Найзуудаа бусдад худалдсан гэх эгч, дүү хоёр шоронд суугаад гарав

0
Одоогоос таван жилийн өмнө Чингэлтэй дүүргийн шүүхэд эгч, дүү хоёр болох Нандинцэцэг, Нандин-Эрдэнэ хоёрыг шүүх хурал олонтаа хойшилж, 2010 оны өвөл арайхийн болж, эгч дүү хоёрт гурван жил, хэдэн ч билээ сарын хорих ял оноосон юм. Эгч, дүү хоёрын хувьд хэлмэгдсэн, хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдсэн, хүний өмнөөс ял авсан гэж ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь үздэг юм билээ. Тухайн үед тэр хоёр ч ял авна гэж бодохгүй, бүр зүүдлээ ч үгүй, шүүхээс хэрэг цагаадна гэдэгтээ бүр итгэл­тэй байсан ч итгэл найдвар нь талаар өнгөрсөн нь харамсалтай. Дөнгөж өдөлж гүйцэж байгаа шувуухай шиг дэрсхэн хоёр хөөрхөн охин шоронгийн хаалга татна гэдэг эцэг эх, ах дүүсэд үнэндээ аймшигтай санагдана биз. Тэд Дархан-Уул аймгийн харьяат бөгөөд хэргийг харьяалал тогтоон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болжээ. 
    
Тухайн үед эгч, дүү хоёр хоригдоогүй, гадуур батлан даалтад байсан бөгөөд шүүх хурал олон удаа хойшлоход тэдний хохирогч болчихоод байгаа бүсгүйчүүд хурлыг үл тоомсорлон хүрэлцэн ирэхгүйд, нотлох баримт хан­галт­тай байхгүйд учир шалтгаан байсан юм. Хоёр Нандиныг ямар хэрэгт буруутгасан бэ гэхээр найзуудаа бус­­дад худалдсан, биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт гүт­гэж, буруутгасан аж. Тухайн үед буюу 2010 оны үед нутаг нэгтнүүдээ бусдад худалдсан, биеийг нь хүчээр үнэлүүл­сэн, хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт охид, хүүхнүүд их орооцолдож, зарим нь шүүхийн шатанд цагаадаж, зарим нь шоронд илгээгддэг байсан үе. Дээрхи эгч, дүү хоёрын хувьд насанд хүрсэн, ерөнхий боловсролын сургууль төгсөөд оюутан болсон, гэхдээ сураагүй юм. 
    
Эгч, дүү хоёр бие хаа сайтай, царайлаг, нуруулаг охид байлаа. Угаасаа Дарханы охидуудыг царайлаг гэх ярьдаг нь үнэний ортой бололтой.Тэд арван жилд найзлаж, нөхөрлөсөн хэдэн эгч нартай гэнэ. Нийлж нөхөр­лөдөг байсан хүүхнүүд Дархандаа сэлгүүцэж, баар саваар хэсэх дуртай, цаашлаад баячуудаас бохир аргаар мөнгө салгаж авах аргад сурамгай дадлагажсан байжээ. Тийм ч замаар ч эгч, дүү хоёр орж, залуу насандаа зүггүйтэж мөнгө хөөцөлдөж эхэлжээ. Харин юм үзсэн эгч нар муу муухай зүйлд уруу татаж, сүүлдээ буудлаар дэмий тэнэ­дэг болж, биеэ үнэлж, заримдаа бүр урд хөрш рүү гарч, эгч дүү хоёрыг уруу татаж дагуулж явдаг болжээ. Ийм нөхөр­лөл нь удалгүй гэмт хэрэг болж, бусдыг уруу татсан, биеийг нь үнэлүүлсэн хэрэгт буруутгаж, хэрэг хүлээх эзэнгүй, эцэс сүүлдээ эгч дүү хоёр бусдын хэргийг өөрсөд дээрээ тохоод "ялтан” нэр зүүгээд шоронд ороод үлдэв. Чингэлтэй дүүргийн шүүхэд болох шүүх хурал болгонд сэтгүүлчид очдог байсан бөгөөд тэр хоёр ч хэвлэлийнхэнтэй эчнээ танил болсон юм. 
    
Шүүхийн үүдэн дээр сэтгүүлчдийн дунд орчихсон самар цөмөөд сууж ч байсан удаатай. Дүү Нандинцэцэгийн хувьд сэтгүүлчдэд нээлттэй, юу болсон талаараа нууж хаалгүй ярьдаг байжээ. Тэрбээр "Бид хоёрыг хэрэгт унагасан гурван эгч байгаа. Тэд ерөөсөө шүүх хуралд ирж байгаагүй. Өмгөөлөгч маань оролцуулах, ирүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч ирээгүй юм. Тэгсэн хэрнээ биднийг бус­дад худалдсан, биеийг үнэлүүлж мөнгө олсон гээд аман юм яриад байгаа учрыг ерөөсөө ойлгохгүй байгаа. Тийм л юм бол нотлох баримтаа гаргаж ирэхгүй, худлаа хүн гүтгээд байгаа юм. Тэд өөрсдөө буудал хэсдэг, биеэ үнэлдэг, Дархандаа нэртэй "янханууд” ш дээ. Харин бид хоёр хүмүүсээ танилгүй буруу замаар будаа тээж, эцэс сүүлдээ ингэж шүүхийн хаалга сахидаг болсон” гэж ярьж байсан удаатай. Ийнхүү олон удаа хойшилсон, нотлох баримт гэж юу ч үгүй нэг хэргийг хурдан шийдэхийн тулд эгч, дүү хоёрыг эмэгтэйчүүдийн хорих анги руу илгээсэн билээ. 
    
Гэхдээ тэр хоёр ялаа эдлээд одоо шоронгоос сул­лагдсан юм. Эх сурвалж www.wikimon.mn 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex