Aугаа Ленин алан хядагч байсан уу?

0

Орост октябрийн баярыг тэмдэглэх гэж хѳл алдсан сүйдтэй юм болсонгүй. Октябрийн хувьсгалын 97 жилийн ойг угтсан нилээд арга хэмжээнүүд болоод ѳнгѳрѳх шиг боллоо. 

Минскт ЗХУКНын XXXV их хурал нилээд дуулиантай болж ѳнгѳрѳв. Лениний хѳргийг нилээд томоор зураглаж хурлын хүндэт тэргүүлэгчдийн ард ѳлгѳсѳн харагдав. ЗХУКН тэргүүтэй ах дүү 17 коммунист намын тѳлѳѳлѳгчид хуран цугласан энэ их хурлыг ЗХУКНын дарга Зюганов нээж байна. ЗХУКН дахин тѳрсѳн ( Возрождение)  болхоор намын нэрэнд ялимгүй ѳѳрчлѳлт орж, СКП-ЗХУКН гэсэн байна. Бодвол, Союз Коммунистических партий-Зѳвлѳлт Холбоот Улсын Коммунист нам гэсэн үг байх гэж тааварлалаа. Эндээс, Лениний үе ѳнгѳрсѳн гээд ярьцгаагаад байдаг нь үнэнд хир нийцэж байна гэж бодогдход хүргэлээ.

Улс орон даяар оросын ард түмний эв нэгдлийн баярыг 11 сарын 4нд тэмдэглэж, бүх хотуудад параад боллоо. Москва хотноо 75 мянган хүний сүрт жагсаал хиийж, Думад суудалтай голлох намын удирдагчид индэр дээр гарч ирэн эв нэгдлээ илэрхийлцгээлээ. Тэнд Путин харагдсангүй. 

Жагсагчдын дунд лениний хѳрѳг барьсан хүмүүс нилээдгүй байв.

Украинд лениний хѳшѳѳг буруу зѳвгүй буулгаж байна. Манайд ч буулгсан, тэрээр агуу их удирдагч, суут хүний дүрээр монголчуудын сэтгэлгээнд гүн шингэсэн байсан болхоор хѳшѳѳг буулгасны дараа нилээд хүмүүс гайхширч, цочирч байсан санагдана.

Телеканаалуудаар Элизабет, Романовынхон, Керенскийн тухай хэд хэдэн баримтжуулсан кино гараадхалаа. Нэрт хувьсгалч Керенскийн дүрд түүний ач хүү О.О.Керенский тогложээ. 

Путин оросын нэрт түүхчдийг цуглуулан түүхийн бичээсийг дахин эргэж харах шаардлагатай болсон тухай санал хэллээ. Урьд нь Путины санаачилгаар түүхийн сурах бичгүүдийг ѳѳрчилсѳн санагдана.

Энэ удаад оросын иргэний дайн, түүний гарах болсон шалтгааны тухай гажуу ойлголтуудыг цэгцлэх бодолтой байгаа болтой. Путин, помещикуудаас үйлдвэрүүдийг хураан авч ажилчин ангид, нударганчуудаас газрыг булаан авч тариачдад тараан ѳгнѳ гэж хэлж хувьсгал хийсэн, ѳѳрийн ард түмний эсрэг харгислал явуулсныг  иргэний дайн гарсан шалтгаантай холбож үзэх нь үнэнд нийцнэ гэсэн утгатай үг хэлэв. Путины хэлж байгаа үг бүрийн ард лениний алан хядлага зогсож байх шиг санагдсан.

Залуу насны дурдатгал, энэ Ленинээс болж жилдээ наад зах нь 2 удаа голдоо ортол даардаг байсан санагддын.

Жил болгон л октябрийн баярын жагсаал гээд сүртэй юм болно. Жагсаалд  гоё хувцсаа л ѳмсч очино, ѳвлийн эхэн сарын хүйтэн зэвэргэнд даарна, чичирнэ. Ядхад жагсаал жаахан явж байгаа л зогсчихно, Хѳдѳллѳѳ шүү, гээд жагсаал зохион байгуулагчийг хашхирах хүртэл ёстой мод болтлоо бээрцгээнэ, бушуухан СБ талбайд хүрээсэй л гэж яарцгаана. Талбайд орж ирүүт л урам зориг орж урааа хашхирна, эгнээ барин алхах зуур ордон руу харна, индрийн нүүрээр эгнүүлэн ѳлгѳсѳн  том том хѳргүүдийхээ ард УТТний хүндэт гишүүд зогсож байхыг харан, шляпан малгайтай эд даардаггүй л юм байх даа гэж гайхна. Шанаан дээрхи 2 чихээ тас хѳлдѳѳчихгүй арга чарга хэргэлдэг л байсан байх л даа, юун тэрийг шүүхтэй манатай, бушуухан л ажил руугаа барьсан тугаа хүлээлгэж ѳхѳѳр санжигнацгаана.

Жил бүрийн хавар ленинч субботник гэж айхтар ажил эхэлнэ, зузаан  

хувцастай хѳдѳлхѳд бэрх болхоор хѳнгѳн нимгэн хувцастай ирцгээж, зэвэргэн хүйтэнд бас л даардаг л байсан санагдана. Хажууд хаврын хавсараган салхи  шороо пургиулан нүүр нүд рүү үсчин, ухаж байгаа шуудуунаасаа ялгагдах юмгүй болгож орхино. Орост пролетарийн хувьсгал ялсны дараа Ленин, хѳлсгүй албадан хѳдѳлмѳр хийлгэх тухай декрет гаргаж байсан юм билээ, тэрний л бодвол үргэлжлэл байсан байх.

Ленин, түүний зан араншинг харуулсан, урьд нь сонсогдоогүй олон баримтууд архивийн материалаас ил болсоор л байна л даа. Тэр бүхнийг сонирхох зав үнэндээ гарсангүй, ганцхан асуултанд л чадан ядан хариулах гэж архив ухсан хүмүүсийн тэмдэглэлийг цуглуулан бүхэлд нь харж суутал гэнэт үнэхээр харгис нэгэн байжээ чёрт! гэсэн бодол тѳрѳв.

Ленин алан хядагч байсан уу?

Хариулт бол ердѳѳ ганцхан, тиймээ Ленин үнэндээ бол улаан алуурчин байсан гэж.

Лениний алан хядлагын он жилүүд. 

Түүхэнд Красный террор буюу улаан алан хядлага нэрээр бичигдсэн бѳѳнѳѳр нь алан хядах, үй олноор нь хүйс тэмтрэх ажиллагааг эрх зүйн хувьд баталгаажуулсан шийдвэр нь Ардын комиссиаратын газраас 1918 оны 10 сарын 5нд гаргасан Улаан алан хядлагын тухай декрет байв. 

Энэ декрет, 1918 оны 8 сарын 30нд Урицкийг алж, Ленинийг шархдуулсантай холбогдуулж гарсан декрет гэж түүхэнд бичигдсэн ч түүнээс урьд ч Ленин, алан хядлага хийж, цус урсгаж байсан баримтууд бишгүй байх юм. 

http://de.Wikipedia.org/wiki/Roter_Terror

http://dokumentka.org/lt/klasinis/krasny-terror

https://www.yotube.com/watch?v=OGIDRZtsfnc

http://gulag.ipvnews.org/article20070225.php

http://vK.com/krasnyterror

Үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, улс тѳрийн зорилгоор бѳѳнѳѳр нь алан хядах нь түүхэн үзэгдэл биш юм, ямарч нѳхцѳл байдалд, аль ч улс оронд хэдийд ч гарч ирж чадах аймшгийн зүйл, ѳнѳѳдрийн Украиныг хархад л ойлгомжтой. 

Хувьсгалт алан хядлагын жилүүдэд, зѳвхѳн 1901-1911 оны хооронд 10 жилийн дотор 17 мянган хүн алан хядсаны 9 мянгыг 1905-1907 онд хууль эрхийн  ямарч шийдвэргүйгээр гүйцэтгэсэн байх юм. Аллагын удирдагч нь Ленин байв. Аллагыг зохион байгуулдаг, гардан хэрэгжүүлдэг ЛЕНИНИЙ УЛААН ГВАРДИ гэгч байсан, тэнд нь И.В.Сталин, Я.М.Свердлов, Л.Д.Троцкий, Ф.Э.Дзержинский, М.Н.Тухачёвский, И.Э.Якир, И.П.Уборович, М.В.Фрүнзэ, К.Э.Ворошилов, С.М.Будённый, И.И.Ходоровский, И.Т.Силга...г.м. алуурчид орж байжээ.

Октябрийн хувьсгал ялснаар, алан хядлага улаан цагаандаа гарч гаарчээ.

Онцгой комиссын зааварт, хүн алхад нотлох баримт эрэх шаардлагагүй, хэний талд байна гэж ганцхан асуулт тавиад л ѳчиггүй бууд, улаан хядлагын утга учир үүнд оршино гэж заасан байна. Зүгээр ч буудчихдаггүй, заримдаа баривчилсан хүмүүсээ гар хуруугий нь тасдах, чих хамры нь огтлох, нүдий нь ухах, серийн хүчил нүүрлүү нь цацах...зэргээр тамлах нь энүүхэнд байжээ.

Ленинээс Зиновьевт бичсэн захидалд,...бѳѳнѳѳр алан хядах ажиллагааг зогсоосныг шийдвэртэй эсэргүүцэж байна...цэрэг дайны онцгой байдлын хэмжээнд авч үзэж хувьсгалын эсэргүүчүүдийг хайр найргүй бѳѳнѳѳр алан хядах хэрэгтэй...гэсэн байна.

Ленинийг шархдуулсны дараа,...цусны хариуд боломж, чадлаараа цусан үер урсгах...шийдвэр гарч онцгой комиссын гишүүдэд, ангийн дайсныг ѳчиггүй буудан алах онцгой эрх олгож байжээ.

ХААн бодлого, Цэргийн коммунизмыг эсэргүүцсэн гэдгээр нийт 3,7 сая тариачдыг буудан алсан байна. Урт шуудуу ухаад хэдэн мянгаар нь буудаж шороогоор ѳнгѳлсѳн болоод дээрээс нь дараагийн эгнээг буудаж, дахин шороогоор булж, дахин буудах г.м.ээр шуудайтай гурил хурааж байгаа юм шиг давхарлаад шороогоор булдаг байжээ. Тариачдыг алах шалтгаан ердѳѳ амархан, гадаах цасаа цэвэрлэ гэж цаг ѳгѳѳд амжаагүй гэдгээр эрэгтэй эмэгтэй, хүүхэд үүхэд ялгаагүй шууд бууддаг байж.

Дэлхийн анхны концлагерийг Лениний санаачилгаар байгуулсан түүхийн архивын материал байдаг юм байна.

Лениний шууд удирдлагын дор 1919 онд Казакуудад геноцид хийсэн байна. Лениний заавраар казакуудыг толгой дараалан хүйс тэмтрэх  (поголовное истребление) ажиллагаа явуулж 4 сая казакийг алан хядсан байна.

Меньщевик, кадет, эсерүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулж цусан гол урсгажээ. 1918-1920 оны хооронд бүрэн биш тоогоор 10 сая иргэнийг алан хяджээ. Аллагыг эсэргүүцсэн ард түмний бослого иргэний дайнд хүргэж дээр нь 5 сая иргэн алагдсан байна.

Лениний алан хядлагыг ѳнѳѳдѳр эргээд уншихад их л гунигтай түүх юм. 

Хамгийн гол нь улаан хядлага үе залгамжлан Сталины цагаан хядлага болон үргэлжилж манайд хүртэл нѳлѳѳлсѳн нь бүр ч гунигтай юм. 

Үзэл бодлоор ялгарсан нутаг ус нэгтнээ яаж ч егүүтгэхээс буцахгүй ленинч сэтгэлгээ нийгмийн зарим бүлгийн ухамсарт ѳнѳѳдрийг хүртэл зоолттой байгаа нь бүүрч гунигтай юмдаа. Шууд буудчих нѳхцѳл ѳнѳѳдѳр байхгүй ч гэсэн сэтгэхүйгээр тамлан унагах сэтгэлгээ бол байнаа, байна.

Цахим Ѳртѳѳ

И.Цэрэнхүү

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex