч чөлөөт зах зээл, эдийн засгийн наад захын эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөөний тухай энгийн ойлголт коммунист үзэлтнүүдэд суудаггүй бололтой. Төрийн ч бай, хувийн хэвшлийн ч бай их, дээд сургуулийн захирлууд төгсөгч нэг бүрээ ажлын байртай болгох үүрэг хүлээх боломжгүй. Ийм үзэгдэл магадгүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед л төрөөс хэрэгжүүлж байсан бодлогод тусгалаа олж байсан байх. Бүр цаашлаад аав, ээж нь бүхэл бүтэн дөрвөн жил суралцаж мэргэжил эзэмшсэн хүүхэддээ ажил олж өгөхийн тулд дипломыг нь өвөртлөөд аж ахуйн нэгжүүдийн үүд сахиад сууж байгаа гэх. Тэгвэл дөрвөн жил сурсан төгсөгч өөрөө ажилтай, орлоготой байхын тулд ямар нэг үүрэг хүлээдэггүй болж таарч байна. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр төрийн албанд ямар нэгэн шалгуур шаардлагагүй оруулахын тулд хүүхдийнхээ дипломыг өвөртөлж ирсэн эцэг эхчүүд төрийн түшээд удаа дараа хандсан байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд Монгол Улсын боловсролын байгууллагыг чанартай, чанаргүй төгсөгчиддөө ямар ч хамаагүй аргаар ажлын байртай болгох тухай үүрэг өгч социализм, комминузмаа санагалзаж боломгүй. Ардчилсан нийгмийн суурь зарчим, эдийн засгийн энгийн ойлголтыг гажуудуулах тухай ярихын оронд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ажил олгогчдыг дэмжих, татварын орчинг сайжруулах гэх мэт үндсэн ажлаа хийхэд анхаарч ажиллах шаардлага байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex