Идэж болохгүй амттан
Хүний оюун ухаан гэдэг хязгааргүй. Тэр дундаа уран бүтээлчдийнхийг онцлох нь зүйтэй болов уу. Тэд бидний санаанд ороогүй зүйлсийг сэтгэж, ур ухаанаа зарцуулан бүтээл болгож бидний сэтгэлийг баясгадаг билээ.
Төсөөлсөн бүтээлээ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц болгон олны хүртээл болгоно гэдэг маш их хөдөлмөр.
Энэ удаад бид Францын дизайнер Шарлотта Смиттын өнгийн цаасаар урласан гайхалтай бүтээлүүдийг сонирхуулж байна.