Ч.Хоролсүрэнгийн Санзай хотхон дахь тэрбумын үнэтэй хаус балгас болтлоо шатжээ

0

dfs

"Голомт”-ынхны санхүүжүүлсэн тансаг зэрэглэлийн хотхонд Ч.Хоролсүрэнгийн тэрбумын үнэтэй хаус байсныг хуулийнхан мэдэх үү

МИАТ-ийн "Дайны эрсдлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэргээр улсад зургаан тэрбум төгрөг төлөхөөр болсон "Монголиан Эйрлайнес” компанийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн хаус "Голомт” банкныхны санхүүжүүлж, барьсан Санзай хотхонд байдаг байлаа. Гэвч тэрбум төгрөгийн үнэ бүхий түүний хаус өчигдөр орой яах ийхийн зуургүй дүрэлзсэн галд шатаад дууссан байна.
Хэргийн газарт Гал коммандынхан түрхэн зуурт ирж, галыг унтраасан боловч түүний байшингаас хэдхэн ёрдгор тулгуур мод л үлдсэн гэнэ.
Харуул хамгаалалт маш сайн, Их тэнгэрийн амнаас дутахааргүй гэгдэх энэхүү газарт гэнэт гал гарч, хотхоны баячуулын нэгийнх нь байшин хэдхэн хормын дотор шатаж дууссанд гайхах хүн олон бөгөөд цагдаагийнхан ч цаг алдалгүй ирцгээжээ.
Тухайн үед дүрэлзсэн гал ойр орчмын айлуудыг ч төөнөх мэт аймшигтай сэтгэгдэл төрүүлсэн байна. Аргагүй шүү дээ, зүгээр нэг дөрвөн ханат гэр шатаагүй, бүхэл бүтэн тэрбумаас ч илүүтэй үнэлэгдэх дүнхийсэн том хаус шатсан шүү дээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гал гарах нөхцөл нь Ч.Хоролсүрэнгийн гэрийн үйлчлэгч гэх эмэгтэй гэрт нь лаа асаагаад гарсанаас болжээ. Ингээд гал гарч эхлэх үед айж, сандарсан гэрийн үйлчлэгч шатаж буй байшин руу орох гэж дайрсан сурагтай. Хөөрхий үйлчлэгч тэрбумын хаус шатаачихаар тэрхүү өр төлбөрийг энэ насандаа төлж дийлэхгүй учраас амь насаа ч үл хайхран дүрэлзсэн гал руу орох гэж улайрсан байна шүү дээ.
Ийнхүү хуулийнхнаас нуусан байж болзошгүй Ч.Хоролсүрэнгийн хаус хормын төдийд шатан үгүй болжээ. Ингэж хэлэхийн учир нь түүнийг улсад зургаан тэрбум төгрөг төлж барагдуулах ёстойг шүүхээс тогтоосон ч тэрбээр хувьдаа гурван л орон сууцтай гэж хуулийнханд мэдүүлэхдээ тансаг зэрэглэлийн Санзай хотхон дахь хаусаа нуун дарагдуулсан аж.
Нэлээд их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг нааш цааш нь болгож байсан нь баримтаар тогтоогдсон Ч.Хоролсүрэнгийн тэрбум төгрөгөөс эхэлж дуудагдах Санзай хотхон дахь хаус С.Баярын харштай ойрмогхон сүндэрлэдэг юм билээ.

Голомт банкны санхүүжүүлсэн Санзай хотхонд Ч.Хоролсүрэн хаустай болсон нууц


Голомт банкны хадгаламж эзэмшигчдийн их хэмжээний хөрөнгө мөнгөөр босгосон Санзай хотхонд МИАТ-ын гол хэрэгтнүүдийн нэг Ч.Хоролсүрэнгийн тансаг хаус байдагт гайхах зүйл үгүй.

 

Яагаад гэвэл тухайн үеийн "Монголиан Эйрлайнес”, одоогийн "Хүннү эйр” компанийг үүсгэн байгуулагдахад "Бодь” групп буюу "Голомт” банк бас л хөрөнгө оруулж, хууль шүүхээр орохоос өмнө нислэгийн уг компанийн 49 хувийг Бодь, Голомтын үүсгэн байгуулагчид эзэмшиж байсан гэлцдэг юм. Гэхдээ хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн үеэс "Бодь”-ийнхон хувьцаагаа Н.Номтойбаярын "МАК”-д зарсан гэх шум ч сонсогдож байсан. Тодруулж хэлбэл "Монголиан Эйрлайнес” компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид нь Бодь буюу Голомт банкны үүсгэн байгуулагчид бөгөөд нислэгийн компанийн захирлаараа ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд энэхүү хотхондоо тэрбумын хаусаа зарж, эсвэл бэлэглэж байсан бололтой.
Энэ ч утгаараа МИАТ-ийн "Дайны эрсдэлийн сан” нэрээр мөнгө угаасан уг хэрэгт "Голомт” банкны удирдлагууд цаад утгаараа холбоотой байж болзошгүй гэж зарим эх сурвалж өгүүлдэг байсан нь бас нэгэн баримтаар батлагдлаа.
Тэгээд ч МИАТ-ийн хэргээр Голомт банкны салбарын захирал Г.Саранчимэгийг баривчилсан нь "Голомт” банк бохир мөнгө угаах хэрэгсэл болсоныг баталж байсан. Тус банкны Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн дэргэдэх зургаадугаар салбарын захиралаар ажилладаг энэ эмэгтэйг Эрүүгийн хуулийн 166-ийн1.3 буюу мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр баривчилсан юм.
Хэргийн холбогдогч Голомт банканд Сүхээгийн Туяа гэгч хадгаламж эзэмшигчийн нэр дээр 1,4 тэрбум төгрөг байршуулсан нь тогтоогдсон учраас УМБГ-аас баривчилж, шалгасан юм гэнэ лээ. Харин хадгаламж эзэмшигчийг шалгаад үзтэл 1994 онд тус банканд данс нээлгэснээс хойш нэг ч удаа дансаа ашиглаагүй гэдгээ хүлээж байв. Тэгэхээр Голомт банкны салбарын захирал Г.Саранчимэг нэг ёсондоо Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарын МИАТ компаниас угаасан мөнгийг өөр хүний нэр дээр байршуулах, нуун далдлах буюу "угаах” ажлыг хийдэг байсан байна. Илэрсэн нь ганц энэ боловч өөр хэдэн ч хүний дээр тэрбум тэрбумаар нь мөнгө байршуулж, угаасныг тааж мэдэхгүй шүү дээ.

Ч.Хоролсүрэн гэж хэн бэ

Ачит овогт Ч.Хоролсүрэн нь, 1970 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвай¬хээр суманд төржээ. Өдгөө 43 настай тэрбээр  дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 2005 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс 2006 оны тавдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд "МИАТ” ТӨХК-д Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв. Түүнчлэн 2006 оны зургадугаар сарын 05-наас 2006 оны зургадугаар сарын 26-ныг  хүртэлх хугацаанд тус компанид Мэдээлэл технологи, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар, мөн оны зургадугаар сарын 26-аас долдугаар 06-ныг хүртлэх хугацаанд Милан-Берлин-УБ чиглэлийн нислэгийг зохицуулах төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. Мөн 2006 оны долдугаар сарын 06-наас 2006 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүртлэх хугацаанд Европыг хариуцсан Бүсийн захирлаар, 2008 оны зургадугаар сарын 06-наас  2009 оны дөрөвдүгээр сарын 01-нийг  хүртэлх хугацаанд Токио хот дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчөөр, мөн оны дөрөвдүгээр сарын 01-нээс  арванхоёрдугаар сарын 07-ны өдрийг хүртлэх хугацаанд Санхүү, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар, арванхоёрдугаар сарын 07-ноос 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Коммер эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан аж.
Ч.Хоролсүрэнгийн оролцсон хэргийг эргэн сөхвөл

Ч.Хоролсүрэн нь ял сонсохоос өмнө "Монголиан Эйрлайнс” ХХК-д захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр  "МИАТ” ТӨХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нар болон өөрийн компаний ажилтан Н.Гантөмөр, төрсөн дүү, Ч.Суурьтогтох, Голомт банкны VI  салбарын захирал Г.Саранчимэг нартай зохион  байгуулалтайгаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн юм.
2007 оны хоёрдугаар сарын 28-аас  эхлэн 2010 оны арваннэгдүгээр сарын 29-нийг хүртэл   "МИАТ” ТӨХК-ий зорчигч, тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг хоёр ширхэг "Боинг 737”, нэг ширхэг "Аэробус” агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг "МИГ”, "Бодь” даатгалын компаниудтай тус тус байгуулсан байхад, дээрх даатгалын компаниудтай байгуулан хэрэгжүүлж буй даатгалын гэрээний нэг хэсэг болох "Дайны эрсдэлийн даатгал”-ын гэрээг гадаадын "Бэст Вэйлф Аваишн”  "Иншүүрэнс”  групп  нэртэй даатгалын компанитай 2008, 2009, 2010 онуудад байгуулсан мэтээр баримт бүрдүүлсэн байна.
Завшсан мөнгө хаана, хэнд очив…

-2007.02.28-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 1.023.669.00 ам долларыг Хонг Конг дахь хаягтай  "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Стандарт Чартеред банкны Хонг  Конг дахь 36000405109 тоот дугаарын данс руу "ВW 15-326805 MN” гэрээний  2006 оны төлбөр” хэмээн шилжүүлэн завшиж 1.191.550.716 төгрөгийн хохирол

-2008.03.06-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 500.000 ам. долларыг Хонг Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн HSBC банкны Хонг Конг дахь 808244354838 дугаарын данс руу "BW 15-326805 MN гэрээний 2007 оны төлбөр нэхэмжлэх #872193-1, #872291-4 нэртэйгээр” шилжүүлэн завшиж 586.155.000 төгрөгийн хохирол,

-2008.03.19-ний өдөр Голомт банкаар дамжуулан 759.669,60 ам долларыг Хонгконг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 808244354838 дугаарын данс руу "BW 15-326805 MN гэрээний 2007 оны төлбөр, нэхэмжлэх #872193-1, #872291-4 нэртэйгээр” шилжүүлэн завшиж 889.292.023 төгрөгийн хохирол,

-2008.09.16-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 660.716.00 ам долларыг Хонг Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг 411618085838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний 2008 оны I,II улирлын төлбөр” нэртэйгээр шилжүүлэн завшиж 758.435.896 төгрөгийн хохирол,

-2008.09.22-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 660.716.00 ам долларыг Хонг Хонг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп ”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411618085838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний 2008 оны I, II улирлын төлбөр INV№891368-9” нэртэйгээр шилжүүлэн завшиж 757.999.823 төгрөгийн хохирол,

-2009.05.07-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 156.440.20 ам долларыг Хонг Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "№ВWА31-53106808 МN гэрээний төлбөр” нэртэйгээр шилжүүлэн завшиж 222.522.104 төгрөгийн хохирол,

-2009.04.05-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 100.000 ам долларыг Хонгконг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "№ВWА31-53106808 МN гэрээний төлбөр” нэртэйгээр шилжүүлэн завшиж 141.277.000 төгрөгийн хохирол,

-2009.07.23-ны өдөр Улаанбаатар банкаар дамжуулан 54.000 ам долларыг Хонг Хонг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний төлбөр нэхэмжлэх #90165-3” нэртэйгээр шилжүүлэн завшиж 78.363.720 төгрөгийн хохирол,

-2009.07.23-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 457.000.00 ам долларыг Хонг Конг  дахь хаятай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805МN гэрээний төлбөр нэхэмжлэх #90165-3 нэртэйгээр шилжүүлэн завшиж 663.189.260 төгрөгийн хохирол,

-2009 07.27-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 457.000.00 ам долларыг  Хонк Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг  дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805МN гэрээний төлбөр нэхэмжлэх #90165-3 нэртэйгээр шилжүүлэн завшиж 664.158.100 төгрөгийн хохирол,

-2009.10.02-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 350.000 ам долларыг Хонг Конг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний төлбөр” нэртэйгээр шилжүүлэн завшиж 502.988.500 төгрөгийн хохирол,

-2009.10.05-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 497.521.00 ам долларыг Хонгконг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний төлбөр нэхэмжпэх #901586-1” нэртэйгээр шилжүүлэн завшиж 717.091.942 төгрөгийн хохирол

-2009.12.29-ний өдөр "Голомт” банкаар дамжуулан 410.000 ам долларыг ХонгКонг дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн НSВС банкны Хонг Конг дахь 411-618085-838 дугаарын данс руу "ВW 15-326805 МN гэрээний төлбөр INV №902657-8” нэртэйгээр шилжүүлэн завшиж 592.675.500 төгрөгийн хохирол

-2010.05.07-ны өдөр "Голомт” банкаар дамжуулан 250.000.00 ам долларыг Япон дахь хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Япон дахь Ваnк оf Токуо- Mitsubishi UFJ  банкны 0065588 тоот данс руу "ВW22-894277 МN гэрээний 2010 оны I улирлын төлбөр, нэхэмжлэх №243168-10” нэртэйгээр шилжүүлэн завшиж 346.912.500 төгрөгийн хохирол,

-2010.07.16-ны өдөр Голомт банкаар дамжуулан 511.000.00 ам долларыг Япон улсад хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Япон дахь Ваnк of Токуо Mitsubishi UFJ  банкны  0065588 тоот данс руу "ВW22-894277 МN гэрээний 2010 оны  хагас жилийн төлбөр, нэхэмжлэх №243292-10” нэртэйгээр шилжүүлэн завшиж төгрөгийн хохирол,

-2010.09.17-ны өдөр "Худалдаа хөгжлийн банк”-аар дам¬жуулан 289.000.00 ам долла¬рыг Япон улсад хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Япон дахь Bank of  Токуо-Мitsubishi UFJ  банкны 0065588 тоот данс руу "ВW22-894277 МN гэрээний 2010 оны III улирлын төлбөр, нэхэмжпэх №243351-10” нэртэйгээр шилэүүлэн завшиж 386.127.120 төгрөгийн хохирол,

-2010.11.29-ний өдөр "Голомт” банкаар дамжуулан 135.000.00 ам долларыг Япон улсад хаягтай "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп‘-ийн Япон дахь Ваnк оf Токуо-Мitsubishi UFJ банкны 0065588 тоот данс руу "ВW22-894277 МN гэрээний 2010 оны IV  улирлын төлбөр, нэхэмжлэх #243170-10 нэртэйгээр  шилжүүлэн 168.303.150 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 17 удаагийн үйлдлээр "МИАТ  ТӨХК”-иас 7.271.731,80 ам.долларыг "Бэст Вэйлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн дансуудад руу шилжүүлэн завшиж,  "МИАТ ТӨХК” -д 9.365.569.134 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
Энэ хэргийг хийхдээ  Ч.Хоролсүрэн нь  "МИАТ” ТӨХК-нд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нар болон өөрийн ком¬панийн ажилтан Н.Гантөмөр, төр-сөн дүү Ч.Суурьтогтох, Голомт банкны VI салбарын захирал Г.Саранчимэг нартай зохион байгуулалттайгаар бүлэглэн дээр мөнгийг шилжүүлжээ. Дээрх хүмүүстэй энэхүү мөнгийг шилжүүлэн олсныхоо хариуд долоон удаагийн үйлдлээр  нийт 4.302.892.192 төгрөг буюу онц их хэмжээний орлого олсон байна.

Тэр хийсэн хэргийнхээ талаар ийн ярьжээ

Ч.Хоролсүрэн энэ хэргийнхээ тухай анхан шатны шүүх хурлын явцад мэдүүлэхдээ "…Би "МИАТ” компанийн орлого оруулдаг хэсгийг хариуцдаг байсан. Иймд ажил үүргийн тодорхойлолтой, хуваарьтай ажиллаж ирсэн.

…Хонг Конг улсын иргэн Тони Ли гэж хүнтэй Монголд орж ирсэн дөрвөн тэрбум 302 сая 892 мянган төгрөгийг өөрийн төлөөний хүн болох Н.Гантөмөр О.Тамир, С.Туяа гэдэг хүмүүсээр дамжуулсан. Энэ мөнгийг би  өөрөө авч  Тони Лид зохих хэмжээний шимтгэл  өгч байсан. Үүнийг өөрийнхөө мэдүүлэгт хэлсэн. Гэхдээ тухайн үед ажиллаж байсан  Б.Эрдэнэбилэг,  Ц.Орхон нарт энэ гэрээний талаар нэг ч удаа хэлж байгаагүй.

…Тони Ли гэж хүний мөнгө, энэ хүний мөнгийг авдаг байсан. Би зохих хэмжээний шимтгэл авдаг байснаа бизнес гэж үздэг байсан. Тони Ли гэж хүнээс шимтгэл авч байсан талаар гурван захирал огт мэдэхгүй…” хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн, эрүүл мэндийн байдлын улмаас буюу ходоодны хорт хавдартай учир ялаас хөнгөрүүлж өгөхийг хүсч байсан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн түүний дээрх байдлыг харгалзан үзэж 13 жил нэг сарын хорих ял ногдуулж Ч.Хоролсүрэнгийн нэр дээрх

-5627028 регистрийн дугаартай "Монголиансекьюритис кор¬поришн” ХХК-ны хөрөнгийн 40 хувь.

-5514339 регистрийн дугаар¬тай "Монголиан аэрлайнес” группийн хөрөнгийн 100 хувь.

-5525225 регистрийн дугаартай "Цэлмэг тэнгэрийн нислэг” ХХК-ний хөрөнгийн 21 хувь.

-2791099 регистрийн дугаар¬тай” Монголиан аэрлайнес”-ийн хөрөнгийн 100 хувь.

-5477867 регистрийн дугаартай "Ай Би Эй” холдингийн хөрөнгийн 30 хувь. 5237645 регистрийн дугаартай "Автоложистик” ХХК-ний хөрөнгийн 50 хувь.

-5408911 регистрийн дугаартай "Монголиамайнинг консалтинг” ХХК-ний хөрөнгийн 50 хувь.

-"5291909 регистрийн дугаартай "Монголиан-Эйрланес карго” ХХК-ний хөрөнгийн 21 хувь.

-2615193 регистрийн дугаартай "Эйрсервис” ХХК-ны хөрөнгийн 50 хувь. 5091225 регистрийн дугаартай "ТТСЕК” ХХК-ны хөрөнгийн 66 хувь.

-5444934 регистрийн дугаартай "Нараяан” ХХК-ны хөрөнгийн 50 хувь,

-Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо VI хороолол их тойруу 68-4 тоот орон сууц /Ү2202017409/ дугаартай гэрчилгээтэй эд хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн ирүүлснийг тус тус улсын орлого болгосон юм.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13682

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex