ХИРЭЭ МЭДЭХГҮЙ ЯВЖ БАЙЖ, ХАРАМСАХ ВИЙ ДЭЭ…

Би тэр үед, тэр хүнд яах гэж ч тэгж хэлэв дээ?
Тэр ч арай дэндсэн юм болчихсон шүү...
гэж харамсах зүйл танд байдаг уу?
Харамсалтай нь надад ч бас бий.
Нохой бөөлжсөө эргэж долоодог. Тэнэг хүн л алдаагаа дахин дахин давтдаг.
Тэнэг байхгүйн тулд би таныг өнөөдөр, хэсэгхэн зуур амсхийж, өөртөө цаг гарган байж, хэн хэнд, юу гэж хэлж, яаж болохгүй билээ гэдэг асуултаар өөртөө ухамсрын хил хязгаар тогтоогоорой гэх байна.
Магадгүй, энэ тал дээр нэн түрүүнд хийх бодит алхам чинь хань ижилдээ элдэв цээртэй үгийг дахиж хэлэхгүй байх шийдвэрээс эхэлж болох юм.
Сална гэдэг үгийг салан задгай хэрэглэчихээд, сэтгэл нь хөрж, биеэ татсаны дараа нь харамсаад барахгүй суух нэгэнтэй цөөнгүй таарч байлаа...
Сэтгэгдэл байхгүй байна.