Н.Энхбаяр нийгмийн захиалгаар Шадар сайд болно

781

Энэ засгийн газарт Шадар сайдын алба залгуулж байгаа Д.Тэрбишдагвыг шахах шаардлага байгаагүй мэт. Гэсэн хэдий ч Д.Тэрбишдагва өөрийн хүсэлтээр Шадар сайдын суудлаасаа чөлөөлөгдөх тухай яриа дэгдэж байгаа нь хэний ч сонирхолыг татаж таарна. Гомдогсодын армийг зорьж одсон Д.Тэрбишдагва өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгнө гэхэд хэн ч үнэмшихгүйн зэрэгцээ эвсэл дотор сонирхолтой үйл явдал өрнөж байгааг эндээс харж болохоор.

 

      Шадар сайдын суудлаас өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа нь намынхаа дарга Н.Энхбаярт тал зассан байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал, Н.Энхбаяр Шадар сайдын суудалд суух магадлал бий. Өөрөө бол "буцаж явна”, "эмчлүүлнэ, улстөрийн ямар нэгэн нүүдэл хийхгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа. Улстөрийн ийм эгзэгтэй цаг үед тэр хилийн чанад суугаад байхыг хүсэхгүй л болов уу. 
 

 

    Ямар сураагүй биш, "нийгмийн захиалга байлаа. Намын нөхөд маань заавал Шадар сайдын суудалд суу. Улстөрийнхөө ажилд ор гэсэн хүсэлт байсан. Намын эгэл жирийн олон дэмжигчид, гишүүдийн хүсэлтээр би Шадар сайд болохоос өөр арга байсангүй” хэмээн хэвлэлийн хурал зарлаад л болчихно. Үүн шиг амархан зүйл байхгүй. Үүнийх нь дараа З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нараар хэвлэлд ярилцлага өгүүлчихнэ. Тэд нар нь "Бид нар даргыг шахаж байж, ятгаж байж сайд болголоо. Сонгууль дөхөж байна. Манай намын гишүүд дэмжигчид Н.Энхбаяр даргыг Монголд байхыг уриалсан тэдний хүсэлт хэдэн мянгаараа намд ирсэн учраас...” гээд л тууна даа. 

 

      Далайн чанадаас ирэхдээ солонгос улсаас улстөрийн орогнол хүссэн тухай мэдээлэл цацуулж сүр дуулиантайхан монголдоо хөл тавьсан тэрээр юу болоогүй юм шиг буцахгүй нь лавтай. Энэ зохион байгуулалттай төлөвлөгөөний ар талд түүний улстөрийн томоохон нүүдэл нуугдаж байгааг ч үгүйсгэх аргагүй. Улстөрийн байдал ороо бусгаа, ид наймаа тохиролцооны ажил явагдаж буй цагт тэр яаран шилээ харуулчихгүй нь ойлгомжтой. 

 

       Засгийн газарт Шадар сайдын суудал авна гэдэг түүний нэр нөлөөлөл болон намын гишүүд дэмжигчдийн хүрээлэлд ч цоо шинэ уур амьсгал оруулж таарна. Сонгууль угтсан ажлыг солонгосоос биш, бүр Төрийн ордноос Н.Алтанхуягтай тохой залган суугаад эхлүүлэхээ тэр хэнээр ч заалгахгүй. Улстөрийн наймаа тохиролцоо ч энэ цаг дор ид өрнөж таарна. Магадгүй тэр буцаад солонгос руу явбал, Д.Батцогт шиг урваж одох нөхөд ч эвсэл дотор бий. Тэгэхээр Н.Энхбаяр Засгийн газрын бүтэцэд орж суугаад, эвслийн бүлгийн хуралдаанд сууж байхад тэдний хэн нь ч хаашаа ч  явахгүй. Ёстой л "Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг шиг л байх болно.

 

Н.Дөл 

unen.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

781 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex